Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна Чехийн компани Монголын арилжааны банкуудыг шалгана Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана Бэлхээс таван хүүхэд алга болжээ Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ Мэнни Пакьяо даагаа нэхэх үү
Улаанбаатар 11°
Бэр гуйхад сайн өдөр
2017.8.12

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 12. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 20. Санчир гараг. Дэлгэрүүлэгч одтой, Гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр.
 

Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс засуулбал: Өлсөж ундаасна Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Бэр гуйхад сайн өдөр
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 20, Ням гараг