МАН-ын XXVIII их хурал өндөрлөж байна АТГ-ын ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандлаа Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа 850 сурагч “Иргэний андгай” өргөнө Тусгай хамгаалалттай газарт 60 мотоцикл өгнө Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Нас барсан цэргийн дотор эрхтнүүд алга болсон байжээ Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ З.Энхболд: “Цагаан захтнуудын” хэргийн илрүүлэлт хангалтгүй байна Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ Роберт Дауни: Нас ахисан хойноо баатрын дүр бүтээх амаргүй юм ”Дэлхийн Зөн”-гийн төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана Боловсролын салбарынхныг шагналаа Сүрьеэгээс сэргийлэхэд шийдвэр гаргагчдын оролцоог нэмье Амиа алдсан сэтгүүлчийн гэр бүл байцаагчаа солихыг хүсчээ Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав Женнифер Лауронс ганц бие болжээ
Улаанбаатар -23°
Ногоон бүсэд зөгийн аж ахуй эрхлэхийг уриалж байна
2017.9.13

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын зөгийчдийн нийгэмлэг хамтран “Балт болон тоост ургамлын тархалтыг нэмэгдүүлэхэд зөгийн үр нөлөө” сэдэвт сургалтыг  байгаль хамгаалагчдын дунд зохион байгууллаа.

 

 

Нийслэлийн нутаг дэвсгэрийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаатай холбоотойгоор ногоон бүсийн иргэдэд зөгийн аж ахуй эрхлэх давуу тал, эдийн засгийн болон байгаль хамгаалах үр нөлөөг сурталчлах зорилгоор цуврал сургалтууд явагдана.

 

Манай орны хувьд 1959 оноос балт зөгийг үржүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 10100 гаруй бүл зөгийгөөс жилд дунджаар 150-200 тонн бал авч байна. Зөгийн аж ахуй эрхлэх нь өрхийн амьжиргааг дээшлүүлэх бодит боломжийг олгодгоос гадна зөгий нь цэцэгт ургамалд тоос хүртээх замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад чухал үүрэгтэй оролцдог юм.

 

Зөгийн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэд анхан шатны мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ байгаль хамгаалагчдаас, мэргэжлийн зөвлөгөөг Монголын зөгийчдийн нийгэмлэгээс авах боломжтой гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Ногоон бүсэд зөгийн аж ахуй эрхлэхийг уриалж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 24, Баасан гараг