“Оддын академи”-ын ялагчийг 100 сая төгрөгөөр шагнана Энэ онд гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно Маркус Рэшфорд талбайд гарахад бэлэн Фэйсвүүкээр танилцан, бусдыг дээрэмддэг бүлгийг илрүүллээ Зепп Блаттер В.Путины урилгыг хүлээн авчээ Нойтон цас орж, сэрүүснэ УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжлээ “Эрдэм” асрамжийн төвд 18 сая төгрөг хандивлалаа ХНХ-ын сайд С.Чинзориг тамгаа гардаж авлаа Хөгжлийн харандаа экспод урьж байна Хөөрхөн ГАРЦ Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 94 хувьтай байна Дипломат паспортыг энгийн иргэнд олгосон зөрчлийг АТГ онцлов Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар дэвшүүлжээ У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна Цэрэг татлага эхэллээ Ж.Энхбаяр нар УИХ-ын дэд даргад өрсөлдөж байна Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана
Улаанбаатар -5°
Эдийн засгийн байнгын хороо хуралдав
2017.10.11

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.11) хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн талаар танилцууллаа.

 

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат “Эдийн засгийн байнгын хорооны өмнөх хуралдааны үеэр шинэ Засгийн газар байгуулагдан, 2017 оны төсвийн тодотголыг үзэж, танилцах нь зүйтэй гэдэг үндэслэлээр гишүүдээс уг асуудлыг хойшлуулах горимын санал гарсан нь дэмжигдсэн. Өнөөдрийн байдлаар Засгийн газар байгуулагдаагүй байгаа тул 2017 оны төсвийн тодотголыг дахин хойшлуулах горимын санал гаргаж байна” гэв. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжснээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

Эдийн засгийн байнгын хороо хуралдав
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 22, Ням гараг