Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна Чехийн компани Монголын арилжааны банкуудыг шалгана Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана Бэлхээс таван хүүхэд алга болжээ Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ Мэнни Пакьяо даагаа нэхэх үү
Улаанбаатар 11°
Александра Амбросио: Нэг л өдөр би Жизель шиг загварын тайзаа орхих байх
2017.8.11

Дотуур хувцасны “Victory’s secret”-ийн сахиусан тэнгэр Александра Амбросио Бразилийн  “GQ” сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та эрчүүдийн дунд их алдартай. Ийнхүү алдаршихад таны юу нөлөөлсөн вэ?

 

-Гадаад байдал гэж бодож байна. Эрчүүд үргэлж л эмэгтэйчүүдийг гадаад төрхөөр нь үнэлдэг. Бүх эрчүүдэд туранхай бас царайлаг бүсгүйчүүд таалагддаг гэж боддог. Мэдэхгүй юм энэ өнгөц байдал гэр бүл салалтын суурь шалтгаан болдог байх.

 

-Гэхдээ хүний сэтгэлийг таних амаргүй. Таныг эсвэл тэнд байгаа бүсгүй юуны талаар бодож байгаа мэдэх аргагүй. Тиймээс эрчүүдийг буруутгах аргагүй юм?

 

-Тийм ээ. Гэхдээ л олон сайхан бүсгүйчүүд сэтгэлийн шархтай үлдэж байна. Энэ бүхэн хэзээ ч дуусахгүй байх.

 

-Тань шиг үзэсгэлэнтэй бас гайхалтай биетэй бүсгүйчүүдээс болж гэр бүл салалт нэмэгдэж байна гэж үү?

 

-Би өөрийнхөө талаар яриагүй. Зүгээр л эрчүүд хажуудаа байгаа аз жаргалыг тоохгүй байна. Бүсгүйчүүд ч гэсэн хажуудаа байгаа аз жаргалаа тоохгүй хэн нэгнийг нууцаар хайрлаж байгаа.

 

-Таны хувьд гоо үзэсгэлэн гэж юу вэ?

 

-Гоо үзэсгэлэн гэвэл олон зүйлийг нэрлэх байх. Гэхдээ миний бодлоор гоо үзэсгэлэн бол эрүүл мэнд байх. Хүн бүхэн таны асуултад өөр өөр хариулах байх.

 

 

-Та хүү болон охинтой.

 

-Тийм ээ. Тэд минь эрүүл саруул өсөн торниж байна. Тун гайхалтай. Ээж хүн өөр юу хүсэх билээ. үр хүүхдийн минь аз жаргал бидний хувьд үнэ цэнэтэй.

 

-Ээж болоод таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

 

-Бүхэлдээ гэхэд болно. Ерөнхийдөө хүүхэдтэй болоод би их өөрчлөгдсөн. Их тайван бас сониуч болсон. Хүүхдүүдийнхээ төлөө би сайн гэрийн эзэгтэй бас ээж болох шаардлагатай нүүр тулсан. Өмнө нь хоол хийх дургүй байсан. Харин одоо хүүхдүүдээ эрүүл өсгөхийн тулд хоол хийж сурсан. Ямар  ч үед хүүхдүүдийнхээ талаар бодож, тэдэнд ямар төрлийн бэлэг барихаа бодох болсон. Хамгийн чухал нь гэр бүл цугтаа байх. Ээж болоод их томоожсон. Бас би ээж болоод илүү хөөрхөн болсон.

 

-Таны охин Софи их үзэсгэлэнтэй. Яг л бяцхан сахиусан тэнгэр шиг. Та өнгөрсөн хугацаанд охинтойгоо хэд хэдэн сэтгүүлийг чимсэн. Таны энэ үйлдэл охиноо өөр шигээ алдаршуулах гэсэн оролдлого шиг.

 

-Тэгэж санагдсан бол тоогүй хэрэг. Энэ бүхнээр охиноо алдаршуулахыг огт хүсээгүй юм. Охин минь хэн байхыг хүснэ би тэрийг нь биелүүлэхийн тулд хичээх болно. Тэр ээжтэйгээ ижилхэн модель болохыг хүсвэл би биелүүлэх болно. Би түүнд шаардлагатай гэвэл хичээл заахад болно. Хэрвээ охин минь эрдэмтэн болохыг хүсвэл би түүнийг хамгийн шилдэг сургуульд оруулах болно. Бүх л ээж хүүхдүүдийнхээ ирээдүйг засахыг хичээдэг.

 

-Супермодель Жизель Бундхен загварын тайзаа орхиод нэлээдгүй хугацааг өнгөрөөжээ. Та түүнийг үгүйлдэг үү?

 

-Мэдээж хэрэг. Бид маш сайхан харилцаатай байдаг. Нэг л өдөр би Жизель шиг тайзаа орхих байх. Гэхдээ хэзээ гэдгээ хэлж чадахгүй нээ. Нэг л өдөр шийдвэрээ гаргачихаад баяртайгаар бусдад дуулгах байх.

 

 

 

 

-Жизель, Адрина Лима болон та Бразилийг олон улсад танилуулсан ачтанууд. Та гурваар Бразил гэх улсыг олон улс илүү сайн мэдсэн байх?

 

-Маш их баярлалаа. Өөрийгөө баатар мэтээр төсөөлөх боломж олгосонд талархлаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Александра Амбросио: Нэг л өдөр би Жизель шиг загварын тайзаа орхих байх
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 20, Ням гараг