МАН-ын XXVIII их хурал өндөрлөж байна АТГ-ын ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандлаа Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа 850 сурагч “Иргэний андгай” өргөнө Тусгай хамгаалалттай газарт 60 мотоцикл өгнө Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Нас барсан цэргийн дотор эрхтнүүд алга болсон байжээ Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ З.Энхболд: “Цагаан захтнуудын” хэргийн илрүүлэлт хангалтгүй байна Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ Роберт Дауни: Нас ахисан хойноо баатрын дүр бүтээх амаргүй юм ”Дэлхийн Зөн”-гийн төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана Боловсролын салбарынхныг шагналаа Сүрьеэгээс сэргийлэхэд шийдвэр гаргагчдын оролцоог нэмье Амиа алдсан сэтгүүлчийн гэр бүл байцаагчаа солихыг хүсчээ Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав Женнифер Лауронс ганц бие болжээ
Улаанбаатар -23°
Буйдангаа зөөгөөд үүдэндээ цугларна уу
2017.9.7

2012 оны намар АН бахдам ялалтдаа эрдэж, МАН-ыг бүлэггүй болгож чадаж байв. Хариуд нь МАН-ын гишүүд буйдантай суулт хийж байлаа. Тухайн үед цөөнх байсан МАН ялагдалдаа туниж яваад бүлэг байгуулах шийдвэрээ хуулийн хугацаанд гаргаагүй. Энэ "нээнтэгээр" бүлэггүй боллоо  та бүхэн гэж Их хурлын даргын хүнд алх барьсан Зи дарга хоржоонтой нь аргагүй хэлж суусан. Харин өчигдөр ээлжит бус чуулганаар МАН-ын бүлгийн дарга, Их хурлын даргатай хүч хавсран  засаг огцроход хугацаагүй завсарлага авсан өвөрмөц “маневр” хийлээ.

 

 

Хуулийн хугацаагаар бол өргөн баригдсан засаг огцрох асуудлыг чуулганаар оруулан хэлэлцэх сүүлийн өдөр хэдийн тохиосон. Завсарлагаа авч чадсан ч цаг хугацааг зогсоох аргагүй тул Үндсэн хуулийн болон бусад хуулийн маш тодорхой заалтууд шууд  зөрчигдөв.

 

Ерөнхий сайдыг огцруулах талаар өргөн баригдсан асуудлыг хэлэлцэх дэг алдагдлаа. Зарим гишүүд засгаа огцруулахдаа АН ингэж л байсан гэж барьцжээ. Энэ ТӨР мөн үү. Цаашид иргэдээ хууль дагахыг яаж шаардах юм бол. Ийм завхралыг жишиг болгож буй төрөөс ямар сайн сайхныг хүлээх вэ. Хариуцлагаа хүлээгээд асуудлаа шийдэх зориг дутаад байна уу. Хаанчлалын хамгийн сүүлийн хязгаар хаа хүрдгийг харуулж байна уу. Ерөнхий сайдын тагнасан чагнасан хардлагаас  нэрээ цэвэрлэж авъя гэдгийг дэмжиж байна. Гэхдээ энэ бол чуулганаар хэлэлцэх байсан Засгийн газарт хариуцлага тооцох асуудалд хамааралгүй тусдаа асуудал болох нь хэнд ч тодорхой.

 

Төрийн ордонд болж буй  энэ элдэв дүр зурагтай зэрэгцээд гадаа гудамж талбайд ТҮЦ  зайлуулах, талбай чөлөөлөх аян явагдаж байгаа. Суурь шаардлага нь эрх бүхий байгууллагаас баталсан хууль, дүрэм журмыг мөрдүүлэхийн тулд гэсэн зөвтгөлтэй. Хууль дагах гэсэн энэ ганц үндэслэлээр хүч хэрэглэн иргэдийнхээ амжиргааны ганц амбаарыг ачиж болж байгаа юм. Харин төрийн соёмбот хүндэт танхимд хууль тогтоон батлагчид өөрсдөө Үндсэн хуулиа уландаа гишгэж чадаж байна. Шударга ёс ингэж тогтох уу. Энэ ард түмэнд одоо ардчилсан төртэй гэдгийг нь итгүүлэхэд цагаан морьтой үлгэрийн баатар ирээд ч явахаа байлаа. Эмгэнэл бол эрх баригчдын хувьд Үндсэн хуулийн үйлчлэл өчигдрөөс алга болчлоо.

 

Төрийн Ерөнхийлөгч гадаадад яваа тул сөрөг хүчин Их хурлын даргад хуулиа барьж ажиллах сануулга явуулжээ. Засгаа авч үлдэх МАН-ын тавин хувийнхны толгойлогч нарын хийж буй энэ муйхар алхам Засгийг огцруулах хүчний энерцийг нэмэхээс сааруулахгүй харагдаж байна. Засгийг үлдээе гэсэн бодол тээсэн олон иргэд өчигдрийн Их хурлын даргын “булталтыг” хараад зэвүүрхэж буйгаа сошиалаар илэрхийлж байна. Огцорч болдоггүй ямар эрх ашиг энэ засагт байгаад байна вэ. Огцорлоо гэхэд дан дээлээ нөмрөөд гишүүний суудалдаа тухлах сайдууд энэ танхимд олонх. Юунд хоргодоод давхар дээлтэйгээ зууралдаад байгаа юм бэ гэж иргэд асууж байна.

 

Одоо цааш төрийн энэ дэггүйтэл хэрхэх бол гэж олон нийт ажиглаж, өөр хоорондоо таамаг дэвшүүлж байна. Өнөө  босогч нэр зүүлгэсэн 31 гишүүдийнхээ зарим нэгийг айлгаж төмсөгдөж байгаа байх. Ч.Хүрэлсүхэд өөрийгөө “дагаж” чагнасан гэж эрүү үүсгэх байх гэсэн сөрөг таавар давамгайлж байна. Энэ бүхний ард дуу нэгтэй хэлж буй санал бол Баатар ван маань юу гэж болгоожилж явдаг юм болдоо гэдэг шиг Ерөнхийлөгч маань хэрхэн дүгнэж байгаа юм бол доо гэсэн хүлээлт.

 

Дурсамж сөхөхөд 2016 оны зун МАН сонгуульд үнэмлэхүй ялсны бараг маргааш экс Ерөнхийлөгч ээлжит чуулганыг яаралтай зарлан хуралдуулж шинэ засгийг эмхлэн байгуулахыг түргэтгэж өглөө гэж мэдэгдэж байсан. Өчигдрөөс хуулиа даваад гэдийсэн байгаа энэ парламентын бүлгийг хэн шахаж, хугацаагүй завсарлагыг яаж зогсоож, хууль тогтоогчдыг хуулиа дагадаг болгох вэ.

 

Энэ засагт хариуцлага тооцох байсан нэг чигт шаардлага одоо улам салаалж, Их хурлын даргад хуулийн дагуу хариуцлага тооцох хатуу нэхэл нэмэгдлээ. Олонхийн бүлэг хууль давсан энэ хязгаар дээрээ одоо зогсохгүй бол Үндсэн хууль бэлгэ тэмдэг төдий, ямар ч эрх зүйн үйлчлэлгүй шилэн хоргон дахь боть ном болж, иргэдийн итгэлээр сонгогдсон гишүүд намынхаа боол болох жишиг тогтох гэж байна. Үүгээр энэ бүхэн нэг намын доторх зөрчил хагаралдаан шинжээ алдаж эрх зүйт төр ер нь цаашид орших уу, үгүй юу гэсэн маш том асуултыг анхаарлын төвд татаж байна.

 

Энэ асуултад хариу хэлж, хазаар тавих нэг субьект бий. Ерөнхийлөгч чуулган зарлах эрхтэй. Төрд өөрт нь хүлээх хариуцлагыг МАН-ын их хурлаар ч биш, 2020 оны сонгуулиар ч биш яг одоо ярихгүй бол МАН-ын томчууд Монгол төрд дураараа барилдах дэвжээгээ засчихлаа. Дүрмээ уландаа гишгэсэн, цаг хугацаа, хэм хэмжээний  хязгааргүй үзэлцдэг “татами” Монгол төрд  байх ёсгүй. Намынхаа зарц биш төрийн нэр хүндтэй түшээ, ард түмний зарц  гэдгээ сонгогчдодоо харуулах цаг иржээ, эрхэм гишүүд минь. Энэ бол иргэдийн л хүлээлт. Хувьдаа бол хууль гууль болохыг харж бухимдах дор МАН-ын Шинэчлэгчид эвээ баталж, буйдангаа зөөгөөд чуулганыхаа үүдэнд цугларцгаанауу гэж уриалах байна.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Буйдангаа зөөгөөд үүдэндээ цугларна уу
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 24, Баасан гараг