Захирах, захирагдах ёсыг эрхэмлээрэй Бид нийгмийн шударга ёсыг сэргээнэ Д.Сарангэрэлийг ЭМ-ийн сайдаар томиллоо Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулна Ц.Даваасүрэнг ЭХ-ний сайдаар томиллоо Би мэргэжлийн багтай гар нийлж ажиллана Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар томилов Ажилгүйдэл, ядуурлыг шийдвэрлэх салбар бол ХХААХҮЯ Д.Сумъяабазарыг УУХҮ-ийн сайдаар томиллоо Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаар томиллоо “МИАТ”-ийг ад үзсэн зүйлгүй Арьсан болон ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн 23-ныг хүртэл үргэлжилнэ БНСУ-д ажиллах иргэн ур чадварын шалгалт өгнө МСБХ-ны “Оюутны Лиг” эргэн ирлээ Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүллээ Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томилов Чуулган хуралдаж байна Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй АНУ-д манай улсын иргэн буудуулж амиа алджээ Хадгаламж, зээлийн хоршоод хөгжлийн хандлагаа хэлэлцлээ
Улаанбаатар -5°
92, 119 дүгээр сургуулиуд ”Ухаалаг анги”-тай боллоо
2017.8.11
 
 
Монгол Улсын БСШУСЯ, БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн "Ухаалаг анги"-н нээлтийн арга хэмжээ өчигдөр /2017.08.10/ боллоо. 

 

Арга хэмжээнд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Энх-Амгалан, БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, Дэжон хотын Боловсролын газрын дарга Соль Дун Ху нарын холбогдох албаны хүмүүс байлцав. Хамтын ажиллагааны хүрээнд 2002 оноос өнөөг хүртэл нийт 300 гаруй багшийг тус хотод мэдээлэл технологийн чиглэлээр үнэ, төлбөргүй суралцуулж, дадлагажуулсан байна. Улмаар энэ жил нийслэлийн Баянзүрх дүүргийн 92 дугаар сургууль, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулиудад "Ухаалаг анги" байгуулан, иж бүрэн тоног төхөөрөмж олгож, тохижуулжээ. Хоёр сургуульд "Ухаалаг анги" нээхэд нийт 240 сая төгрөг зарцуулсан бөгөөд сурагчдын мэдээллийн технологийн мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ цаашид энэ чиглэлээр БНСУ-д суралцах үүд хаалга нээгдэж буйг Дэжон хотын Боловсролын газрын дарга Соль Дун Ху онцоллоо.

 

 

 

 

 

 
 
 
 
92, 119 дүгээр сургуулиуд ”Ухаалаг анги”-тай боллоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 20, Баасан гараг