Шинэ ном: ”ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРӨГ” Хүйтний эрч бага зэрэг суларна Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ МАН-ын Удирдах зөвлөл хуралдана Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо ”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн нээгдлээ Хөгшин моддыг тайрчээ Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв Серена Уиллиамс хуримлав ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хуулийн төсөл өргөн мэдүүлэв Шатар сонирхогчдын УАШТ болно Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна Трампыг огцрохыг шаардсан жиргээг Пентагон твиттертээ нийтэлжээ МАН-ын их хуралд 1309 төлөөлөгч оролцоно Б.Пүрэвдорж Израиль Улсын Элчин сайд Цви Хэйфецийг хүлээн авч уулзав Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө Ричард Гир Монголд иржээ Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
Улаанбаатар -23°
“Миний туслах 104” үйлчилгээг нэвтрүүлнэ
2017.9.13

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийгэм, хөдөлмөр хамгааллын яам  болон “Юнител” групп хамтран Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах 104” үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.

 

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган иргэн байдаг бөгөөд 23 хувь нь хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэн аж. Тиймээс тэдэнд зориулан дүрсээ харж ярилцах боломжтой тусгай аппликэйшн бүтээжээ.

 

 Тодруулбал,  харааны бэрхшээлтэй хүн төөрсөн тохиолдолд тусгай дугаар 104 рүү залгаснаар хэлмэрч тухайн хүнд байршлын мэдээллийг нь хэлж өгнө. Мөн  тус дугаарт залган такси дуудаж болно. Сонсголын бэрхшээлтэй иргэд тусгай дугаар руу залгаж, дохионы хэлмэрчтэй холбогдсоноор асуудлаа шуурхай шийдэх боломж бүрдэх юм байна.

 

“Миний туслах 104” төв энэ сарын 16-нд нээлтээ хийх бөгөөд уг төвд ажиллах дохионы хэлний хэлмэрчдээ өнөөдөр 11.00 цагт шалгаруулжээ.

 

Р.Дулам

“Миний туслах 104” үйлчилгээг нэвтрүүлнэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 19, Ням гараг