58 мянган муур, нохой устгажээ БСШУСЯ-наас багш нарыг сүрдүүлсэн үү Зумба фитнесийн сургалт болно Иргэдэд ташаа мэдээлэл өгсөн ҮЭ-ийнхнийг шалгуулна Лаурас Гиснас: Монголын ногоон хөгжил бусад оронд дууриал болно Д.Даваасүрэн “BBC RADIO 4” сувагт ярилцлага өгөв Хилийн боомтууд амарна Дулааны техникийн нөхцөл олгохыг зогсоолоо Дэлхийн дугуйн холбооноос гишүүдээ цөөлөх шийдэр гаргав Багш нарт хандан БСШУСЯ-наас мэдэгдэл гаргалаа Иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо Хамтын маргаан эхлүүлэхээ МҮЭХ-ноос мэдэгдлээ П.Шүр-Эрдэнэ: Хүүхдүүдийн 69.3 хувь нь дэлгэцнээс хамааралтай Хүнд жингийн аварга амьсгал хураалаа Ерөнхийлөгч НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав Харааны бэрхшээлтэй иргэд орон сууцандаа орлоо Х.Баттулга: НҮБ-ын чуулганд заавал оролцох шаардлагагүй Онцгой байдлын албаны дэргэд эрэлч нохойн алба байгууллаа П.Ганхүү: Нүүрсний үнийг нэмэх боломжгүй Мотоциклчид хаалтаа хийнэ
Улаанбаатар 13°
С.Эрдэнэ: Би МАН-ыг эрүүл байна гэж харлаа
2017.9.13

Гэрэл зургуудыг MPA.mn

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.  Тэрбээр:

 

-Монгол Улсын Засгийн газар огцроод нэлээд хугацаа өнгөрсөн. Өнөөдөр улс  орны хэмжээнд тулгамдсан маш олон асуудал байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, жил бүр ярьдаг утаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, хичээлийн шинэ бэлтгэл ажил тааруу байгаа, хот тойрсон малын гоц халдварт шүлхий өвчин гээд тооцоод байвал тулгамдсан маш олон асуудал байна.  Энэ бүхэнд тодорхой анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна.

 

УИХ-ын тогтоол гарахдаа тухайн Засгийн газрын Ерөнхий сайдыг огцруулсан тохиолдолд дараагийн үүрэг гүйцэтгэгчийг томилдог. Засгийг эзэнтэй болгож үлдээдэг жишгийг эвдсэн. Үндсэн хуульд Ерөнхий сайд огцорсон бол дараагийн Ерөнхий сайд, үүрэг гүйцэтгэгчийг томилох заалттай. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэж монголчууд ярьдаг.  Нэгэнт огцорсон Ерөнхий сайдаар Засгийн газрын ачааг үүрүлж явах нь зохимжтой зүйл биш. Тийм учраас АН-ын бүлэг хуралдаад нэн яаралтай Ерөнхий сайдын асуудлыг шийдэхийг шаардаж байна. Бялуу, суудлаа булаацалдаж байгаа юм шиг чимээ аниргүй байгаад байж болохгүй. Чимээ аниргүй байгаад байх шаардлага харагдахгүй байна. Яагаад гэвэл өнөөдөр хэдэн ч Засгийн газар огцруулж, байгуулдаг бай бүрэн эрх нь эрх барьж байгаа намд бий.

 

Сонгогчид эрх баригчдад хангалттай эрх мэдэл өгсөн. Хэн нэг этгээдтэй юм уу, аль нэг хүчинтэй зөвшилцөх, тэдэнтэй тохирох шаардлага байхгүй. Нэг нам дотооддоо асуудлаа ярьж шийдээд явах бүрэн боломжтой. Энэ нөхцөлд зориудаар удаашруулж байгаад гайхаж байна. Тиймээс Засгийн газрыг байгуулах асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.

 

Өвөлжилтийн бэлтгэл рүү анхаарахгүй бол шүлхий газар авлаа. Улаанбаатар хотыг тойрсон шүлхийн бүс төв цагираг үүсгэх хэмжээнд хүрээд байна. Дээр нь шүлхийн вакцинтай холбоотой янз бүрийн мэдээлэл явж байгаа. Чанаргүй, шахааны вакцин оруулж ирсэн гэж байна. Шүлхийн тархац тэлж байгаа нь манай улсын хувьд ноцтой асуудал үүсгэх юм. Үүнийг Засгийн газар анхааралдаа авах шаардлага байна.   Улсын хүн амын 50 гаруй хувь нь амьдардаг нийслэл хотын хувьд энэ нь анхаарал хандуулах асуудал мөн. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд мөн л дотроо тааламж муутай, хотын олон асуудлыг шийдэх биш ширээ сандлаа булаалцалдсан байдалтай байгаад харамсаж байна.  Тиймээс Ерөнхий сайдаа яаралтай томил. Үүсээд байгаа асуудалд ямар гарц, гаргалгаа байгааг олон нийтэд мэдээлэхийг эрх баригчдаас шаардаж байна.

 

“60 тэрбум”-ын гээд байгаа асуудлыг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон. Хэрвээ үнэхээр эвлүүлэг, гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж харж  байгаа юм бол нөгөө талдаа асуудал үүсч байна. Энэ мэдээллийг эвлүүлсэн гэмт этгээдүүд хэн бэ. Хэн нийгмийг шуугиулсан шуугиан тарьсан бэ. Монгол төрийн нэр хүндийг цэвэрлэх ёстой. Эзэнгүй хаяж болохгүй.

 

Оффшорчдод тодорхой хугацаа зааж,  мөнгөө эх орондоо оруулж ирэхийг Ерөнхийлөгч уриалсан. Заасан хугацаа нь дуусгавар боллоо. Надад 23-24 этгээдийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.   Өчигдөр ЕТГ-ын дарга АТГ-ын даргатай уулзахад нэг ч хүн мөнгөө оруулж ирсэн алхам, үйлдэл хийгээгүй гэсэн мэдээлэл явж байна. Өнөөдөр хууль, шүүх, цагдаагийн байгууллага, АТГ гээд шалгаж байгаа байгууллага асуудлаа ил тод нээлттэй ярихгүй байгаа. Тиймээс  бид энэ асуудалд эмзэглэж байна.

 

Нийгмийн өмнө тулгамдаад байгаа маш олон асуудал байна. Зуншлагаар нийт нутгийн 60 гаруй хувь гандуу, 50 орчим хувь нь ургацаа алдах урьдчилсан прогноз бий.  Ямар арга хэмжээ авч, бэлтгэх хангах тал дээр яаж анхаарч байгаа талаар ямар ч мэдээлэл алга гэдгийг хэлмээр байна.

 

Тиймээс ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, Засгийн газар, Ерөнхий сайдыг томилох шаардлагатай байна. Ээлжит бус чуулганыг зарлах бас нь шалтгаан нь төсвийн хууль зөрчсөн асуудлыг цэгцлэх. Хүүхдийн мөнгийг нийтэд нь олгох асуудлыг АН дэмжиж байгаа. Угаасаа ч АН-ын санаачлан хэрэгжүүлсэн хөтөлбөр. Гэхдээ хүүхдийн мөнгийг улс төрийн зорилгоор ашигласан. Тухайн үедээ төсвийн батлагдсан эх үүсвэрээс биш өөр санхүүжилттэй тавигдсаныг бид төсвөө тодотгох шаардлага тавьж байлаа. Гэтэл өнөөдөр ОУВС-гийн нэрийг ашиглаж, хүүхдийн мөнгийг олгохгүй болсон шийдвэр рүү явж байна.  Хүүхдийн хувь заяа, ирээдүйгээр тоглодогоо эрх баригчид болихыг шаардаж байна.

 

Ээлжит бус чуулганаар зөвхөн хүүхдийн мөнгө биш бусад олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Өнөөдөр гадаад орчинд алт, зэс, нүүрсний үнэ өндөр байна. Манайд орж байгаа орлого хаашаа ороод байна вэ. Оюутолгойн олборлолт, борлуулалтын асуудлаар манай улсын хэмжээнд эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон мэдээ байхгүй. Бидэнд ирснээр  гурван янзын мэдээлэл бий. 

 

“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал шүүх дээр очоод гацсан. 51 хувийн асуудал Английн арбитрийн шүүх дээр бий. Нэг бол 100 гаруй сая ам.долларын өр төлөх эсвээс үйлдвэрээ өгөх асуудал үүсээд байгааг хэн нь ч ярихгүй байна. УИХ-д хангалттай шийдэх асуудал байна. Цаг хожиж байгаа юм шиг бие бие рүүгээ булхайгаа чихээд, муур хулгана болж тоглох цаг бидэнд байхгүй. Одоо Үндэсний аюулгүй байдлын асуудал, Монгол түмний эрх ашгийг эхэнд тавьсан шийдвэртэй, зоримог алхам хийхгүй бол улс орон чинь хэцүүдлээ гэсэн шаардлагыг АН-ын зүгээс тавьж байна хэмээлээ. 

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

 

 

-Та Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тогтоол гараагүй гэж шүүмжиллээ. УИХ-ын дарга хуулиараа Засгийн газар огцорсны дараагаар шууд үүрэг гүйцэтгэгч болж хувирдаг гэж тайлбарласан. Энэ талаар?

 

-Нэгэнт огцорсон Ерөнхий сайдаар үүрэг гүйцэтгэгч тавьж явах нь өөрөө ямар үр дүнтэйг бид мэднэ. Тийм учраас л ийм байдлаар явж болохгүй. Тийм учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх яаралтай шаардлага байгаа юм.  Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай удаан явж болохгүй гэдэг шаардлага тавьж байгаа. Нэгэнтээ огцорсон бол үүрэгт ажлыг нь шилжүүлэх ёстой.

 

-Засгийн газрыг 30 хоногийн дотор томилох хуулийн хугацаандаа багтаана гээд тайлбарлавал яах вэ?

 

-30 хоногоо хүлээвэл эхний цастайгаа учирна. Эхний цас орно гэдэг манай орны хувьд маш том дохио санамж. Бүх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил зогсоно гэсэн үг. Хадлан тариалангийн хураан авалт ч зогсоно. Ямар ч Засгийн газар байгуулагдсан АН хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс эрх барьж байгаа намын хувьд дотооддоо өөрсдийн асуудлаа шийдээд, Засгийн газраа бүрдүүлээд явах бүрэн боломж байгаа.

 

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн талынхан давж заалдах болон анхан шатны шүүхээр яллаа. Одоо УИХ-ын тогтоол хүчингүй гэсэн үг үү?

 

-Бид УИХ дээр олон удаа анхааруулж байсан. Аливаа хувийн өмчид улайрч хандах ёсгүй. Шүүх, хуулийн байгууллага асуудлыг шалгаж, тогтоогоогүй байхад УИХ өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, аливаа асуудалд шийдвэр гаргах нь буруу. УИХ мөрдөн шалгах газар биш, шүүхийн шийдвэр гаргадаг байгууллага ч биш. УИХ бол хууль тогтоох байгууллага. Хууль санаачлах, боловсруулах, батлах хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага. Өнөөдөр өөрт олгогдсон чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллага чиглэл өгч, шалгуулан, тогтоолгоод шийдвэрээ гаргасан бол өөр асуудал. Шалгасан тогтоосон зүйл байхгүй, олон түмний сэтгэлзүй дээр тоглолт хийж, шударга болж харагдах бусармаг үйлдэл хийсэн. Энэ нь эргээд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Шийдвэр гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой.

 

-Ээлжит бус чуулганыг танай бүлгээс тавьж байна. Асуудлыг цааш хэрхэн хүргэх вэ?

 

-УИХ дахь АН-ын бүлгээс асуудлыг УИХ-ын удирдлагад албан бичгээр тавина. Цаг хугацаа гэдэг маш хатуу шүүгч байдаг. Бид сөрөг хүчний хувьд  үүргээ гүйцэтгэж байгаа юм.  Бид эрх баригчдад улс орны нөхцөл байдал ямар байгааг анхааруулах үүрэгтэй.Бид адилхан сонгогчдоос сонгогдсон төрийн түшээд. Тиймээс асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарах үүрэгтэй.

 

-Гишүүн А.Сүхбат танай намд орох өргөдлөө өгсөн гэсэн. Үнэн үү?

 

-Өнөөдрийн байдлаар А.Сүхбат гишүүн ямар нэг өргөдөл өгөөгүй. А.Сүхбат гишүүн өмнө нь манай намд байсан. Төв шуудангийн урд талын байранд байхад АН-ын  батлах гардаж авсныг би маш сайн мэдэж байна.

 

-ОУВС-гийн хөтөлбөрийн гурав дахь шатны яриа хэлэлцээр удахгүй явагдана. Өнөөдрийн нөхцөл байдлаас үүдэж саад бэрхшээл тулгарах болов уу?

 

-Бодит нөхцөл байдлаа эргээд харах юм бол Засгийн газарт найдах хэрэггүй.  Хүүхдийн мөнгө олгоход 244 тэрбум төгрөг зарцуулдаг. Гэтэл 6 тэрбум төгрөг хүүхдүүдээсээ харамласан. Харин  өөрсдөө 800, 900 тэрбум төгрөгөөр ашиг сонирхлын зөрчилтэй концессийн гэрээ хийж байгаа нь зүй ёсны хэрэг биш. Дээр нь цалин тэтгэврээ нэмээгүй байж сайд нарын зардлыг 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

 

Үнэхээр ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа Засгийн газар, Монголын төр  өөрсдөөсөө эхэлж хэмнэх ёстой. Ингэж байж цалин тэтгэврээ тав, арван мянга гэхгүй нэмэгдүүлэх боломжтой болно.  ОУВС-гийн хөтөлбөрийн шугамаар орж ирж байгаа мөнгөн дүн гайхамшиг биш. Манай шиг байгалийн баялагтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй улс ОУВС-гийн хэдхэн ам.доллараар голоо зогоож амьдрах нь өрөвдөлтэй. Чадваргүй Засгийн газрын хийдэг үйлдэл. Том төсөл, том ордоо ашиглаж болно. Жишээ нь Оюутолгойн олборлолтыг бодитоор шалгаад, хэдэн тонн  зэсийн баяжмал экспортолж, хэдэн ам.доллараар зарж байна вэ. Тэр мөнгө хаашаа орж байна вэ гэдгийг тогтоож чадах юм бол ОУВС-гаас авч байгаа ам.долларыг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө тайлан тооцоонд оролгүй, гадагш урсаж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс өнөөдөр бид аливаад эзэн баймаар байна. Ингэж байж баялгийнхаа бодит өгөөжийг ард түмэнд өгнө. 

 

-АН олонх байхдаа Засгийн газраа огцруулсан. МАН ч ялгаагүй огцрууллаа. Хоёр том намын энэ байдалд олон нийт сэтгэл дундуур байгаад та ямар тайлбар хийх бол?

 

-АН-ын хувьд шинэчлэлийн ажлаа бодитой явуулж байгаа. Анх удаа нийт гишүүдээсээ намынхаа даргыг сонгосон. Намын дотоод дүрэм журам, өөрчлөлт шинэчлэлийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. АН-ыг  шинэчлэгдээгүй гэж хэн ч хэлэхгүй байх. Эрх барьж байгаа намын алдааг Ардчилсан намд тохох гэж байгаа нь буруу. Засгийн газар солигдсоноор нөхцөл байдлыг дүгнэж болохгүй. Муу ажиллах юм бол ямар ч Засгийн газар огцрох ёстой. Тэрнээс тогтвортой байгаа нь энэ гээд чадваргүй Засгийн газрыг удаан ажиллуулах нь илүү хохирол авч ирнэ. Тухайн эрх барьж буй нам бодлогоо тогтвортой явуулах нь чухал.  АН өөрийнхөө Засгийн газрыг огцруулж байсан жишээ байхгүй. Харин манай Засгийн газрыг сөрөг хүчнүүд огцруулдаг байсан. АН дангаараа хэзээ ч засаглаагүй. 

 

-Засгийн газраа огцруулснаар ажил сайжирсан түүх байна юу?

 

-Үүнд хариулт хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хариуцлага тооцож байгаа нь эрүүл байгаагийн шинж.  Дарангуйлалтай улс оронд шүүмжилсэн нэгнийгээ нухчин дардаг. Засгийн газар нь болохгүй байсан ч болж байгаа мэт ажилласаар байдаг. Ардчилалтай улс оронд огцорч л байдаг, дараагийнх нь байгуулагдаж л байдаг. Харин төрийн бодлого тогтвортой байх ёстой. Ардын намын хоёрдугаар ээлж хоолонд орох эсэхийг би хэлж мэдэхгүй. Эрх барьж буй намын дотоод асуудал байх.

 

-Та МАН-ыг эрүүл байна гэж та дүгнэж байна уу?

 

-Яагаад эрүүл бус гэж. Ажил хийж чадахгүй байгаа Засгийн газартаа хариуцлага тооцож чадаж байна шүү дээ. Би МАН-ыг эрүүл байгаа юм байна гэж харлаа. Булхай, хулгайгаа нуухгүй байна. Харин Ардын намын албан тушаал наймаалцсан асуудал эцсийн үр дүнд огцруулах үндэслэл болсон.

 

-Дараагийн Засгийн газрыг дэд сайдгүй байх хэрэгтэй гэж олон нийт үзэж байна. Ер нь дэд сайд ямар үүрэгтэй вэ?

 

-Дэд сайд гэдэг орон тоо бол эвслийн Засгийн газрын үед байж болно. Яагаад гэхээр эвслийн Засгийн газарт байгаа намууд бие биедээ хяналт тавих орон тоо. Гэтэл дангаараа шахуу парламентаа бүрдүүлсэн намд дэд сайдын шаардлага байхгүй. Би өнгөрсөн 2012-2016 онд Засгийн газарт ажилласан. Дэд сайд хэрэгтэй гэж хэлж чадахгүй. Өнөөдөр фейсбүүк, твиттерийн жиргээч дэд сайд нараа байлгаж байхаар хүүхдийн мөнгөө өгье.  Гэхдээ МАН-д тийм хүсэл алга.

Н.Энх

 

С.Эрдэнэ: Би МАН-ыг эрүүл байна гэж харлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 9-р сарын 20, Лхагва гараг