Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -27°
Анжелина Жоли: Эрх баригчид дэлхийн энхтайван хэмээн ярих их дуртай
2017.9.13

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли 2012 оноос НҮБ-ын тусгай элчээр сонгогдсон билээ. Тэрбээр элчийн хувиар “People” сэтгүүлд ярилцлага өгчээ.

 

 

-Европын орнууд дүрвэгсдээс зайгаа барьж эхэллээ?

 

-Тэд амлалтаа зөрчиж байна. Тэд жил ч хүрэхгүй хугацааны дараа амлалтаа зөрчиж, олон сая хүнийг гомдоолоо. Европын эрх баригчид дүрвэгчдээс айж, хилээ хааж, тэдний эсрэг буу чиглүүлж байна. Дүрвэгчдийг хил нэвтрүүлэхгүйн тулд бүхий л хүчээ дайчилж байна. Хүн бүхэн сайхан амьдрахыг хүсдэг. Дүрвэгсэд сайхан амьдрахыг хүссэн учир амь өрссөн аялал хийж байна.

 

-Эх орон, ард түмнээ хамгаалах нь эрх баригчдын үүрэг. Дүрвэгсэд нэрээр олон алан хядагчид гэмгүй иргэдийг хөнөөж байна?

 

-Эрх баригчид нарийн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Аль аль нь хохирохгүй шийдвэр гаргах хэрэгтэй. Худлаа амлалтаа зогсоо. Тэд амласан учир дүрвэгсэд Европийг чиглэн ирж байна.

 

-Дүрвэгсдийн эсрэг хүч хэрэглэх нь ихэссэн. Энэ талаар?

 

-Ямар ч үед дүрвэгсдийн эрхийг хамгаалах хэрэгтэй. Тэд хүслээрээ төрөлх нутгаа орхиогүй гэдгийг сана. Үргэлж тэдний байр сууринд өөрийгөө тавих хэрэгтэй. Ямар ч үед хүн гэдгээ бүү март. Сүүлийн 70 жилийн хугацаанд 60 сая гаруй хүн эх орноо орхин дүрвэгч боллоо. Энэ бол эмгэнэлтэй тоо. Эрх баригчид дэлхийн энхтайван хэмээн ярих их дуртай. Гэтэл бодит байдал дээр дэлхийн энхтайван гэх зүйл хэдийнэ алдагджээ. Ямар шалтгааны улмаас хүмүүс хохирогч болж буй нь тааварлашгүй. Хэдхэн жилийн хугацаанд Ойрхи Дорнод танигдахын аргагүй боллоо. Үнэхээр харамсалтай үйл явдал тохиож байна. Бид энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй мөртлөө дэлхийн энхтайвны төлөө ярих нь утгагүй асуудал мэт.

 

-Энэ бүх хямралыг Европын холбоо болон Европын орнууд нуруун дээрээ үүрэх ёстой гэж үү?

 

-Тэд хүний эрх, эрх чөлөөний талаар хангалттай ярьдаг. Тэдэнд гол хүч байна. Тэд л хүсвэл ямар олон улсыг эрх чөлөөтэй болгоно. Өнөөдрийг тэдний үйлдэл муу хөрштэй тун адилхан харагдаж байна. Таниад гал гарлаа гэхэд танай хөрш чинь хаалгаа онгойлгохгүй байгаатай утга нэг. Тэд хүний эрх ярьж буй учир хүмүүс тэдэн рүү очиж байна.

 

-Санхүүжилтээс болж Европын холбоо хүртэл хүчгүй болж байна. Энэ бүхнийг шийдвэрлэх амаргүй байгаа бололтой?

 

-Дайнаас эсвэл террорист бүлэглэлүүдээс зугтаан эх орноосоо зугтааж буй хүмүүсийн төлөө дэлхий нийтээрээ шийдвэртэй алхам хийх хэрэгтэй. Санхүүжилтийг олон улс хамтын хүчээр шийдвэрлэж болно. Гэхдээ тэд хүсэхгүй байна.

 

-Холливуудын олон уран бүтээлч дүрвэгсэд хэмээн ярьдаг ч тань шиг илэн далангуй ярьж буйн тун ховор?

 

-Хүн үүргээ мэддэг байх хэрэгтэй.

 

-Та өнгөрсөн хугацаанд Турк, Грекийн хил орчимд амьдарч буй олон мянган дүрвэгсэдтэй уулзсан. Тэд танд юу захив?

 

-Дүрвэгсэдтэй биечлэн уулзсан минь хамгийн зөв алхам болсон. Тэд миний нүдийг нээж, бодит зүйлсийг мэдрүүлсэн. Хүүхдийн ихэнх нь хоол хүнсний дутагдалд орсон. Тоглох, ирээдүйнхээ тухай бодох үедээ хоол бодож буйн тун өрөвдөлтэй. Уулзсан бүхэн надад нэг л зүйлийг ярьсан. Зөвхөн үнэнийг ярихыг л хүссэн.

 

 

-Дүрвэгсдийн хямрал хэдий хүртэл үргэлжлэх бол?

 

-Эрх баригчид хөдлөхгүй бол энэ хямрал 10, 20 жил ч үргэлжиж магадгүй.

 

-НҮБ-д ажиллах сонирхол бий юу?

 

-Сайн хэлж мэдэхгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Анжелина Жоли: Эрх баригчид дэлхийн энхтайван хэмээн ярих их дуртай
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг