Пёнчан 2018: АНУ-ын хоккейн баг мултарлаа Хүүгээ чемоданд нууж, хил давахыг завдсан эрийг суллажээ Вашингтоны саналаас Ким Чен Уны дүү татгалзлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү Жастин Биберийн аав хуримаа хийжээ Увс аймагт 4.12 магнитудын газар хөдлөлт болжээ Жерар Депардье дахин иргэншлээ сольж, Алжирийн иргэн боллоо “Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ Том Круз: Миний амьдрал бүтэлгүйтдэг нь урлагтай холбоотой Монгол сэтгүүлчийг дэлхий үнэлэв Фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ хөнөөжээ Эх хэлний олон улсын өдөр тохиож байна БНХАУ хөлбөмбөгийг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх тал дээр анхаарч байна Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ Гар утаснаасаа хувьцаа худалдаж аваарай Пёнчан 2018: Францын баг алтан медалийн тоогоо ахиуллаа ШУУД:“ЛэндМН”-ийн хувьцааны нээлт болж байна Майкл Жексоны охин ижил хүйстэн болжээ Есөн аймгийн 15 суманд хорио тогтоожээ Ассадын цэргүүд 250 орчим иргэнийг хөнөөлөө
Улаанбаатар -14°
ФОТО: 30 дахь Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
2017.10.4

 

Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо. Юунаас ч айхгүй хууль ёсны дагуу шударга ёсны төлөө тэмцэнэ хэмээн төрийн индрээс мэдэгдсэн У.Хүрэлсүх 30 дахь Ерөнхий сайд гэх албан тушаалын эзэн болов.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн намтар

 

Ухнаагийн Хүрэлсүх 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

·  1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

·  1989 онд Батлан хамгаалахын их сургууль

·  1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт

·  2000 онд МУИС төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч, төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй.

 

Ажилласан байдал

 

·  1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

·  1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

·  1994-1996 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

·  1996-1997 онд МАХН-ын “Залуучууд Хөгжил” төвийн ерөнхий захирал

·  1997-1999 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

·  1999-2000 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

·  2000-2005 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

·  2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

·  2000-2004 онд УИХ-ын гишүүн

·  2004-2008 онд УИХ-ын гишүүн

·  2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд

·  2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд

·  2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

·  2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

·  2012-2013 онд УИХ-ын гишүүн

·  2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд

·  2016 онд Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан юм.

 

 

ФОТО: 30 дахь Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг