МАН-ын XXVIII их хурал өндөрлөж байна АТГ-ын ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандлаа Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа 850 сурагч “Иргэний андгай” өргөнө Тусгай хамгаалалттай газарт 60 мотоцикл өгнө Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Нас барсан цэргийн дотор эрхтнүүд алга болсон байжээ Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ З.Энхболд: “Цагаан захтнуудын” хэргийн илрүүлэлт хангалтгүй байна Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ Роберт Дауни: Нас ахисан хойноо баатрын дүр бүтээх амаргүй юм ”Дэлхийн Зөн”-гийн төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана Боловсролын салбарынхныг шагналаа Сүрьеэгээс сэргийлэхэд шийдвэр гаргагчдын оролцоог нэмье Амиа алдсан сэтгүүлчийн гэр бүл байцаагчаа солихыг хүсчээ Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав Женнифер Лауронс ганц бие болжээ
Улаанбаатар -23°
”Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” өнөөдөр тоглогдоно
2017.9.13

 

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан "Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр" тоглолтыг энэ сарын 13-нд буюу өнөөдөр 16.30 цагаас тоглохоор болжээ. Мөн тоглолтыг эцэг, эхийн үндэсний форумд оролцохоор орон нутгаас ирсэн хүүхэд багачуудад үнэ төлбөргүй толилуулах аж. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран замын осол аваараас сэрэмжлүүлэн аюулгүй зорчих тав хоногийн аян өрнүүлэхээр болжээ. Мөн энэ сарын 18-24-нд Сүхбаатар, Хэнтий, Багануурт "Алтан залаат азарган тахиа" жүжгээрээ хүүхэд багачуудтайгаа уулзахаар болжээ.

 

Дашрамд дуулгахад, Улсын Хүүхэлдэйн театриын уран бүтээлчид энэ сарын 3-7-нд ОХУ-ын Улан-Үүд хотноо таван жилд  нэг удаа зохиогддог олон улсын нүүдэлчдийн зам хүүхэлдэйн наадамд зочин оролцогчоор оролцож, В.Катаевийн "Долоон дэлбээр цэцэг" жүжгээр амжилттай оролцсон гэнэ.

 

Р.Дулам

”Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” өнөөдөр тоглогдоно
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 24, Баасан гараг