Шинэ ном: ”ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРӨГ” Хүйтний эрч бага зэрэг суларна Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
Улаанбаатар -23°
Ээлжит Засгийг хэн тэргүүлэх вэ?
2017.9.11

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсантай зэрэгцээд дараагийн сайдын сураг ам дамжин яригдаж, бор шувуу нисгэсэн.

 

Энэ удаад эрх баригчид намын  бага хурлаа хуралдуулж, их хурлын товоо зарлан, намын даргаа сонгох, шинэ Засгийн газраа байгуулах гээд намрын их ажлын  хажуугаар цаг үеийн олон асуудлыг шийдэх түүхэн эргэлтийн өмнө ирээд байгаа.  Гэхдээ намдаа түүхэн шинэчлэл хийх үү, дороо хөрвөөгөөд урагшлах уу гэдэг  тэдний өөрсдийнх нь шийдэх асуудал.  

 

Эдүгээ дараагийн Ерөнхий сайдаар хэнийг томилох, танхимын бүрэлдэхүүнд хэн хэнийг багтаах талаар эрх баригчид хүчний фракц, бүлэглэлүүд “албан ёсны хэлэлцээрт” ороод байгаа. 

 

Нэн  тэргүүн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөлөө өгч, танхимаас гарсан У.Хүрэлсүхийг дараагийн Ерөнхий сайд гэсэн таамаглал гарч байсан.   Өнөөдөр ч шинэ Ерөнхий сайдаар томилогдох эрхэмд Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Лүндээжанцан гэсэн нэр хөвөрч байгаа. Энэ таамаглалд У.Хүрэлсүх багтсан хэвээр байгаа.

 

Гэхдээ дээрх нэр нь гарч байгаа эрхмүүд шинэ Засгийг тэргүүлэхгүй ч танхимд нь багтах нь баараггүй. Хэрвээ Засгийн танхимд багтдаггүй юм гэхэд өөр албан тушаалд томилогдоно. Тухайлбал Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар Засгийг тэргүүлэх эсвээс УИХ-ын даргаар томилогдох магадлал өндөр.

 

Цаашлаад ЗГХЭГ-ын даргаар Ч.Хүрэлбаатар, Ө.Энхтүвшин, Сү.Батболд гэсэн нэр гарч байна. Сайдуудын хэдэн  нь парламентаас, хэд нь гаднаас томилогдох вэ гэсэн тохироо  явагдсаар байгаа.  Анх Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг байгуулагдан, байнгын хороодын дарга нар томилогдож сайд байхаар эрхмүүд байнгын хороодыг тэргүүлжээ гэж олон нийт харж байсан. Үнэхээр ч  өмнө парламентын үед сайдаар томилогдож явсан, тулхтай улстөрчид байнгын хороодыг даргалахаар болсон нь олны анхаарлыг татсан.  

 

Эрх баригчид байгуулсан Засгаа өөрсдөө унагаасан нь нэг талаас олны шүүмжлэлд өртөж, нөгөө талаас  өөрсдийнхөө алдааг засч, залруулахаар тэмцэж байгаа нь зөв гэсэн үнэлэлт авч, нийгмийг талцуулж байгаа гэхэд болно. Нэгэнтээ нэг жилийн өмнө үнэмлэхүй ялалтандаа бялуурч, хариуцлагаа умартсан эрх баригчдад өнөөдөр алдаагаа засах,  боломж, хугацаа ч байна.

 

Тиймээс шинэ Засгийн газрын тэргүүнийг томилохоос эхлээд танхимын бүрэлдэхүүн нь олон нийтэд эерэг тусч, цаашлаад бодлогоо хэрэгжүүлээд явбал  өнөөдрийн навс унасан намын рейтэнг 2020 онд өсөх магадлал өндөр.

 

Энэ удаад олон нийт  “морь унасан толгойгүй хүн”-ийг бус,   бүрэн эрхээ хэрэгжүүлж чадах хэмжээний мэдэлтэй, тодруулбал  намын дарга нь Засгийн газраа тэргүүлэх шаардлагатайг шаардаж, сануулж байгаа.  Ч.Сайханбилэгийн ч, Ж.Эрдэнэбатын ч Засгийн газар  “нэг сүүлтэй мянган толгойтой могой”-н үлгэрээр үйл ажиллагаа нь явагдаж, үүний  хор уршиг нь өнөөдөр гаргасан шийдвэр маргааш өглөө нь хүчингүй болж, өчигдөр хэлсэн амлалт, өнөөдөр өөрчлөгдөж байлаа. Үүний хамгийн тод жишээ нь, хүүхдийн мөнгийг  олгох зорилтот бүлгийн хувийг багасгаж,  олгогдоогүй хэсэгт нь 2018 онд “бөөнд нь өгөх” намрын чуулганаар гаргасан шийдвэр, хаврын сард өөрчлөгдөн, зорилтот бүлгийн хүүхдүүдэд “үлдсэн хэсгийн мөнгийг хоолны талон” болгох хуваарилахаар болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөсөн зуны эхэн  сард бүх хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгож, олгогдоогүй хэсгийн мөнгийг ч бөөнд нь өгч эхэлсэн. Үүний үр дүнд өнөөдөр бүх хүүхэд байтугай зорилтот бүлгийнхэнд ч хүүхдийн мөнгө олгогдоогүй, эх үүсвэр дууссан гэсэн тайлбар хийж байна.  Энэ нь Ерөнхий сайдын бүрэн эрх бусдад хуваагдаж,  Засгийн газрын тэргүүн өөрийн толгойгоор шийдвэрээ гаргах мэдэхгүй явсных.

 

Тиймээс гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хэн ч томилогдсон бодлого шийдвэрээсээ ухрахгүй, бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь төр тогтвортой, засаг хариуцлагатай байхын нэг илрэл.  Манай сайхан орны хувьд намрын ургац хураалт,өвлийн бэлтгэлээ хангах ид ажлын үе ирж байна.

 

Буцах бэрд үхэр тугал нийлэх хамаагүй гэдэг.  Тиймээс үүрэг гүйцэтгэгчид их ачаа үүрүүлэх шаардлагагүй,  шинэ Засгаа  шуурхай байгуулж, ажлыг нь даатга, эрх баригчид аа.  

Н.Энхлэн 

Ээлжит Засгийг хэн тэргүүлэх вэ?
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг