“Оддын академи”-ын ялагчийг 100 сая төгрөгөөр шагнана Энэ онд гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно Маркус Рэшфорд талбайд гарахад бэлэн Фэйсвүүкээр танилцан, бусдыг дээрэмддэг бүлгийг илрүүллээ Зепп Блаттер В.Путины урилгыг хүлээн авчээ Нойтон цас орж, сэрүүснэ УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжлээ “Эрдэм” асрамжийн төвд 18 сая төгрөг хандивлалаа ХНХ-ын сайд С.Чинзориг тамгаа гардаж авлаа Хөгжлийн харандаа экспод урьж байна Хөөрхөн ГАРЦ Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 94 хувьтай байна Дипломат паспортыг энгийн иргэнд олгосон зөрчлийг АТГ онцлов Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар дэвшүүлжээ У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна Цэрэг татлага эхэллээ Ж.Энхбаяр нар УИХ-ын дэд даргад өрсөлдөж байна Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана
Улаанбаатар -5°
Долдойдуулсан хүнээр МАХН-ыг удирдуулж болохгүй
2017.10.9

МАХН-ын гишүүд намын дотоод асуудлаар  Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ. МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн:

 

-МАХН-ын гишүүд намаа өөрчилье шинэчилье гэж бусад гишүүддээ хандан уриалж байна. Манай намын бодлого  нэг хүний үгээр явж байна. Бид нийгэмд  шударга ёсыг тогтооё гэж  дүрэмдээ заасан. Гэтэл өнөөдөр намын дотор бодлогын зөрчилдөөн явагдаж байна. Зөв буруугаа хамтарч хэлэлцье гээд МАХН-ын бага чуулганыг хуралдуулъя гэж байна хэмээлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-МАХН-ын дүрмээр бага чуулганыг хуралдуулдаг гурван субъект байдаг. Намын дарга, Гүйцэтгэх товчоо,  бага чуулганы гишүүдийн гуравны нэг нь шаардсан тохиолдолд бага чуулганыг  хуралдуулдаг. Өмнө нь бид гуравны нэгийн шаардлагыг хүргүүлж байсан. Бидний шаардлага ажил хэрэг болоогүй.  Одоо гарын үсгийг дахин цуглуулахаас өөр арга байхгүй. Аливаа нам Их хурлаа их хурлаа хийх ёстой. Намын бага чуулганаа хуралдуулаад Их чуулганаа хийнэ. Өөрийн үгээр явуулах гэсэн, долдойдуулсан хүнээр энэ намыг удирдуулж болохгүй хэмээн мэдээлэв.  Тэд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

-Зөрчилдөөн юунаас үүсээд байна вэ?

 

МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн:

 

-Нам нэг хүний бодлогоор явахгүй. Хамтын бодлогоор явах ёстой. Үүн дээр зөрчил үүсээд байгаа юм. Тиймээс бага, их чуулганаа хийж, алдаагаа засч залруулах ёстой.  МАХН-ын Гүйцэтгэх товчоог удирдаж байгаа хүмүүс хариуцлага хүлээх хэрэгтэй.

 

-Намын даргадаа хариуцлага тооцно гэж ойлгож болох уу?

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Шууд утгаар нь хэлж болохгүй. МАХН-ын дарга дөрвөөс дээш удаа улиран сонгогдож болно гэж дүрэмд заасан. Намын их чуулгандаа тайлангаа тавиад дахин олонхийн санал авч сонгогдоод явах эрх нь байгаа. Намын дүрмийн дагуу явна. Н.Энхбаяр даргын хувьд тайван ажиллах боломжийг нь өнгөрсөн хугацаанд өгөөгүй. Сонгуульд оролцуулахгүй байсан. Намын бүх хүмүүс хариуцлагатай ажиллах байсан. 

Н.Энх

Долдойдуулсан хүнээр МАХН-ыг удирдуулж болохгүй
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 22, Ням гараг