Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -27°
Жош Чилдресс дахин NBA-д тоглоно
2017.9.13

 

Туршлагатай довтлогч, хамгаалагч Жош Чилдресс ирэх улирал дахин NBA-д тоглохоор болжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнтэй  Дэнвер Наггетс баг гэрээ байгуулсан байна. Энэ жил 34 настай тэрбээр өмнө нь Атланта Хокс, Финкис Санс, Брүүклин Нэтс болон Нью Орлеанс Пеликанс гэсэн багуудад тоглож байсан юм.

 

Алтантад өнгөрүүлсэн 4 жилдээ өөрийгөө хангалттай сайн харуулж өндөр дүн бүхий гэрээг үзэглэж байсан ч тэрбээр бэртэл гэмтлийн асуудалтай тулгарч, тамирчны замналаа ч дуусгах шахсан билээ.

 

Түүний хувьд хамгийн сүүлд “Биг-3” лигт тун боломжийн тоглолтыг үзүүлсэн нь ийнхүү мэргэжилтнүүдийн хараанд өртсөн аж. АНУ-аас гадна Грек, Австрали, Японы багуудад тоглож явсан тэрбээр NBA-д нийт 8 улирлыг үдэхдээ 9.1 оноо, 4.7 самбараас бөмбөг авалт дунджилсан байдаг.

 

Түүнийг Дэнверийн удирдлагууд довтлогч Уилсон Чандлерийн сэлгээнээс тоглуулж, цөөн минут өгөх магадлалтай юм.

 

Г.Баяраа

Жош Чилдресс дахин NBA-д тоглоно
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг