Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга Их шөвгийн бөхчүүдэд “бахархал” гардууллаа
Улаанбаатар -12°
Заамарын иргэд газар шорооныхоо төлөө тэмцэхээ илэрхийллээ
2017.9.13

       Гэрэл зургийг MPA.MN

 

 “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн нутаг “Түмэнгийн төрөлж” хэмээх газар 15541.08 га газарт ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөшөөрлийг Засгийн газар “Эрдэнэсийн эрэг” хэмээх уул уурхайн сургалт явуулдаг компанид олгосон байна.

 

Үүнтэй холбогдуулан тус багийн ажлын хэсгийн төлөөлөгчид болон Заамар сумын малчид, ард иргэд өнөөдөр хэвлэлийн хурал хийж нутгийнхаа газар шорооны төлөө эцсийг нь хүртэл тэмцэхээ мэдэгдлээ.

 

Уг хайгуулын тусгай зөвшөөрлийг тус сумын дөрвөн багийн 800 гаруй малчин эсэргүүцэж “Тосон заамар Алт-2 хөтөлбөрийн золиос болох ёсгүй” хэмээн энэ сарын 7-нд нутагтаа  жагссан юм. Түүнээс өмнө буюу дөрөвдүгээр сард Төмстий багийн Иргэдийн нийтийн хурлаас 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, нутгийн зөвлөлдөө хандан эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэвч энэ бүхэн үр дүнд хүрэхгүй байгаад нутгийн иргэд бухимдаж байна.

 

ИТХ-ын дарга Ш.Галтбадрах “Монгол Улсын Засгийн газар Алт хөтөлбөр баталсантай холбогдуулж энэ  оны гуравдугаар сард “Заамар суманд шинээр хайгуулын лиценз олгохыг дэмжих эсэх саналаа ирүүлнэ үү” гэсэн албан тоот ирсэн. Үүнтэй холбогдуулж Заамар сумын Төмстий баг хуралдаж энэ саналыг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Мөн энэ асуудлыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж шинээр лиценз олгохгүй гэсэн шийдвэр гаргасан. Заамар сумын өнөөгийн бодит байдал хойд хэсгээрээ уул уурхайн бүс, зүүн талаараа газар тариалангийн бүс, дунд хэсгээрээ уулархаг бүс, зөвхөн өвөр тал нь л малчдын бэлчээр болж байгаа. Малчид маань ингэж шахагдаж амьдарч байна. Заамар сум 260.000 гаруй малтай, 700-аад малчин өрхтэй. Тиймээс өвөр талд лиценз олгохыг бид эсэргүүцэж байна. Тууштай тэмцэх болно” гэв.

 

“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд олгож буй талбайд малчдын өвөлжөө, хаваржаа, түүхийн дурсгалт газар байдаг гэнэ. Мөн малчдын төвлөрөн байршиж буй өвөр талын бэлчээрийн даац одоогоор дөрөв дахин хэтрсэн бөгөөд тэр газар нь хайгуул хийж, улмаар уур уурхайн үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байна.

 

Р.Дулам

 

Заамарын иргэд газар шорооныхоо төлөө тэмцэхээ илэрхийллээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 18, Ням гараг