58 мянган муур, нохой устгажээ БСШУСЯ-наас багш нарыг сүрдүүлсэн үү Зумба фитнесийн сургалт болно Иргэдэд ташаа мэдээлэл өгсөн ҮЭ-ийнхнийг шалгуулна Лаурас Гиснас: Монголын ногоон хөгжил бусад оронд дууриал болно Д.Даваасүрэн “BBC RADIO 4” сувагт ярилцлага өгөв Хилийн боомтууд амарна Дулааны техникийн нөхцөл олгохыг зогсоолоо Дэлхийн дугуйн холбооноос гишүүдээ цөөлөх шийдэр гаргав Багш нарт хандан БСШУСЯ-наас мэдэгдэл гаргалаа Иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо Хамтын маргаан эхлүүлэхээ МҮЭХ-ноос мэдэгдлээ П.Шүр-Эрдэнэ: Хүүхдүүдийн 69.3 хувь нь дэлгэцнээс хамааралтай Хүнд жингийн аварга амьсгал хураалаа Ерөнхийлөгч НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав Харааны бэрхшээлтэй иргэд орон сууцандаа орлоо Х.Баттулга: НҮБ-ын чуулганд заавал оролцох шаардлагагүй Онцгой байдлын албаны дэргэд эрэлч нохойн алба байгууллаа П.Ганхүү: Нүүрсний үнийг нэмэх боломжгүй Мотоциклчид хаалтаа хийнэ
Улаанбаатар 13°
Шүдний эмнэлгүүд шалгалтанд бүдэрлээ
2017.9.8

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шүдний эмнэлгүүдийн рентген аппаратуудын цацрагийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 байгууллага үнэлэгдэж, давхардсан тоогоор нийт 737 зөрчил илрүүлсэн байна. Шалгалтын үр дүнд рентген аппаратыг ашиглах тусгай зөвшөөрөлгүй байсан ноцтой зөрчлийг таслан зогсоож, цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал хангагдаагүй шүдний эмнэлгээр үйлчлүүлэх дунджаар 15 000-20 000 иргэдийг цацрагийн үндэслэлгүй шарлагад өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, цацрагийн аюулгүй байдлыг хангуулжээ.

 

 

Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 24 байгууллага /Оксман, Хашталст, Бестдент, Эн Си Эм Би, Шударга гарц, Эдэндент, Би Си медикал, Имелагүн, Пасификдент, Кутикул, Эм Жи Коллейкшн, Одуванчик, Шинэшидэт-Од, Энхномин-Эрдэнэ, Налайх урангар, Цэцэн сар, Жи И Би Эс, Энхийг цацруулагч, Амартүвшинмэнд, Энхцөгц, Фиссурит, Ци Ци, Огиноо, Смарт интеншион/-ын рентген аппаратын ашиглалтыг улсын байцаагчийн актаар түр зогсоожээ.

Шүдний эмнэлгүүд шалгалтанд бүдэрлээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 9-р сарын 20, Лхагва гараг