Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна Чехийн компани Монголын арилжааны банкуудыг шалгана Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана Бэлхээс таван хүүхэд алга болжээ Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ Мэнни Пакьяо даагаа нэхэх үү
Улаанбаатар 11°
Ерөнхийлөгч Х.Баттулгад таалагдсан ТАВ
2017.8.11

 

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдоод нэг сарын хугацаа өнгөрлөө. Сарын хугацаанд Ерөнхийлөгч өөрийн багаа бүрдүүлэх ажлыг хийсэн. Ингэхдээ өөрийн зөвлөхүүд болон хамгийн ойр тулж ажиллах хүмүүсээ томилоод буй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын дарга асан З.Энхболд, Зам тээврийн сайд асан А.Гансүх, их аварга Д.Дагвадорж, яруу найрагч Ц.Хулан нар түүний багт багтаад буй. Тэгвэл онцлон сонгосон хүмүүсээ Ерөнхийлөгч Х.Баттулга хэрхэн дүгнэж, тодорхолйсон бол. Тэрбээр энэ талаар өчигдөр МҮОНТ-ийн “Цаг үе-үзэл бодол” нэвтрүүлэгт оролцохдоо ярьсныг тоймлон хүргэж байна.

 

 

Ерөнхийлөгчийн дутагдлыг мэддэг З.Энхболд

 

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Намын болон УИХ-ын дарга байсан хуульч, эрхзүйч хүн. Ганзаганаас  эхлээд олон жил нөхөрлөсөн. Бид биенээ мэддэг болоод 27 жил болж байна. Миний дутагдлыг З.Энхболд мэднэ, З.Энхболдын дутагдлыг би мэднэ.

Би хуулийн мэдлэггүй, алдаа гаргах магадлалтай. Тамгын газар гэдэг бол Ерөнхийлөгчийн гал тогоо. Тиймээс Ерөнхийлөгчид нэмэр болох туршлагатай хуульч хүнийг сонгосон.


 

Х.Баттулгын дутууг нөхөх Н.Алтанхуяг

 

 

Улс төрийн бодлогын зөвлөх  Н.Алтанхуяг: Энэ хүнтэй уулзаад, ухаад яривал асар их туршлага байдаг. Улс төрийн хүрээнд олон жил хамт  явсан. Миний дутууг нөхөх хүн. Би хүнтэй эвтэй ярьдаггүй. Харин Н.Алтанхуяг дарга хүний эвийг олж ярьдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчид улс төрийн зөвлөгөө өгнө. Олон намуудын хэнтэй нь ч ярьсан учрыг нь олж чадах хүн.


 

Ашиглагдах Асашёорюү

 

 

Бие төлөөлөгч Д.Дагвадорж: Асашёорюү бол дэлхийн од. Үнэхээр сийрэг толгойтой. Би төмөр замын төслийг УИХ, Засгийн газар, улстөрчдөд 2-3 жил яриад ойлгохгүй байхад Дагвадорж 20 минутад ойлгосон. Асашёорюү хүний эвийг олж ярьдаг. Олон улстөрч танидаг. Ш.Абэгийн ээжийнх нь гэрт очоод хүүг нь дуудуулаад Монгол Улсын тухай дөрвөн цаг ярьдаг хүн шүү дээ. Энэ хүнийг Монгол Улс ашиглах ёстой.


 

Дэд бүтцийг мэддэг А.Гансүх

 

 

Бие төлөөлөгч А.Гансүх: Сайд байхдаа гурван улсын дэд бүтцийн хэлэлцээр дээр ажилласан. Бас хуульч, эрхзүйч хүн. Монгол Улсын бизнесийн орчны хамгийн нэгдүгээрт хийгдэх зүйл бол дэд бүтэц. Энэ дэд бүтэц бол төмөр зам. Тиймээс төмөр зам дээр ажиллаж байсан хүнээ сонгосон. Дахиад Гансүх шиг хүнийг гаргаж ирэхэд 2-3 жил шаардлагатай.


 

Ерөнхийлөгчийг айлгах Ц.Хулан

 

 

Соёл, шашны бодлогын зөвлөх  Ц.Хулан: Соёл, шашны асуудлаар хувиараа маш их зүйл хийдэг. Бид олон жил биенээ мэднэ. Шашин, соёлын асуудалд өөрийгөө зориулсан хүн байгаа нь надад их түшиг болно гэж бодож байна. Ц.Хулан их бадрангуй, ажилсаг. Намайг зүгээр суулгахгүй байх гэж айж байгаа.

 

В.Бат

Ерөнхийлөгч Х.Баттулгад таалагдсан ТАВ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 20, Ням гараг