МАН-ын XXVIII их хурал өндөрлөж байна АТГ-ын ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандлаа Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа 850 сурагч “Иргэний андгай” өргөнө Тусгай хамгаалалттай газарт 60 мотоцикл өгнө Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Нас барсан цэргийн дотор эрхтнүүд алга болсон байжээ Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ З.Энхболд: “Цагаан захтнуудын” хэргийн илрүүлэлт хангалтгүй байна Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ Роберт Дауни: Нас ахисан хойноо баатрын дүр бүтээх амаргүй юм ”Дэлхийн Зөн”-гийн төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана Боловсролын салбарынхныг шагналаа Сүрьеэгээс сэргийлэхэд шийдвэр гаргагчдын оролцоог нэмье Амиа алдсан сэтгүүлчийн гэр бүл байцаагчаа солихыг хүсчээ Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав Женнифер Лауронс ганц бие болжээ
Улаанбаатар -23°
Нүүрсээ үнэд хүргэх Монгол мөрөөдөл
2017.9.13

 

“Монголын нүүрс хаачих вэ”  гэсэн асуулт зөвхөн монголчуудын сонирхдог сэдэв биш. Хөрш орнууд ч энэ асуудалд тодорхой хэмжээний анхаарал хандуулдаг. Манай улс нүүрсээ БНХАУ-руу гаргадаг ч энэ худалдаа дардан замаар явагддаггүй. Хил гаалийн асуудал, тээвэр, үнэ зэргээр асуудал цөөнгүй. Тиймээс Монгол Улс нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах сонирхлоо төрийн тэргүүн Хойд хөршид очихдоо илэрхийлэв. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцохдоо Восточный боомтоор Монголын нүүрсийг гадаад зах зээлд хүргэх асуудлыг хөндсөн нь оросуудын анхаарлыг татаж байна. Оросын санхүүгийн төв хэвлэл болох “Коммерсанть” сонинд ”Монгольский уголь обьезжает Китай” гэсэн томоохон нийтлэл гарчээ.

 

Уг нийтлэлд монголчууд нүүрсээ ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах нь эрсдэлтэй гэж дүгнэжээ. Товчхондоо Монголын нүүрсийг гуравдагч боомтоор гаргаснаар монголчууд Оросуудтай өрсөлдөж эхэлнэ гэсэн байна. Нийтлэлд энэ талаар “Монгол Улсад нүүрсний тээвэрлэлтээ олон сувагтай болгох бодит хэрэгцээ шаардлага байгаа ч нүүрсний экспортын тээвэрлэлтийн энэхүү яриа  хэлэлцээр нь илүү улс төрийн чанартай харагдаж байгаа бөгөөд Монголын нүүрс нь оросын нүүрстэй өрсөлдөхөөр болж байна” гэдгийг онцолжээ.

 

Мөн “Өнөөгийн байдлаар Монгол Улсын нүүрсний гол экспорт Хятад руу хийгдэж байна. “Ь”-ийн эх сурвалжийн тэмдэглэж буйгаар, Монголын тал нүүрсний нийлүүлэлтийн тааламжтай нөхцөлөөр ихэнхдээ Бээжинтэй тохиролцоонд хүрч чаддаггүй болохоор өөр боломжит хувилбаруудыг эрэлхийлж байна” гэжээ.

 

Нүүрсний салбарт ОХУ бол Монголын хамтрагч бус өрсөлдөгч гэдгийг гадна, дотны шинжээчид хэлж буй. Товчхондоо Оросууд Монголын нүүрсийг алга тосон авч, зорьсон зах зээлд нь хүссэн үнээр нь хүргэхгүй. Энэ тухай ч тус нийтлэлд дурдсан байна. “Находкийн боомтын эзэд “гадны ачааг” таатай хүлээж авахгүй, “найрсаг бус тарифаар” угтах байх. Яагаад гэхээр өрсөлдөгчийнхөө барааг сонирхсон зах зээлд нь хүргэх сонирхол тэдэнд байхгүй” хэмээн Ерөнхийлөгчийн яриа ажил хэрэг болоход хялбар бишийг тодотгожээ.

 

Нүүрсээ Оросоор дамжуулан Япон, Солонгост хүргэх монголчуудын сонирхол тээврийн хувьд ч хүндрэлтэй гэдгийг нийтлэлд дурдсан байна. Тухайлбал, “Жилд 1 сая тонн нүүрс гэдэг тийм ч их биш. Гэхдээ Транссибирийн төмөр замын хүчин чадал хязгааргүй биш бөгөөд Монголын ачаа Орос, Казахстаныхтай өрсөлдөх болно” хэмээн Монгол мөрөөдөл биелэхэд чамгүй олон даваа байгааг сануулжээ.

 

Тавантолгойн нүүрсээ зөвхөн Хятадад бус  олон зах зээлд гаргах нь ашигтай. Гэхдээ Оросоор дамжих нь зөв гарц мөн үү. Эдийн засгийн хувьд хохиролгүй байж чадах уу гэсэн олон асуултад нүүрсний салбарынхан таатай хариулт өгөхгүй байгаа. Монгол-Оросын ах дүүгийн найрсаг харилцаа тусална гэхээсээ илүү нүүрсний салбарын томоохон өрсөлдөгч орнууд гэдгийг л гадна, дотны шинжээчид хэлж байна.

 

М.Болд

Нүүрсээ үнэд хүргэх Монгол мөрөөдөл
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 24, Баасан гараг