Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -22°
Ц.Цэрэндорж: Монголчууд эвдэн сүйтгэснээсээ илүү бүтээн байгуулсан
2017.10.5

“Иран дахь Ил хаадын өв” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Түүх археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрхлэгч Ц.Цэрэндоржтой цөөн хором ярилцлаа.  

 

-Үзэсгэлэн Ил хаадын үед холбогдох дурсгалыг таниулахаас гадна юугаараа онцлог вэ?

 

-Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Иран Улсын гадаад хэргийн яам зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулж байгаа. Үзэсгэлэн 2013 онд байгуулсан Монгол болон Иран хамтран судалгаа болон шинжлэх ухааны төвшинд хамтран ажиллах гэрээний дагуу зохион байгуулагдаж байна. Монгол, Ираны эрдэмтдийн хамтарсан судалгааны үр дүнг нийтэд таниулах зорилготой. Үзэсгэлэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт, Монголын хаад Иран Улсад байгуулсан уран барилга, архитекторуудыг гэрэл зургаар харуулсан. Хоёрдугаарт, орчин үеийн Монгол, Ираны түүхийг харуулсан. Мөн зоос сонирхогч, цуглуулагч Н.Төрболдын цуглуулгын дээжээс Монголын Ил хаадад холбогдох зоосыг дэлгэн үзүүлж байна.

 

-Иран, Монголын шинжлэх ухааны хамтын судалгаа 2013 оноос эхэлсэн юм байна. Энэ хугацаанд гаргасан амжилтаасаа дурдахгүй юу?

 

-2012 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид Иранд айлчлал хийсэн. Энэ үед түүх соёлын хамтрын ажиллагааг тохиролцсон байдаг. Харин 2013 оноос тусгайлсан гэрээ хэлэлцээр хийсэн. Эхний үе шат энэ жил дуусч байгаа. Энэ хугацаанд багагүй ажил хийжээ. Бид Ил хаадын сэдвээр хэд хэдэн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Мөн Иранд Ил хаадад холбогдох түүхэн газар очиж судалгаа явуулсан.

 

-Цаашид хийх судалгаанаасаа онцлооч?

 

-Хамтын судалгааны хоёр дахь шат эхэлж, таван жил хамтран ажиллах гэж байгаа. Үүний хүрээнд Монголын түүх соёлыг судлах, Ил хаадын үлдээсэн түүх соёлыг хамтран судлахаар төлөвлөж байна. Иранд Монголчуудын үлдээсэн архитекторын дурсгалаас гадна бичгийн дурсгал нэлээд бий. Тэр бүхнийг судална. Мөн Ираны номын сан, архивт Ил хаадтай холбоотой судлагдаагүй зүйл байвал түүнийг судална. Перс хэлээр үлдсэн Ил хаадад холбогдох дурсгал олон бий. Үүнийг судлахаар жагсаалт гаргасан. Судрын чуулган хэмээх Ил хаадын санаачлага, дэмжлэгээр бүтсэн, хамгийн анхны дэлхийн түүхийн зохиол дахь Монголын түүхтэй холбоотой хэсгийг орчуулна. Өмнө бид Перс хэлээс бус дам байдлаар орчуулж байсан. Энэ тохиолдолд ямар нэгэн алдаа гарах нь бий.  

 

Дэлхийн талыг эзэлж явсан эзэнт гүрнийхээ очсон газар бүрт нь судалгаа хийх  шаардлага тулгарч байгаа

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

-Дэлхийн талыг эзэлж явсан Монголын түүх зөвхөн Ил хаадаар хязгаарлагдахгүй. Цаашид өөр оронтой хамтран судалгаа явуулах уу?

 

-Ил хаадын Улс нь Эзэн Чингисийн ач хүү Хүлэгүгийн байгуулсан Монголын эзэнт гүрний нэг хэсэг. Монголын эзэнт гүрний баруун хэсгийг бүрдүүлж байсан. Мөн Ираны баруун Азийн  бүс нь эртний соёл иргэншлийн төв. Энэ төв нь Монголчуудын эрхшээлд байх үедээ илүү хөгжсөн байдаг. Тэнд бусад оронтой харьцуулахад түүх соёлын өв олон хадгалагдсан. Ираныг сонгон судалсан нь үүгээрээ онцлог. Өмнө нь бид зөвхөн Монголынхоо нутаг дэвсгэр дэх түүхийг судалдаг байсан. Цаашид дэлхийн талыг эзэлж явсан эзэнт гүрнийхээ очсон газар бүрт нь очиж судлах шаардлага тулгарч байгаа. Үүний дүнд уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаа гэж хэлж болно.

 

-Судлаачид Монголчуудын түүхийг эвдэн сүйтгэгч, дарангуйлагчид гэж дүгнэх нь бий. Харин эерэг талуудыг нь дурдахгүй юу?

 

-Исламын соёлыг хөгжлийн дараагийн шатанд аваачсан нь Ил хаадын гавьяа. Үүнээс өмнө судлаачид эвдэн сүйтгэгч, алан хядагч зэргээр Монголын эзэнт гүрний талаар сөрөг бодолтой байсан. Одоо судалгааны хандлага өөрчлөгдсөн. Дайн байлдааны үед хүний амь үрэгдэх нь ойлгомжтой ч Монголчууд эвдэн сүйтгэснээсээ илүү бүтээн байгуулалт хийж, хөгжлийн шинэ шатанд аваачсан. Үүнд Монголын хаадын бодлого чиглэж байсан.

 

Р.Ренчиндулам

Ц.Цэрэндорж: Монголчууд эвдэн сүйтгэснээсээ илүү бүтээн байгуулсан
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 11, Даваа гараг