58 мянган муур, нохой устгажээ БСШУСЯ-наас багш нарыг сүрдүүлсэн үү Зумба фитнесийн сургалт болно Иргэдэд ташаа мэдээлэл өгсөн ҮЭ-ийнхнийг шалгуулна Лаурас Гиснас: Монголын ногоон хөгжил бусад оронд дууриал болно Д.Даваасүрэн “BBC RADIO 4” сувагт ярилцлага өгөв Хилийн боомтууд амарна Дулааны техникийн нөхцөл олгохыг зогсоолоо Дэлхийн дугуйн холбооноос гишүүдээ цөөлөх шийдэр гаргав Багш нарт хандан БСШУСЯ-наас мэдэгдэл гаргалаа Иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо Хамтын маргаан эхлүүлэхээ МҮЭХ-ноос мэдэгдлээ П.Шүр-Эрдэнэ: Хүүхдүүдийн 69.3 хувь нь дэлгэцнээс хамааралтай Хүнд жингийн аварга амьсгал хураалаа Ерөнхийлөгч НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав Харааны бэрхшээлтэй иргэд орон сууцандаа орлоо Х.Баттулга: НҮБ-ын чуулганд заавал оролцох шаардлагагүй Онцгой байдлын албаны дэргэд эрэлч нохойн алба байгууллаа П.Ганхүү: Нүүрсний үнийг нэмэх боломжгүй Мотоциклчид хаалтаа хийнэ
Улаанбаатар 13°
”Өгөөж”-ийн уулзварын нэвтрүүлэх чадвар 20-30 хувиар нэмэгдлээ
2017.8.28

Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороонд байрлах  “Өгөөж чихэр боов“ ХХК-ийн баруун урд уулзвар, 10 дугаар хороо, Авто плазагийн уулзварын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаныхан оролцов. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийг барьж байгуулан нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний  дагуу нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороонд байрлах  “Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзвар,  10 дугаар хороо, Авто плазагийн уулзвар,  Хан-Уул дүүргийн  15 дугаар хороо,   Богд Жавзандамбын уулзвар, 11 дүгээр хороо,  ХААИС-ийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгээд байгаа билээ.  

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд бас нэг чухал алхам бол уулзваруудыг өргөтгөх явдал юм. Хотын төв замуудын уулзвар нь ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй. Тиймээс энэ жил 4 томоохон уулзварыг шинэчилж байгаа. Жишээлбэл, өнөөдөр бидний нээлтийг нь хийж буй “Өгөөж чихэр боов” ХХК-ийн  уулзварыг Сөүлийн гудамж талдаа 2 эгнээ байсныг 5 эгнээ болгон, Үндсэн хуулийн гудамж урдаасаа хойш 6 эгнээ байсныг 9, хойноосоо урагш 5 эгнээтэй байсныг 8 эгнээ болгон өргөтгөн шинэчиллээ. Ингэснээр уулзварын нэвтрүүлэх чадвар 25 орчим хувиар нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн энэ жил Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Авто плазагийн уулзвар,  Хан-Уул дүүргийн  15 дугаар хороо,   Богд Жавзандамбын уулзвар зэргийг өргөтгөн шинэчилсэн байгаа” хэмээн онцлов.

 

“Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлт хийснээр тус замын зорчих хэсгийн өргөн  17-24.5 метр, эгнээний тоо 5-9,  явган хүний зам 1.5 м – 3 метрийн өргөнтэй болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 20-30 хувь нэмэгдэж, замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болоод байна.

 

Харин Авто плазагийн уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Их тойруугийн өргөн чөлөө 2 талдаа  6 эгнээтэй байсныг баруун тийш эргэх 1 эгнээ нэмж, 7 эгнээ, урдаасаа хойш 2 эгнээ байсныг 5 эгнээ, хойноосоо урагш 2 эгнээ байсныг 3 эгнээ болгон өргөтгөлөө. Өргөтгөл шинэчлэлт хийснээр Их тойруу дахь 100 айл, Өлзий төвүүдийн ачаалал 20-30 хувь буурна гэж албаныхан үзэж байна.

 

 

”Өгөөж”-ийн уулзварын нэвтрүүлэх чадвар 20-30 хувиар нэмэгдлээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 9-р сарын 20, Лхагва гараг