Шинэ орон сууцны үнэ өсчээ ”Улаанбаатар төмөр зам”-ын даргад албан бичиг хүргүүллээ ХСИС-д томилгоо хийгджээ Жүдогийн Мастерс тэмцээнд манай 15 тамирчин мэдүүлгээ өгчээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчилнэ Засгийн газар арилжааны банк дахь мөнгөн хөрөнгөө эргүүлэн татна Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ Аврах тусгай ангийн шилдгүүд тодорлоо Хатан хаан Зул сарын баяртаа Меганыг урьжээ Кирстен Данст жирэмсэн болжээ П.Орхон, Э.Бэхбаяр нар ”Бөртэ чоно”-д нэр дэвшив 1.6 сая солонгосчуудад өрөө төлөхөд нь туслах “Аз жаргалын сан” Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид зөвлөлдөх уулзалтад оролцов Брэд Питт, Лауронс нар болздоггүй Өвчтний мэдээллээ солилцох боломжтой болно Зургаан хоккейчны олон улсад тоглох эрхийг хасав Зургаан настай охиныг хүчиндсэн хэрэгтэнд 18 жилийн ял оноолоо ХААН Банк, АХБ, Зээлийн батлан даалтын сантай хамтран ЖДБ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно www.smartcar.mn цахим системийг танилцууллаа
Улаанбаатар -20°
Цагдаа нар Лос-Анжелест төрийн далбаагаа мандуулав
2017.8.11

 

Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод эхэлсэн. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон олимпийн бус спортын 56 төрөлд өрсөлдөж байна.

 

Монгол Улсын шигшээ багийхан энэ наадамд өмнө нь 4 удаа өрсөлдөж байсан. Тэд энэ удаад 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй олимпын наадамд өрсөлдөж байна.


Наадмын эхний өдөр сонгомол бөхийн төрөл болж, сонгомол, чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ий олон удаагийн медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Ш. 130 кг-ын жинд мөнгө, “Хүч” спорт хорооны тамирчин, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар 80 кг-д хүрэл медаль хүртсэн. 

 

Мөн Дархан-уул аймгийн цагдаагийн газрын цагдаагийн хошууч Н.Батхишиг /эмэгтэй/ жүдо бөхийн төрөлд Алтан медаль, жиү жицү төрөлд мөнгөн медаль, НХЖХГ-ын ахлах ахлагч Ц.Цэрэннадмид эмэгтэй жүдо бөхийн төрөлд алтан медаль,  Хан-уул дүүргийн Замын цагдаагийн  хэлтсийн ахлах ахлагч Г.Жанчивдорж, Хамгаалалтын 3-р газрын ахлах ахлагч Б.Батгал, ХСИС-ийн дэслэгч Б.Батдорж нар тус тус мөнгөн медаль хүртлээ.

 

Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа ахлах ахлагч Б.Төмөрбаатар чөлөөт бөхийн төрлийн 86 кг жинд хүрэл медаль, мөн Грек ромын сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж манай баг тамирчид амжилт үзүүлсээр байна.

 

Тэмцээн энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн

Цагдаа нар Лос-Анжелест төрийн далбаагаа мандуулав
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг