МАН-ын XXVIII их хурал өндөрлөж байна АТГ-ын ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандлаа Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа 850 сурагч “Иргэний андгай” өргөнө Тусгай хамгаалалттай газарт 60 мотоцикл өгнө Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Нас барсан цэргийн дотор эрхтнүүд алга болсон байжээ Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ З.Энхболд: “Цагаан захтнуудын” хэргийн илрүүлэлт хангалтгүй байна Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ Роберт Дауни: Нас ахисан хойноо баатрын дүр бүтээх амаргүй юм ”Дэлхийн Зөн”-гийн төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана Боловсролын салбарынхныг шагналаа Сүрьеэгээс сэргийлэхэд шийдвэр гаргагчдын оролцоог нэмье Амиа алдсан сэтгүүлчийн гэр бүл байцаагчаа солихыг хүсчээ Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав Женнифер Лауронс ганц бие болжээ
Улаанбаатар -23°
Шерил: Төрсний дараа илүүдэл жин намайг түгшээсэн
2017.9.7

Британийн нэрт дуучин Шерил төрсөнөөсөө хойш анх удаагаа “This Morning” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та амаржаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Таны хүү одоо таван сартай байхаа?

 

-Тийм ээ. Таван сартай. Одоо том залуу болсон.

 

-Үнэнийг хэлэхэд та төрсөн гэхэд гайхалтай сайхан харагдаж байна. Хурдан хугацаанд илүүдэл жингээсээ салсан нууцаасаа хуваалцаач?

 

-Шаргуу хөдөлмөр. /Инээв/

 

-Илүү дэлгэрэнгүй. Дэндүү гэмээр товчхон хариулт байна?

 

-Би хүүгээ төрүүлээд сарын дараагаас дасгал сургуулилт хийж эхэлсэн. Мөн зөвхөн хүнсэндээ эрүүл хүнс хэрэглэсэн. Хөдөлгөөн болон эрүүл хоололтыг хослуулсан. Төрөөд бага зэрэг жин нэмсэн. Илүүдэл жин намайг бага зэрэг түгшээж байсан. Яаж турна даа гээд л бодож байсан. Энэ талаараа дасгалжуулагчдаа хэлсэн. Харин тэр “Турахад арай эрт байна” гэж хэлсэн. Тиймээс төрөөд л сарын дараагаас илүүдэл жинтэйгээ жинхэнэ дайн зарласан.

 

 

-Та төрөөд л удаагүй байхдаа Лиам болон хүүгийнхээ зургийг өөрийнхөө инстаграм хуудастаа нийтэлсэн. Гэр бүлээрээ алдартай сэтгүүл чимэхийг хүсээгүй гэж үү?

 

-Уг нь би хүүгийнхээ анхны зургийг дуртай сэтгүүлийнхээ нүүрэнд залахыг хүссэн. Гэхдээ уг асуудалд эцэг арай л давуу эрхтэй гэдгийг би ойлгоогүй явсан байсан. Лиам хүүгийнхээ зургийг сэтгүүлд бус инстаграмдаа байршуулахыг хүссэн. Тэгээд л тоглоом дууссан. Эцэг давуу эрхтэй.

 

-Лиам та хоёр хүүтэй болсон. Мэдээж хэрэг хувийн харилцаагаа шат ахиулахыг хүсч буй байх. Хэзээ гэрлэх төлөвлөгөөтэй байна?

 

-Мэдэхгүй юм. Хүүгийнхээ төлөө шийдвэр л гаргах хэрэгтэй байх. Одоохондоо энэ талаар бодоогүй л сууна.

 

-Лиам ямар бодолтой байгаа бол. Мэдээж хэрэг Лиам эцэг болсон учир бүх шийдвэр түүний гарт байгаа?

 

-Тэр ч гэсэн надтай ижил бодолтой байгаа байх.

 

-Та хоёр 10 насны зөрүүтэй. Нас та хоёрын харилцаанд хэрхэн нөлөөлж байна?

 

-Тийм ч их нөлөөлөхгүй байгаа. Гэхдээ зарим зүйл дээр бага зэрэг зөрчилдөхөд хүрдэг. Жишээ нь хоол хүнс эсвэл хувцаслалт. /инээв/

 

 

-Та тун удахгүй урлагтаа эргэн гэдгээ мэдэгдсэн. Хэзээ анхны уран бүтээлээ гаргах вэ?

 

-Хараахан болоогүй байна. Гэхдээ энэ ондоо багтаан эргэн ирнэ. Тайзаа маш их санаж байна. Үнэхээр их санаж байна. Би зүгээр суухыг хүсэхгүй байна. Би дуулмаар бас бүжиглэмээр байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Шерил: Төрсний дараа илүүдэл жин намайг түгшээсэн
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 24, Баасан гараг