Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна Чехийн компани Монголын арилжааны банкуудыг шалгана Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана Бэлхээс таван хүүхэд алга болжээ Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ Мэнни Пакьяо даагаа нэхэх үү
Улаанбаатар 11°
Гадаадын иргэний цогцсыг олжээ
2017.8.11

Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нууранд ОХУ-н иргэн Черняев Вадим Анатольевич /46 настай, эрэгтэй/ живж, осолдсон тухай дуудлага  2017.08.06-ны 10:58 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч 2 автомашин 2 завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас 4 алба хаагч, 1 автомашинтай, сум орон нутгаас 3 иргэн 1 автомашинтай, Цагдаагийн газраас 8 алба хаагч  нийт 28 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр  нууранд эрэн хайх ажиллагаа явуулсан.

 

Уг эрлийн ажиллагааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар удирдан тав хоногийн хугацаанд явуулж, цогцсыг 2017.08.11-ний 09:15 цагт нуурын эргээс 1,5км зайтай, 12м гүнд хөвж явсаныг олж гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 
Гадаадын иргэний цогцсыг олжээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 20, Ням гараг