58 мянган муур, нохой устгажээ БСШУСЯ-наас багш нарыг сүрдүүлсэн үү Зумба фитнесийн сургалт болно Иргэдэд ташаа мэдээлэл өгсөн ҮЭ-ийнхнийг шалгуулна Лаурас Гиснас: Монголын ногоон хөгжил бусад оронд дууриал болно Д.Даваасүрэн “BBC RADIO 4” сувагт ярилцлага өгөв Хилийн боомтууд амарна Дулааны техникийн нөхцөл олгохыг зогсоолоо Дэлхийн дугуйн холбооноос гишүүдээ цөөлөх шийдэр гаргав Багш нарт хандан БСШУСЯ-наас мэдэгдэл гаргалаа Иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо Хамтын маргаан эхлүүлэхээ МҮЭХ-ноос мэдэгдлээ П.Шүр-Эрдэнэ: Хүүхдүүдийн 69.3 хувь нь дэлгэцнээс хамааралтай Хүнд жингийн аварга амьсгал хураалаа Ерөнхийлөгч НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав Харааны бэрхшээлтэй иргэд орон сууцандаа орлоо Х.Баттулга: НҮБ-ын чуулганд заавал оролцох шаардлагагүй Онцгой байдлын албаны дэргэд эрэлч нохойн алба байгууллаа П.Ганхүү: Нүүрсний үнийг нэмэх боломжгүй Мотоциклчид хаалтаа хийнэ
Улаанбаатар 13°
Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа
2017.9.13

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тулгамдсан асуудлуудыг хойшлуулалгүй шийдвэрлэх талаар хөндөж ярилцав.

 

УИХ-ын дарга М.Энхболд парламент хоорондын хамтын ажиллагаа сайн хөгжиж байгааг тэмдэглээд, хамтран ажиллах хууль эрх зүйн орчныг сайжруулах нь харилцаа олон талтай, үр ашигтай байх гол хөшүүрэг юм гэж онцоллоо.

 

Элчин сайд А.Язал Туркт үүссэн улс төрийн нөхцөл байдлаас болоод сүүлийн 2 жилд өндөр, дээд хэмжээний айлчлал хийгдсэнгүй. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ч боломж нөөцөө бүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс улс төрийн харилцааг идэвхжүүлэх, Туркийн хөрөнгө оруулагчдыг урьж ирүүлж, Монголын бизнесийн орчинтой танилцуулах талаар Элчин сайдын зүгээс онцгой анхаарч ажиллах болно гэлээ.

 

Энэ үеэр Туркийн Засгийн газраас амласан 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Монгол дахь турк сургуулиуд, тэнд суралцагчдын асуудал, “Туркиш Эйрлайнз” компанийн нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах зэрэг асуудал хөндөгдөв.

 

Элчин сайд А.Язал Монголын талаас Засгийн газрын баталгаа гаргах нь чухал байгаа юм. Ийм баталгаа гаргасан тохиолдолд зээлийн хугацаа, хүү зэрэг асуудлыг тохиролцох боломжтой гэв.

 

Турк сургууль төгсөгчдийн боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэх, сурагчид, эцэг эхчүүдийн эрх ашгийг эн тэргүүнд бодолцож, тэднийг хохироохгүй байхад онцгой анхаарах нь чухал байна гэсэн УИХ-ын дарга М.Энхболдын байр суурийг дэмжиж байгаагаа Элчин сайд А.Язал илэрхийллээ.  

 

“Туркиш Эйрлайнз” компанийн нислэгийн асуудлаар хоёр талын холбогдох яамны хүмүүс ойрын үед уулзаж ярилцах юм байна. Тэр үеэр нэгдсэн шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байна. Аялал жуулчлал бол манай хоёр орны хооронд хөгжүүлж болох ирээдүйтэй салбарын нэг. Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах танай талын саналыг дэмжиж байна” гэж УИХ-ын дарга М.Энхболд хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.         

Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 9-р сарын 20, Лхагва гараг