Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна Чехийн компани Монголын арилжааны банкуудыг шалгана Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана Бэлхээс таван хүүхэд алга болжээ Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ Мэнни Пакьяо даагаа нэхэх үү
Улаанбаатар 11°
“Энэрэнгүй үйлстэн танаа” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
2017.8.11
 
“ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-т зориулсан “Энэрэнгүй  үйлстэн танаа” хүндэтгэлийн арга хэмжээнд 21 аймаг болон 9 дүүргээс эрүүл мэндийн салбарын төлөөллүүд оролцлоо.
 
 
Энэ үеэр хүн ардынхаа эрүүл мэндийн энхийн манаанд хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа зарим нэг хүмүүсийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар шагнаж урамшуулсан юм.
 
 
 
МУ-ын эрүүл мэндийн салбарт төрийн болон хувийн хэвшилд 48 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж, 93,2 хувь нь эрүүл мэндийн салбарт, үлдсэн 6.8 хувь нь батлах хамгаалах, төмөр зам, боловсрол, цагдаа зэрэг бусад салбарын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байна. Эрүүл мэндийн нийт ажилтнуудын 10.0 мянга нь их эмч, 1.5 мянга нь эм зүйч, 11.4 мянга нь сувилагч, 7.4 мянга нь эмнэлгийн мэргэжлийн болон техникийн боловсролтой бусад ажилтнууд игэдийнхээ эрүүл энхийн манаанд тангараг өргөн зүтгэж байна.
 
 
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: Салбарынхаа шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, салбарт тулгарсан олон асуудлуудыг шийдэж “Хүн төвтэй” бодлогоо хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд ажлаа авснаас хойш нэг жилийн хугацаанд Төрөөс баримтлах  ирэх 10 жилийн бодлогоо тодорхойлсноос гадна улсын хэмжээнд түргэн тусламжийн машингүй байсан 177 сумыг машинтай болгож, бөөрний дутагдалтай иргэдийн бөөр орлох гемодиализын эмчилгээний тасгийг 21 аймагт байгуулж, санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрэн шийдвэрлэж, үнэ төлбөргүй хийгдэх эмчилгээний жагсаалтанд оруулсан. Түүнчлэн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилгоор элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг эрүүл мэндийн даатгал болон улсын санхүүжилтээр хийгдэх болсон сайхан мэдээ байна.
 
 
Мөн хилийн чинадад эмчлэгддэг байсан долоон өвчнийг эх орондоо бүрэн эмчилж эхэлсэн бол “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийн 40 гаруй хувийг шинжилгээнд оруулж, 12 хувийг нь хөнгөлөлттэй эмчилгээнд хамруулсан гээд гээд хийж хэрэгжүүлсэн бахдам амжилттайгаар “Эмнэлгийн ажилтны баярын” өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байна гэлээ.
“Энэрэнгүй үйлстэн танаа” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 20, Ням гараг