“Ройтерс” агентлагийн сэтгүүлчдийг баривчилжээ Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ Монгол хүүхдүүд 20 алт, 33 мөнгөн цом хүртлээ Эцгийнхээ таалал төгссөн өдөр цөмийн туршилт хийж магадгүй Монгол Улсын хэмжээнд 64375 залуус иргэний үнэмлэхээ гардан авлаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа Сальма Хайек: Харви Вайнштейн надад бэлгийн дарамт үзүүлж байсан Монголын хүмүүнлэгийн шилдэг үйлстэн тодорно Циркийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн шагнал олгоно Төрийн аудит тэдний зэвсэг биш Банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өрх толгойлсон эх, эцэгт 240 мянган төгрөгийн тэтгэмж олгоно Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна Б.Хурцын асуудлаар 8 иргэний гомдлыг судалж байна Ходоод шархалсан эсэхийг хэрхэн мэдэх вэ Хоолой идээлж, өвдсөн үед хэрхэх вэ Оны шилдэг гэрэл зураг тодорлоо Импортын эрчим хүчийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барилаа ЗХЖШ-ын удирдлагууд генералууддаа хүндэтгэл үзүүллээ 248 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ
Улаанбаатар -30°
Алессандра Амбросио: Ээж гэх алдрыг хүртэхээс эмээж явсан үе бий
2017.10.12

 “Victoria Secret’s”-ийн сахиусан тэнгэр Алессандра Амбросио “mirror.uk.com” сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.  

 

 

-Та үнэхээр үзэсгэлэнтэй юм аа?

 

-Баярлалаа.  Би үзэсгэлэнтэй гэдгээ мэднэ. /Инээв/

 

-“Victoria Secret’s” загварын шоуны үеэр та гайхалтай харагддаг.  Та хэд дэх жилдээ энэ шоунд оролцож байна?

 

-2007 оноос хойш. 2012 оны “Victoria Secret’s” шоунд оролцож чадаагүй. Жирэмсэн байсан учир. Долоон жилийн турш “Victoria Secret’s”-ийн үндсэн моделиор ажиллаж байна. Миний амьдралын хамгийн сайхан дурсамжууд энэ шоутай шууд холбоотой. Би “Victoria Secret’s”-ийн тайзан гарах үедээ өөрийгөө жинхэнэ сахиусан тэнгэрээр төсөөлдөг. Ийм сайхан мэдрэмжийг гэр бүлээсээ ч авч чаддаггүй.

 

-Та болон Адрина Лимагийн хамтаар амилуулсан тэр нэгэн дотор хувцас одоог хүртэл сэтгэлийг минь эзэмдэж байна?  

 

-Тиймээ. Бид хоёрын өмссөн “Охин тэнгэр” гэх дотуур хувцсыг нэгийг нь бүтээхэд хоёр сая ам.доллар зарцуулсан. 7-10 өрөөтэй байшин барих хэмжээний мөнгөөр ганц дотуур хувцас бүтээсэн. “Охин тэнгэр”-ийг өмсөөд хамгийн сайн найзтайгаа гар гараасаа хөтлөлцөөд тайзан дээр гарцгаасан.  Энэ мөчийг юутай ч зүйрлэшгүй. Он солигдох мөчтэй ойролцоо юм.

 

-Олон нийт Адрина Лима та хоёрыг үргэлж харьцуулдаг. Энэ тухайд?

 

-Ямар утгаар нь харьцуулдаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Адрина бол гал. Түүний эрч хүчийг гүйцэх эмэгтэйг олох тун хэцүү.  Бид нэг нэгнээ таньдаг болоод 20 жил, нөхөрлөөд 10 жил болж байна. 1993 он байхаа Бразилд нэг загварын шоу зохион байгуулагдаж байсан юм. Шоуны төгсгөлд бид хоёр шалгарч байсан. Тэмцээний дараа Адрина надад кофе өгөөд “Өрсөлдөх сайхан байлаа шүү” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш энэ бүсгүй миний хувьд хүндтэй хүмүүсийн нэг болсон. Нэг цаг мөчид загварын ертөнцийн хаалгаар орж ирсэн болохоор хооронд нь харьцуулдаг байх.

 

 

-Та хоёр хүүхэдтэй байх аа?

 

-Тиймээ. Охин, хүү хоёртой. Нэг хэсэг ээж болохоос их айж байсан. Зүгээр л ээж гэх алдрыг хүртэхээс эмээж явсан үе бий. Ээж болсон минь хамгийн зөв сонголт байсан.

 

-Таныг харахад хүүхэд төрүүлээгүй мэт харагдаж байна. Үнэхээр сайхан биетэй юм?

 

-Бид бие болон царайгаараа мөнгө олдог хүмүүс. Тиймээс биедээ анхаарал тавих нь зайлшгүй асуудал. Үнэнийг хэлэхэд хүүгээ төрүүлсний дараа өмнөх биеийн галбираа эргүүлэн авах гэж их хүч хөдөлмөр зарцуулсан. Хүүгээ хөхөөрөө хоолохыг хүссэн ч хангалттай шим тэжээл идэж чадахгүй байсан учир, хүүгээ угжаар хооллосон. Өмнөх жиндээ очихын тулд төрснийхөө дараа хоёр сар орчим хоолоо сойж, цэцэгт байцаа зэргээр гол зогоож байснаа санаж байна. Залуу охидууд хоолоо бүү сойгоорой гэж хэлмээр байна.

 

-Шоунд оролцохоор явах үед хүүхдүүдийг тань хэн хардаг вэ?

 

-Нөхөр, ээж хоёр. Энэ хоёроос өөр хүнд хүүхдүүдээ орхиод явахаар сэтгэлд багтдаггүй юм. Хүүхдүүд минь дэндүү жоохон байна. Тэдэнд ээжийн халамж хэрэгтэй байгааг сайн ойлгож буй ч мөрөөдөл, карьерээ одоохондоо орхиж чадахгүйн.

 

 

-Та ямар үед өөртөө итгэлтэй болдог вэ?

 

-“Victoria Secret’s”-ийн тайзан гарах үедээ итгэлтэй болдог.

 

-Яагаад?

 

-Яагаад гэвэл би тайзан дээр хэрхэн алхахаа мэднэ. Харин бодит амьдрал дээр зоригтой байж чаддаггүй. Заримдаа буруу сонголт хийдэг.

 

Б.Дэлгэрцэцэг

Алессандра Амбросио: Ээж гэх алдрыг хүртэхээс эмээж явсан үе бий
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг