“Оддын академи”-ын ялагчийг 100 сая төгрөгөөр шагнана Энэ онд гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно Маркус Рэшфорд талбайд гарахад бэлэн Фэйсвүүкээр танилцан, бусдыг дээрэмддэг бүлгийг илрүүллээ Зепп Блаттер В.Путины урилгыг хүлээн авчээ Нойтон цас орж, сэрүүснэ УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжлээ “Эрдэм” асрамжийн төвд 18 сая төгрөг хандивлалаа ХНХ-ын сайд С.Чинзориг тамгаа гардаж авлаа Хөгжлийн харандаа экспод урьж байна Хөөрхөн ГАРЦ Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 94 хувьтай байна Дипломат паспортыг энгийн иргэнд олгосон зөрчлийг АТГ онцлов Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар дэвшүүлжээ У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна Цэрэг татлага эхэллээ Ж.Энхбаяр нар УИХ-ын дэд даргад өрсөлдөж байна Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана
Улаанбаатар -5°
Бүрдээгүй Засгийн битүү тохироо
2017.10.9

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн олны анхаарлын төвд байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалдаа томилогдоод долоо хоноогүй байгаа ч Засгийн газрын танхимаа яаралтай байгуулах  цагийн үеийн шаардлага, нийгмийн хүлээлт байгааг хэн хүнгүй мэднэ.

 

Гэхдээ эрх баригчид Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар толхилцсон хэвээр байна. Уг нь ч Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын бага хурлын гишүүдийн 63.9 хувийн саналаар нэр дэвших эрхээ авсан бол параментад намынхаа “65-ын бүдүүн” бүлгийн бус сөрөг хүчний дэмжлэгээр томилогдсон.

 

Өмнөх парламентын өнгийг харахад эрх баригчдын хагарал дээр сөрөг хүчин тоглолт хийж,  асуудлыг гацаан, рейтенгийг нь унагахад түлхэц болж ирсэн. Харин энэ парламент дахь сөрөг хүчин АН төр, засгийг тогтвортой байлгахад анхаарч ,хэдийгээр цөөнхийн цөөнх ч хоёр хуваагчдаад байгаа МАН-ын бүлгийн  хагарлыг төрийн хагарал болгон даамжруулалгүй, Ерөнхий сайдын томилгоог  дэмжин, дэм болсон.  Үүнийг  сөрөг хүчин эрх баригчдаа дэмжсэн түүхэн тэмдэглэлт үйл явц гэж ч болох.

 

Үүнтэй зэрэгцээд АН Засгийн газарт дөрвөн сайдын суудал авах нь гэсэн бор шувуу ниссэн ч сөрөг хүчний зүгээс “Засгийн газарт хамтрахгүй гэдгээ дахин дахин мэдэгдээд байгаа.  Ямартай ч парламентын үнэмлэхүй хуваагдал ойлголцолд хүрээгүй одоо ч үргэлжилсээр байна.

 

Шинэ Ерөнхий сайд томилогдоод 14 хоногийн дотор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барих заалттай. Хэрвээ эрх баригчдын үл ойлголцол үргэлжилвэл хуулийн хугацааг тулгаж, асуудлыг шийдэх янзтай даг.

 

Ер нь сөрөг хүчин АН Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багийнх нь хамт дэмжинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Гэхдээ тэд өмнөх парламентын үед эрх барьж байхдаа байгуулсан Засгийн бүтэц дэх яамдыг тусгаж ажиллахыг  Ерөнхий сайдад санал болгосон байлаа.  “Ерөнхий чиг үүргийн яам болон чиглэлийн бусад яамдыг өнөөгийн тавигдаж байгаа эдийн засгийн шаардлагад нийцүүлэх ёстой. Тиймээс Засгийн газрын шинэчилсэн бүтцийг хийж, Аж үйлдвэрийн, Эдийн засаг хөгжлийн, Хөдөлмөрийн, Соёл, аялал зуулчлал, спортын яамыг тусад нь байгуулах нь зүйтэй” гэсэн байр суурийг сөрөг хүчин илэрхийлж байгаа.

 

Уг нь Ерөнхий сайд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан одоогийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийхгүй, бүрэлдэхүүнээ өөрчилнө гэдгээ мэдэгдсэн. Гэвч улс  төрийн тохироо, шахаанаас Ерөнхий сайдын байр суурь өөрчлөгдөх магадлалтай. 

 

“Дан дээл”-тэй Ерөнхий сайд парламентаас дэмжлэг авахгүй байх сөрөг талтай, танхимаа “давхар дээл”-тэй бүрдүүлэхэд асуудал шийдэгдэнэ гэж үзэж байгаа. Тиймээс  ч өнөөдрийн парламент дахь эрх баригчид дахь бүлэглэл Засгийн бүрэлдэхүүнд орох тохироонд хүрч чадахгүй талцсан.  МАН-ын бага хурал дээрээ анх удаа парламентад сонгогдсон гишүүдээ сайд болгохгүй гэсэн итгэлцэлд хүрсэн ч МАН-ын бүлэг дээр “дур эзнээ голохгүй”  үйл явц үргэлжилсээр байна.

 

Нөгөө талаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчиллөө нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай танилцан хөтөлбөрөө боловсруулах, яам, тамгын газрын үйл ажиллагааг судалж, цаг алдах асуудалгүй.  Өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан нь улс орны нийгэм, эдийн засаг ямар байгаа, цаашид ямар бодлого баримтлах хэрэгтэй зэргээр гартаа барьсан бэлэн хөтөлбөртэй нь түүний давуу тал.

 

Хэрвээ МАН-ын бүлэг дэх  “зарчмын тохироонд хүрээгүй” хэмээн  өөрийнх нь эсрэг зогсоод байгаа журмын нөхөдтэйгээ ойлголцолд үл хүрвэл танхимаа бүрдүүлэхдээ дахин  АН-ын дэмжлэгийг авна. Гэхдээ сөрөг хүчин эрх баригчдад тэр бүр тал засан дэмжээд байхгүй. Одоогийн байдлаар У.Хүрэлсүх парламентаас өмнөх Засгийг огцруулахад гарын үсэг зурсан  32-оос гадна сөрөг хүчин АН, үгээр бус ч үйлдлээрээ дэмжиж  Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэй яваа. Улс төр дэх эрх ашгийн тэмцэл л өнөөдрийн энэ дүр зурагт хүргэсэн. 

 

Тиймээс   одоогийн нөхцөл байдлыг  харахад МАН-ын 65-ын бүдүүн бүлгээ тулж зогсох Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа хэрхэн бүрдүүлэхээс түүний Засгийн газар тогтвортой байх эсэх нь хамаарах нь.   

 

Бүрдээгүй Засгийн битүү тохироо хөшигний ард хэрхэн явагдах нь энэ долоо хоногт  ил болох биз ээ. 

Н.Энхлэн

Бүрдээгүй Засгийн битүү тохироо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 22, Ням гараг