248 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ Гал түймэр унтраах машинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө Буруутай этгээдээр нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй Хятадын интернэтийн од 62 давхраас унаж, амиа алджээ Гвен Стефани найз залуутайгаа гэрлэхгүй Суданд гэмтсэн Монгол цэрэг эх орондоо иржээ Эрүүл мэндийн дэд сайд БНСУ-д айлчилж байна Аргентиний хамгаалагч асан Габриэл Хайнц клуб дасгалжуулна Пхеньян цөмийн туршилт хийхээр бэлтгэж байна гэв Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Тэргүүний хамт олон”-оор шалгарав Хамгийн их утаатай бүсийн сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангана Австралийн оны шилдэг баг тамирчид тодорлоо Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна Засгийн газар хоорондын хөтөлбөрт гарын үсэг зурав Трамп чи эх орноо хамгаалж чадаагүй Үндсэн хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгана Эдийн засгийн байнгын хороо хуралдав Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ 2018 онд бэлэн болно Шилдэг залуу судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулав Үндсэн хуулийн цэц их суудлаар хуралдана
Улаанбаатар -15°
Серхио Льюль ЕАШТ-ийг өнжинө
2017.8.11

 

Испанийн сагсанбөмбөгийн шигшээ багийн гол тоглогчдын нэг, хамгаалагч Серхио Льюль энэ жилийн ЕАШТ-ийг өнжих болжээ. Учир нь тэрбээр өчигдөр болсон Испани-Бельгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолтыг үеэр өвдөгөө гэмтээсэн байна.

 

Улмаар эмнэлгийн нарийвчилсан шинжилгээ хийлгэхэд түүний өвдөгний чагтан холбоос тасарсан (ACL) болох нь тогтоогджээ. Ийм гэмтлийг бүрэн эдгээхэд мэс засалд орохоос гадна бүтэн жилийн хугацаанд гам барих шаардлага тулгардаг байна. Иймээс С.Льюль энэ сард эхлэх ЕАШТ-ээс гадна Евролигийн ирэх улирлын бүтэн өнжих нь тодорхой болоод байна.

 

29 настай шилдэг хамгаалагчийн хувьд Испанийн шигшээ багтай Олимпийн мөнгө, хүрэл медаль, ЕАШТ-ий 3 алт, 1 хүрэл медаль хүртэж байсан бол Реал Мадрид багтай хамт 4 удаа Испанийн аварга болж, 2015 онд Евролигийн аварга болж байсан нэгэн. Өнгөрөн улиралд өндөр формтой байсан С.Льюль Испанийн болон Евролигийн MVP шагналыг хүртсэн юм.

 

Г.Баяраа

 

Серхио Льюль ЕАШТ-ийг өнжинө
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 13, Лхагва гараг