Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -27°
С.Эрдэнэ: АН-д Засгийн газраа огцруулсан түүх байхгүй
2017.9.13

 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр АН-ын бүлгээс дараагийн Ерөнхий сайдыг яаралтай томилох шаардлагыг эрх баригчдад тавьж буйг уламжлав. “Нэгэнт огцорсон Ерөнхий сайдад Засгийн газрын ажлыг үүрүүлэх нь зохимжгүй. Суудлаа булаацалдаж байгаа мэт олон хоног чимээгүй аниргүй байлаа. Монголын ард түмэн эрх баригчдад хангалттай эрх мэдэл өгсөн. Аль нэг улс төрийн хүчинтэй зөвшилцөж, тохиролцох шаардлага МАН-д байхгүй. Ийм нөхцөлд Засгийн газрыг байгуулахгүй, удаашруулж байгаа нь буруу” гэсэн байр суурийг С.Эрдэнэ илэрхийлэв.

 

 Мөн тэрбээр “Ямар ч Засгийн газар байгуулагдсан АН хамтрахгүй” гэв.

 

-АН эрх барьж байхдаа Засгийн газраа огцруулсан. Одоо МАН Засгийн газраа огцрууллаа?

 

-Засгийн газрыг огцруулснаар асуудлыг хэмждэггүй. Япон, Италид Засгийн газар нь байнга солигддог. Тэглээ гээд тэр улс орнууд дампуураагүй. Муу ажиллабал ямар ч Засгийн газар огцрох ёстой. АН өөрөө Засгийн газраа удаа дараа огцруулж байсан түүх байдаггүй. АН-ын Засгийн газрыг дандаа тухайн үеийн сөрөг хүчнүүд огцруулж байсан. АН 1996-2000 онд дөрвөн жил засагласан. Гэхдээ дангаараа хэзээ ч засаг бариагүй. 2012-2016 онд мөн л эвслийн Засгийн газар байсан. Өнөөдрийн МАН-ынхан өөрсдөө ажиллаж байсан.

 

В.Бат

С.Эрдэнэ: АН-д Засгийн газраа огцруулсан түүх байхгүй
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг