Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -22°
Засгийн бүрэлдэхүүнийг тохирч, сайдууд тодорлоо
2017.10.10

Бүтцээ өөрчлөхгүй бүрэлдэхүүнээ шинэчлэх зарчим барьж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх  ямартай ч бусадтайгаа тохиролцоонд хүрсэн сурагтай. Бусад гэдэгт  УИХ дахь хоёр талцаад байгаа 65-ын бүлэг, Ерөнхийлөгч хийгээд сөрөг хүчин АН багтаж байгаа.

 

 Зарчим бодлого нь  тодорхойгүй гэж Ерөнхий сайдын томилгоо хэлэлцэх үед шантааж хийн хуралд оролцоогүй өмнөх Засгийн газраа огцруулахыг дэмжээгүй 32-той юун түрүүн эв зүйгээ ололцсон байна.  Ер нь Ерөнхий сайдын томилогоог дэмжээгүй 32-ын бүлэг бол М.Энхболдын талынх.  Өмнөх Засгийг огцруулсан ч хотын фракцынхан МАН-д шийдвэр гаргагч хэвээр байна.

 

Засгийн газрын өнөөдрийн бүтэц Засгийн газрын тэргүүнээс гадна 15 сайд, 13 яамнаас бүрдэж байгаа.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэх тохироондоо 9 сайдын томилогоог өөрийн мэдэлд авчээ.  Үүнд үндсэн чиг үүргээс гадна бусад яамд багтсан байна.  Ерөнхий сайдын “бүрэн эрх”-ийн мэдэлд  ЗГХЭГ, ГХЯ,  Сангийн яам,  ХЗДХЯ,  ХНХЯ,  ЭМЯ, ЭХЯ,  ХХААХҮЯ, УУХҮЯ багтжээ. Үүнээс ХХААХҮЯ, УУХҮЯ  Ерөнхийлөгчийн мэдэлд шилжилсэн с урагтай.  Сөрөг хүчин АН Засгийн бүтцэд өөрчлөлт хийж, дөрвөн яамыг тусад нь салган шинээр байгуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Гэвч сайдын тохироогоор асуудал цэгцлэгдэх бололтой.

 

Засгийн бүрэлдэхүүний 6 томилгоо МАН-ын дарга М.Энхболдын мэдэлд шилжсэн байна.  Энэ томилогоонд  УИХ дахь МАН-ын бүлгийн Засгийн газрыг огцруулахгүй дэмжээгүй   хэсэг багтах юм. Эндээс ЭМЯ,  ЗТЯ, БСШУСЯ  БХЯ, БХЯ,  Шадар сайдыг томилгоо хийгдэнэ. 

 

Нэгэнтээ Засгийн бүрэлдэхүүнийг томилох тохироо бүрдсэн болохоор  талууд хүмүүсээ нэр дэвшүүлэн МАН-ын Удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд Ерөнхийлөгчид өргөн барих юм.

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн дараах байдлаар тодрох аж.

 

Яам

нэр

Шадар сайд

Л.Энх-Амгалан

ЗГХЭГ-ын дарга

Г.Занданшатар

Гадаад харилцааны сайд

Б.Цогтбаатар

Сангийн сайд

Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайд

Ш.Раднаасэд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 

С.Чинзориг

Эрчим хүчний сайд

Ц.Даваасүрэн

Эрүүл мэндийн сайд

Д.Сарангэрэл

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

Б.Батзориг

Батлан хамгаалахын сайд

Н.Цэрэнбат

Барилга хот байгуулалтын сайд

А. Баделхан

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

Ц.Цогзолмаа

Зам тээвэр, хөгжлийн сайд

Ж.Бат-Эрдэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

О.Содбилэг

Н.Энхлэн

Засгийн бүрэлдэхүүнийг тохирч, сайдууд тодорлоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 11, Даваа гараг