58 мянган муур, нохой устгажээ БСШУСЯ-наас багш нарыг сүрдүүлсэн үү Зумба фитнесийн сургалт болно Иргэдэд ташаа мэдээлэл өгсөн ҮЭ-ийнхнийг шалгуулна Лаурас Гиснас: Монголын ногоон хөгжил бусад оронд дууриал болно Д.Даваасүрэн “BBC RADIO 4” сувагт ярилцлага өгөв Хилийн боомтууд амарна Дулааны техникийн нөхцөл олгохыг зогсоолоо Дэлхийн дугуйн холбооноос гишүүдээ цөөлөх шийдэр гаргав Багш нарт хандан БСШУСЯ-наас мэдэгдэл гаргалаа Иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо Хамтын маргаан эхлүүлэхээ МҮЭХ-ноос мэдэгдлээ П.Шүр-Эрдэнэ: Хүүхдүүдийн 69.3 хувь нь дэлгэцнээс хамааралтай Хүнд жингийн аварга амьсгал хураалаа Ерөнхийлөгч НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав Харааны бэрхшээлтэй иргэд орон сууцандаа орлоо Х.Баттулга: НҮБ-ын чуулганд заавал оролцох шаардлагагүй Онцгой байдлын албаны дэргэд эрэлч нохойн алба байгууллаа П.Ганхүү: Нүүрсний үнийг нэмэх боломжгүй Мотоциклчид хаалтаа хийнэ
Улаанбаатар 13°
Гурван аварга энэ сарын башёг өнжинө
2017.9.8

 

Мэргэжлийн сүмо бөхийн 9 сарын башё энэ ням гаригт эхэлнэ. Энэ башёд ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж аваргуудыг төлөөлж ганцаараа барилдахаар болсон байна. Зүүн жигүүрийн ёкозуна Хакухо М.Даваажаргал болон ёкозуна Кисеносато, баруун жигүүрийн ёкозуна Какүрю М.Ананд нар гэмтлийн улмаас башёг өнжихөөр болжээ. Гурван аваргаас гадна маэгаширагийн хоёроос босч барилдаж байгаа Аоияма болон маэгаширагийн 12 Саданоуми нар бэртлийн улмаас тус башёг өнжих аж.

 

Тус башёд озеки Гоеидо болон озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар кадобантай барилдана. Энэ нь хэрвээ тавин хувин амжилтаас дээш амжилт үзүүлэхгүй бол цолоо хураалгах эрсдэлтэй байгаа гэсэн үг юм. Гоеидогийн хувьд зургаа дахь удаагаа кадобанд орж байгаа бол Г.Ган-Эрдэнэ озеки 5 дах удаагаа адилхан нөхцөл байдалтайгаар башёд хүч үзэхээр болоод байна. Сүмо бөхийн түүхэнд хоёр озеки ийм нөхцөл байдалтайгаар башёг эхлүүлэх гэж байгаа 17 дахь тохиолдол юм байна. Өмнө нь яг нэг жилийн өмнө Гоеидо болон Котошогикү нар кадобанд барилдаж байсан билээ.

 

Мөн сэкивака Митакэүмү хоёр дахь башёдоо сэкивака цолтойгоор барилдахаар болоод байгаа бол бидний сайн мэдэх ёшиказе 9 башё буюу жил хагасын дараа сэкивака цолоо эргүүлэн авч хүч үзэхээр болжээ. Түүний хувьд өдгөө 35 нас 5 сартайдаа сэкивака цолонд дахин хүрч байгаа юм. Энэ нь хоёрдугаар дайны дараах сумо бөхийн түүхэнд хамгийн ахмад насандаа сэкивака цолтой зодоглох гэж байгаа амжилтын 5 дугаарт орох амжилт юм байна.

 

Б.Энх-Амгалан

Гурван аварга энэ сарын башёг өнжинө
Shuud.mn
сонин хачин
2017 оны 9-р сарын 20, Лхагва гараг