Шинэ ном: ”ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРӨГ” Хүйтний эрч бага зэрэг суларна Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
Улаанбаатар -23°
Б.Баасандорж: Манай тамирчдын ихэнх нь гадаадад тэтгэлэгтэй суралцдаг
2017.9.11

“Хоосон тоо цээжлэх нь амьдралд ямар ашиг байна” гэж шүүмжлэх хүн олон бий. Гэхдээ энэ спортоор хичээллээд олон улсын тэмцээнд амжилт үзүүлэхийн зэрэгцээ мэдлэгээ амьдралд өгөөжтэйгөөр ашиглаж байгаа бодит жишээ олон байна. Хүүхдийг хэдэн наснаас нь ой тогтоолтын спортоор хичээллүүлбэл зохимжтой талаар Монголын Оюун ухааны академийн  ерөнхий дасгалжуулагч, олон улсын шүүгч Б.Баасандоржоос тодрууллаа.

 

 

 

-Хүүхдийг хэдэн наснаас нь ой тогтоолтын спортоор хичээллүүлбэл зохимжтой вэ?

 

-Хүүхдийн тархи, сэтгэхүйг аль болох багаас нь хөгжүүлэх шаардлагатай. Тухайн насанд тохирсон тоглоом, зурагт ном, сэтгэхүй хөгжүүлэх дасгалыг ашиглах нь зүйтэй. Харин  спорт чиглэлээр нь бид зарим сурагчдаа II ангиас нь бэлдэж байна.

 

-Энэ спортоор хичээллээд чамгүй амжилт үзүүлээд байхад л “Хоосон тоо цээжлээд ямар ашиг байна. Сэтгэх чадвар чухал” гэж шүүмжлэх хүмүүс байдаг шүү дээ. Энэ спортоор хичээллэснээр амьдралд гарах өөрчлөлт, давуу талыг онцлохгүй юу?

 

-Хоосон тоо гэж харагдаж байгаа хэдий ч энэ мэдээллийг тогтоохын тулд дээд зэргээр анхаарлаа төвлөрүүлж хурдтай сэтгэх хэрэгтэй болдог. Энэ нь механик цээжлэлтээс тэс ондоо зүйл л дээ. Оюун ухааны суурь нь ой санамж байдаг. Ой тогтоолтын арга техник бол үндсэндээ хоёр тархины оролцоог хангаж сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Энэ чадварт суралцаж буй хүүхдүүд суралцахуйд суралцаж байна гэсэн үг. Сурах арга барилаа олсон суралцагчид мөн тамирчид маань цаашдаа өөрсдийн мэргэших салбартаа өндөр амжилт гаргах үүд хаалга нь нээгдэж байгаа юм. Амьдрал дээр энэ олон мэдээллийг боловсруулж тогтоож сурсан хүүхэд аливаад хандах хандлага, өгөгдлийг арай өөр өнцгөөс харах чадвар нь тус аргыг эзэмшээгүй хүүхдүүдээс өндөр байдаг. Хамгийн энгийнээр хэлэхэд хүүхдүүд хичээл дээр цээжлүүлдэг урт шүлгийг торох зүйлгүй тогтоодог. Танилцсан хүнийхээ нэрийг мартахгүй, утасны дугаарыг хялбар цээжилж, ном, сэтгүүлийг хуудас хуудсаар нь хялбархан тогтоож байна. Энэ аргачлалд суралцсан бүх хүний өдөр тутамд болон ажил амьдралд шууд нөлөөлж, үр дүнгээ өгсөөр байна.

 

-Ой тогтоолтын тусгай аргачлалыг практикт ашиглан амжилттай суралцаж байгаа тамирчдын төлөөллөөс дурдахгүй юу?

 

-Манай тамирчдын ихэнх нь гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцаж байна. Тодруулбал, АНУ-д зургаа, Туркт хоёр, Хятадад таван сурагч сурч гэх мэт нэрлээд байвал урт жагсаалт гарна. 

 

Захаас нь дурдахад, манай академийн тамирчин Ю.Удвал нь АНУ-ын  Мэриланд дахь Лояала Их сургуульд Математик болон санхүүгийн хос мэргэжлээр гурав дахь жилдээ тэтгэлгээр суралцаж байна. Хоёр жил дараалан 4.0 гэсэн голч дүнтэй суралцсан тэрээр өнгөрсөн зун спортын алдарт брэнд болох “Under armour” болон Швейцарийн “UBS” банкинд ажиллах санал ирж “UBS” банкинд гурван сар ажиллаад, одоо буцаад сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж байгаа. Төгссөнийх нь дараа үндсэн ажилтнаар авах санал тавьсан гэсэн. Тамирчид маань өсвөр насандаа энэ спортоор хичээллэж цээжлэх, тогтоох, сэтгэх ер бусын арга эзэмшиж түүнийгээ одоо ч ажил, амьдрал болон сургуульдаа алхам бүртээ хэрэгжүүлж цаг хугацааг хожсоор байна.

 

“Монголын ТӨР оюуны спортыг хэзээ үнэлэх вэ” нийтлэлийг эндээс уншина уу.

 

Р.Ренчиндулам

 

 

Б.Баасандорж: Манай тамирчдын ихэнх нь гадаадад тэтгэлэгтэй суралцдаг
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг