Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -27°
Үнэмлэхүй эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн
2017.9.8

Гэрэл зургийг MPA.mn

 

Эрх баригчид Засгийн газраа огцрууллаа. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи 25 жилийн хугацаанд огцорч буй 12 дахь Засгийн газар гэсэн тоон үзүүлэлт дурдаж байна. Гэхдээ энэ удаагийн цаг үе, үүссэн нөхцөл байдлаас гадна огцруулах  улс төрийн шийдэл нь  ч  Засгийг огцруулж байсан өмнөх сценариудыг давтаагүй.

 

Өмнөх Засгийн газруудыг эрх баригчид дотроосоо сөрөг хүчинтэй хамтарч, эсвээс Засгийн газарт хамтарсан намууд нийлж огцруулдаг байсан “уламжлал” давтагдаагүй.  Засгийн газрыг огцруулах асуудлыг үнэмлэхүй олонхийн 30 гишүүн гарын  үсэг зурж, өргөн барьсан.

 

 Засгийн газрыг огцруулах асуудлыг сөрөг хүчин сөхөөгүй, сөхөж тавьж болох ч шаардаж болох ч,  асуудлыг чуулганаар хэлэлцүүлэх хэмжээний хүч дутна. Учир нь өнөөдрийн сөрөг хүчин цөөнхийн цөөнх. Бүдүүн 65-ын бүлгийн дэргэд АН-ын 9, МАХН-ын 1, бие даагч 1 гишүүн нийлж, Засгийг огцруулахаар  тэмцэхэд жульдна. Учир нь Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн 4/1 буюу 19 гишүүний гарын үсэг шаарддаг.

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үндэслэлд хариуцлага алдсан, эрх ашгийн зөрчилтэй, гаргасан шийдвэрээсээ эргэж буцдаг гэх асуудал тусгагдсан. Хэдийгээр  эдийн засгийг сэргээхээр төсвийг хэмнэх, зарлагаа багасгах, санхүүгийн хариуцлагыг сайжруулах  арга хэмжээ авч, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны үр дүнд тодорхой хэмжээний эерэг үзүүлэлт гарсан. Гэхдээ 7 төрлийн татвар нэмж, тэтгэврийн насыг уртасгаж,  хүүхдийн мөнгийг олгох асуудалд нэг жилийн хугацаанд  гурван удаа эргэж буцсан шийдвэр гаргаснаар Засгийн газар олны шүүмжлэл, дургүйцлийг хүргэж байлаа.

 

 Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын “сөрөг хүчинтэйгээ нийлж Засгаа огцруулсанд харамсаж байна”, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын “хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаварлахгүй өгснийхөө төлөө энэ Засаг огцорч байна” гэх  тайлбар Засгийн газраа   гэхээсээ  өөрсдийнхөө хамгаалсан, ядмаг арга байлаа.

 

Энгийн гишүүнээсээ эхлээд дээд удирдлагаа   хүртэл намын  бодлого шийдвэрээ ягштал мөрддөг улс төрийн ууган хүчин МАН-ын хувьд энэ удаад дотоод асуудал нь тогооноос хальж, хайрцагнаасаа задарснаараа онцлогтой.

 

УИХ-ын 2016 оны сонгуулиар сонгогчид МАН-д итгэл хүлээлгэн үнэмлэхүй олонхийн суудал өгч, төрийн ажлыг хариуцлагатай, тогтвортой  явуулах итгэлийг дайсан. Гэвч   эрх баригчид  ялалтыг  их хариуцлага гэхээсээ үнэмлэхүй эрх мэдэл гэж  хүлээн авч,  нам дотор албан тушаалын тэмцэл өрнөсөөр.

 

Ер нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсан цагаас эрх баригчид мордохын хазгай гэдгийг харуулсан.  Өнгөрсөн хугацаанд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх мэдэлгүй байсныг улстөрчид төдийгүй олон нийтэд андахгүй.  Тиймээс л Засгийн газрын танхимаа  бүрдүүлэхдээ ч “дээрээс өгсөн” чиглэлийн дагуу байгуулж, үйл ажиллагаа нь ч мөн энэ дагуу явагдсан.   Залуу улстөрчийн хувьд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өөрийгөө хамгаалах гарц үг энэ байх хэдий ч тэрбээр  үүнийгээ  нам дотроо сөхөх биз. Харин Засгийн газрын тэргүүн нар  огцрох хүртлээ өөрийгөө хамгаалан, алдаагаа хүлээн зөвшөөрөөгүй нь асуудал тавьсан журмын нөхөдтэйгээ тэрсэлдсэн гэхээсээ  ганцхан жилийн хугацаанд эрх мэдэл, албан тушаал нь  шүүмжлэл сонсохооргүй ваакумжжээ гэх бодлыг зэрэг төрүүлнэ лээ.

 

Нөгөөтэйгүүр Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан 30 гишүүнийг  дагасан “дараагийн ээлжнийхэн яарч байна” гэх олны оргүй бус яриа ам дамжин явж байгаа.  Гэхдээ  тэд   “МАН-ын мөрийн хөтөлбөр, УИХ-ын шийдвэрийг биелүүлээгүй, эрх ашгийн зөрчилтэй Засгийн газрыг огцруулах ёстой. Энэ нь нам ардчилалтай байгаагийн илрэл” гэж тайлбарлаж байна лээ.

 

Ямартай ч намрын ургац хураалт, өвлийн бэлтгэл тулсан ид ажлын бэлтгэлийг  үүрэг гүйцэтгэгч Засагтайгаар  явуулах нь.

 

Ирэх өдрүүдэд эрх баригчид намын бага, их хурлаа хуралдуулж, даргаа сонгоно. Намын даргаар хэн томилогдохоос шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн тодорно. Тиймээс энэ намрын халуун өдрүүдэд эрх баригч хүчинд эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл хүчтэй явагдана.

 

Өнөөдрийн яригдаад байгаа У.Хүрэлсүхийн фракц  Засгийг тэргүүлэх үү, таамлагаагүй шинэ хувилбар дэвших нь үү гэдгийг ажиглагчид анхааралтай харж байна.

 

Дараагийн Засгийн газраа байгуулахдаа мэргэжлийн гэх  элдэв “малгай” өмсгөхгүйгээр тогтвортой хийгээд хариуцлагатай  танхимыг томилоосой, эрх баригчид.

Н.Энхлэн 

Үнэмлэхүй эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг