МАН-ын XXVIII их хурал өндөрлөж байна АТГ-ын ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандлаа Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа 850 сурагч “Иргэний андгай” өргөнө Тусгай хамгаалалттай газарт 60 мотоцикл өгнө Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Нас барсан цэргийн дотор эрхтнүүд алга болсон байжээ Өглөө, орой явах автобусны тоог нэмлээ З.Энхболд: “Цагаан захтнуудын” хэргийн илрүүлэлт хангалтгүй байна Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна Насанд хүрээгүй, жирэмсэн эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ Роберт Дауни: Нас ахисан хойноо баатрын дүр бүтээх амаргүй юм ”Дэлхийн Зөн”-гийн төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана Боловсролын салбарынхныг шагналаа Сүрьеэгээс сэргийлэхэд шийдвэр гаргагчдын оролцоог нэмье Амиа алдсан сэтгүүлчийн гэр бүл байцаагчаа солихыг хүсчээ Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав Женнифер Лауронс ганц бие болжээ
Улаанбаатар -23°
С.Зориг агсны хэргийг ОУПХ анхааралдаа байлгана
2017.9.13

Афганистан Улсын парламентын гишүүн, Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгч, хатагтай Фавзиа Күүфи өнөөдөр (2017.09.13) Монгол Улсад албан томилолтоор ажилласан талаараа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө.

 

Хатагтай Фавзиа Күүфи мэдээллийнхээ эхэнд ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны талаар товч мэдээлэл өгсөн юм. Уг хорооны зорилго эрх нь зөрчигдсөн парламентын гишүүн, эсвэл гишүүн байх үед эрх нь зөрчигдсөн иргэн, улс төрийн нам, Хүний эрхийн үндэсний хороо болон олон улсын байгууллагуудаас ирсэн гомдол, саналыг хүлээн авч тухайн улсын холбогдох албаныхантай уулзаж мэдээлэл, баримтуудыг тодруулж, шалгахад оршдог аж.

 

Хатагтай Фавзиа Күүфи хэлэхдээ, “Бидний энэ удаагийн албан томилолтын зорилго С.Зориг агсны хэргийн талаарх үнэнийг тодруулахад оршиж байлаа. Бид С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар албаны болон бусад хүмүүстэй уулзсан. Харамсалтай нь хэрэгт яллагдсан хүмүүстэй уулзаж чадсангүй. ОУПХ-нд энэ хэрэг 2000 онд албан ёсоор ирсэн байдаг. Энэхүү хэрэгтэй холбогдуулж Парламентчдын хүний эрхийн хороо 50 удаа шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсад гурван удаа ирж ажиллаад байна.

 

Олон улсын хууль тогтоомж, гэрээ, конвенцийн хүрээнд бид Засгийн газар, хууль тогтоох байгууллагуудад туслаж, дэмжлэг үзүүлэхийг зорьдог. С.Зориг агсны хэрэг Монгол Улсын хувьд нууцын зэрэглэлтэй тул тодорхой нарийн мэдээлэл авах боломж хомс байдаг гэсэн ч Парламентчдын хүний эрхийн хороо С.Зориг агсны хэргийг анхааралдаа байнга байлгах болно.

 

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар энэхүү хэргийг үнэн зөв, шуурхай шийдвэрлэхэд тодорхой арга хэмжээ авч, нууцын зэрэглэлээс гаргана гэдэгт найдаж байна.

 

Мөн Монгол Улсад албан томилолтоор ажилласан ОУПХ-ны төлөөлөгчдийн тайланг өөрийн албан ёсны цахим хуудастаа байрлуулж, ОУПХ-ны Удирдах зөвлөлөөр хэлэлцэх болно” гэлээ.

 

ОУПХ-ны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бахрейн Улсын парламентын гишүүн, хуульч, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүн, ноён Али Аларади, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Гаелл Ларок нар багтсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

С.Зориг агсны хэргийг ОУПХ анхааралдаа байлгана
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 24, Баасан гараг