Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна Чехийн компани Монголын арилжааны банкуудыг шалгана Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана Бэлхээс таван хүүхэд алга болжээ Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ Мэнни Пакьяо даагаа нэхэх үү
Улаанбаатар 11°
Буйрын тохироо Засгийн газрыг ганхуулж мэдэхээр боллоо
2017.8.11

 

МАН-д өрнөж буй явдал олны анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөн. АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга ялж Ерөнхийлөгч болсон. Ингээд сонгуулийн дараа МАН-ын дарга М.Энхболдын голлон оролцсон, ер нь бол түүний даалгавраар гүйцэтгэсэн ажлын тайлангийн уулзалт байж мэдэх 60 тэрбумын бичлэгийг тойрсон асуудал дэгдсэн. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд  МАН ялагдал хүлээхэд 60 тэрбумын бичлэг голлох үүргийг гүйцэтгэсэн гэж энэ намынхан үзэж байгаа юм.  Тиймээс энэ асуудалд МАН-ынхан анхаарч эхэлсэн.

 

“60 тэрбумаас намаа цэвэрлэе” гэдэг хөдөлгөөнийг  УИХ дахь МАН-ын нэр бүхий гишүүд санаачилсан.

 

НИТХ-ын төлөөлөгчид Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зураад эхэлсэн мэдээлэл гарсан.

 

Араас нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар МАН-ын их хурлыг яаралтай зарлаж, дарга цэргийн асуудал хийгээд хариуцлагын тухай ярьж эхлэхийг  Удирдах зөвлөлөөсөө шаардсан юм.

 

Ерөнхийлөгч ч энэ ноцтой бичлэгийн эцсийн учрыг заавал олно гэж амласныхаа дагуу Улсын ерөнхий прокурор, ТЕГ, АТГ-ын дарга нарыг шахаж байна. Тэд ч ажиллаад эхэллээ. Шалгалтын үйл ажиллагаа хэр зэрэг явагдаж байгаа нь 60 тэрбумын бичлэгийн гол дүр НИТХ-ын дарга Ц.Сандуйд хуулийн байгууллага хэрхэн хандаж байгаагаас ил болж байх шиг байна.Үндсэндээ 60 тэрбумын асуудал МАН-ын дарга, цаашилбал, Удирдах зөвлөл, Засгийн газрыг ч огцруулах үндэслэл болж хувирах магадлалтай болов.Үүнийг батлах нэгэн үйл явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болжээ. МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн албан бусаар цуглацгааж, намынхаа Их хурлыг ирэх есдүгээр сард багтаан хуралдуулахыг Удирдах зөвлөлөөсөө шаардах нь зүйтэй гэж тохирцгоожээ. Энэ “бүлэг”-т ойролцоогоор 20 гаруй нэгдсэн тухай мэдээлэл байгаа.

 

Эрхэм гишүүдийн ингэж цугласан нь учиртай юм байна. Юу гэвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нар наадмын дараа Буйр нуурт амарч байхдаа нэгэн тохироог хийжээ. Тэр нь МАН-ын их хурлыг ямар ч аргаар хамаагүй ирэх 2018 оныг хүртэл хойшлуулах хэрэгтэй. Ингэхгүй бол намын дарга, удирдлагыг шинээр сонгох, Засгийн газрыг унагах давалгааг тогтооход хэцүү боллоо гэцгээжээ.Тэд Буйраас ирээд зарим нөлөө бүхий улстөрчидтэй энэ талаар  зөвшилцсөн нь гишүүдийн сонорт хүрсэн юм байж.

 

Ер нь МАН-ын Их хурлыг хүлээсэн хүлээлт энэ намыханд байтугай олон нийтэд ч байгааг хэлэх хэрэгтэй. Энэ хурлаар М.Энхболд ажлаа өгнө. Тэрээр МАН-ын даргын албан тушаалыг өгнө гэдгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа мэдэгдсэн юм.

 

Ингээд түүний орыг залгах хүнээ одоогийн Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат тодорч, бэлтгэлээ хангаж эхэлсэн тухай албан бус мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, Буйрт хийсэн тохироо МАН-ын дараагийн даргаар Ж.Эрдэнэбатыг сонгуулах ажилтай холбоотойг эсэргүүцсэн гишүүд бүлэг болон ийн намдаа шаардлага өгөхөөр болж байна гэсэн үг. Нөгөө талаас МАН-ын дараагийн даргад Шадар сайд У.Хүрэлсүхийн нэр яригдаж байна. Энэ бас л албан бус мэдээлэл. Гэхдээ түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын хамгаалалтыг хариуцдаг компанийн харьяаны хүмүүс захиалгаар дагаж, тагнасан хэрэг мандаад байгаа. Хэргийг хуулийн байгууллага эцэслээгүй ч ийм явдал болсон нь үнэн байна гэдэн мессэж нийгэмд хүрээд байна. Эцсийн дүндээ энэ бүх асуудал МАН-ын Их хурал угтаж өрнөж байна гэдгийг улс төр судлаачид, ажиглагчид хэлж байгаа юм.

 

Ер нь МАН-ын хувьд өнгөрсөн түүхэндээ даргаа тойрон төвлөрч ирсэн. АН-ыг бодвол нэг бодлогоор явдаг. Илүү дутуу бүлэг, фракц ба бусад гэсэн хоёр талд хуваагджээ гэдэг нь харагдаад эхэллээ.Эх сурвалжийн мэдээллээр эрхэм гишүүд шаардлага өгөөд зогсохгүй. Буйрын тохироо хэрэгжих гэвэл УИХ дээр Засгийн газрыг огцруулж саналыг ч тавих боломжийн талаар ярьсан байна.

 

Засгийн газрыг ийн буруутгаад байгаа нь өнөөх 60 тербумыг хаацайлах оролдлого хийгээд элдэв томилгоог бүлэглэлийн шийдвэрээр хийсэн. Дээрээс нь Хүүхдийн мөнгөөх “тоглосон” зэрэгтэй холбоотой гэнэ. Эдгээрээс Хүүхдийн мөнгөний түгээлт, зогсоолт нь гишүүдэд нь хүндээр тусч байгааг дор бүрнээ хэлжээ. МАН-ын 2016 оны сонгуулийн гол амлалт нь Хүүхдийн мөнгө байсан. УИХ-ын сонгуульд ялсны дараа Ж.Эрдэнэбат Засгийн газар Хүүхдийн мөнгийг зогсоож, гишүүдээ нүүр хийх газаргүй болгосон. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд санал авахын тулд нэлд нь тараагаад ОУВС-гийн шахалтаар ирэх оны нэгдүгээр сараас зогсоохоор болж байгаа. Ингэхээр тэдний хувьд тойрогтоо очоод юу ярихаа мэдэхээ больсон гэцгээжээ. Түүнчлэн2020 оны сонгуульд юу ч амлаад нэмэргүй боллоо. Ингэхээр дээрх олон шалтгааны үүднээс Засгын газартай хариуцлага тооцож, 2020 оноо бодох ёстой. Гэтэл Хотын фракц энэ хэвээр сонгуульд орж, албан тушаалын болоод элдэв хуваарилалтыг өөрсдийнхөөрөө хийсэн хэвээр байхын тулд юу ч хийхээс буцахгүй болжээ гэсэн дүгнэлтэд хүрцгээсэн байна.

 

Энэ бүхнээс үзвэл МАН-ын дотоод дахь халуун улс төр зун намар дамнан үргэлжлэх төлөвтэй. Магадгүй, МАН-ын дарга нар Буйрын тохироог хэрэгжүүлж, Их хурлаа хойшлуулахаар шийдвэл намынх нь гишүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барих нээ.

 

Эх сурвалж: mminfo.mn

Буйрын тохироо Засгийн газрыг ганхуулж мэдэхээр боллоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 20, Ням гараг