Пёнчан 2018: АНУ-ын хоккейн баг мултарлаа Хүүгээ чемоданд нууж, хил давахыг завдсан эрийг суллажээ Вашингтоны саналаас Ким Чен Уны дүү татгалзлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү Жастин Биберийн аав хуримаа хийжээ Увс аймагт 4.12 магнитудын газар хөдлөлт болжээ Жерар Депардье дахин иргэншлээ сольж, Алжирийн иргэн боллоо “Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ Том Круз: Миний амьдрал бүтэлгүйтдэг нь урлагтай холбоотой Монгол сэтгүүлчийг дэлхий үнэлэв Фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ хөнөөжээ Эх хэлний олон улсын өдөр тохиож байна БНХАУ хөлбөмбөгийг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх тал дээр анхаарч байна Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ Гар утаснаасаа хувьцаа худалдаж аваарай Пёнчан 2018: Францын баг алтан медалийн тоогоо ахиуллаа ШУУД:“ЛэндМН”-ийн хувьцааны нээлт болж байна Майкл Жексоны охин ижил хүйстэн болжээ Есөн аймгийн 15 суманд хорио тогтоожээ Ассадын цэргүүд 250 орчим иргэнийг хөнөөлөө
Улаанбаатар -14°
Залуучуудын шигшээ баг ААШТ-ий эрхийн төлөө тоглоно
2017.10.12

 

Ирэх 2018 оны намар 19 хүртэлх насны залуучуудын Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Индонез улсад болно. Тэгвэл энэхүү тэмцээний эрхийн төлөө Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн 47 орноос 43 нь өрсөлдөх юм. Энэ өрсөлдөөнд Бутан, Кувейт, Пакистан, Гуамын багуудаас бусад нь бүгд оролцох аж. 

 

Холбооноос гаргасан дүрмийн дагуу 10 дугаар сарын 31-нээс ирэх 11 дүгээр сарын 8 хүртэл багууд эрхийн төлөө өрсөлдөх юм. Энэ өдрүүдэд Ази тивийн 8 улсад эрхийн төлөөх тоглолтууд зэрэг зохиогдох бөгөөд хэсгийн аварга болсон нэг баг шууд эрхээ авах бол дэд байранд шалгарсан 8 багийн сайн үзүүлэлттэй  5 нь мөн тэмцээний эрхээ өвөртөлнө.

 

Манай улсын 19 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн хувьд тэмцээний “I” хэсэгт багтсан бөгөөд эрхийн тоглолтуудаа Улаанбаатар хотдоо хүлээн авах болжээ.

 

Тэд талбайдаа Япон, Тайланд, Сингапурын залуучуудын шигшээ багийг хүлээн авч өрсөлдөх юм. Ирэх сарын 4-ний өдөр манай баг Японы эсрэг эхний тоглолтоо хийх бол 11-р сарын 6-нд Тайланд, 11-р сарын 8-нд Сингапурын багтай тоглох юм.

 

Г.Баяраа

 

Залуучуудын шигшээ баг ААШТ-ий эрхийн төлөө тоглоно
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг