Дээрмийн хэргүүдийг шуурхай илрүүлжээ Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга
Улаанбаатар -27°
Тогтвортой санхүүжилт төсөлд 400 гаруй хүн оролцоно
2017.9.13


 

Монголын Банкны холбоо (МБХ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Ариг банк хамтран “Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн форм-2017” арга хэмжээг маргааш зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Хуралд МБХ-ны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган зэрэг албаны хүмүүс оролцов.

 

Хуралд оролцогчдын хэлж буйгаар энэ жилийн форум “Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдэв дор зохион байгуулагдах юм байна. Мөн форумд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Эрик Солхайм болон Ногоон уур амьсгалын сан (GCF), Олон улсын санхүүгийн корпораци (IFC), Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI), Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн “Биофин” төсөл зэрэг олон улсын байгууллагуудын өндөр түвшний төлөөлөл оролцож буйгаараа онцлог гэнэ.

 

Энэхүү арга хэмжээгээр “ТоС” (тогтвортой санхүүжилт) хөтөлбөрийн хэрэгжилт болон “ТоС”-ын санхүүгийн салбарын бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, банкны бус санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг нэвтрүүлэх, барилга, ноос ноолуур зэрэг бизнесийн салбарт байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах, тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг (roadmap) боловсруулахад оролцогч талууд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх аж. Түүнчлэн Ногоон зээлийн сан байгуулах санаачлагын хүрээнд хийсэн бэлтгэл ажлуудыг танилцуулж, сангийн эхний ээлжийн бүтээгдэхүүн болох гэр хорооллын бүсийн иргэдэд агаарын бохирдлыг бууруулах халаагуур, шийдлийн зээл, эрчим хүч хэмнэлтийн хуулийн дагуу үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зээл, хямд төсөр ногоон барилгын зээл зэрэг төслүүдийг хөрөнгө оруулагч нарт танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудыг ярилцах гэнэ. Энэ жилийн форумд 400 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна.

 

Р.Дулам

Тогтвортой санхүүжилт төсөлд 400 гаруй хүн оролцоно
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 20, Мягмар гараг