“Оддын академи”-ын ялагчийг 100 сая төгрөгөөр шагнана Энэ онд гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно Маркус Рэшфорд талбайд гарахад бэлэн Фэйсвүүкээр танилцан, бусдыг дээрэмддэг бүлгийг илрүүллээ Зепп Блаттер В.Путины урилгыг хүлээн авчээ Нойтон цас орж, сэрүүснэ УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжлээ “Эрдэм” асрамжийн төвд 18 сая төгрөг хандивлалаа ХНХ-ын сайд С.Чинзориг тамгаа гардаж авлаа Хөгжлийн харандаа экспод урьж байна Хөөрхөн ГАРЦ Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 94 хувьтай байна Дипломат паспортыг энгийн иргэнд олгосон зөрчлийг АТГ онцлов Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар дэвшүүлжээ У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна Цэрэг татлага эхэллээ Ж.Энхбаяр нар УИХ-ын дэд даргад өрсөлдөж байна Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана
Улаанбаатар -5°
Хулгайч нарыг санхүүжүүлдэг “ломбард”-ыг цэгцлэх болжээ
2017.10.12

 

Улсын хэмжээнд 1500 орчим барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу “ломбард”  ажиллуулдаг хувь хүн, аж ахуйн нэгж бий. Одоогоор эргэлтийн сангийн хэмжээг зааж өгөөгүйгээс нэг сая төгрөг байвал хэн дуртай нь ажиллуулах боломжтой энэхүү  зах зээлийн  тоглогчдод хяналт тавьдаг байгууллагагүй,  мөрдөх ёстой стандарт нь хуучирсан гээд  шийдэх ёстой олон асуудал байна. Нийтдээ 32 тэрбум төгрөгийн эд зүйлс ломбарданд эргэлдэж байдаг. Эдгээр нь ихэвчлэн хулгайн эд зүйлс юм. Хулгайн гэмт хэргийг бууруулах нэг үндэс нь хулгайн эд зүйлсийг худалдаж авдаг зах зээлийг хаах хэрэгтэй. Хулгайн эд зүйлсийг худалдаж авдаг ченжүүд  хүний эд зүйлсийг худалдан авч дамлахаас илүүтэй бүтээлч, баялаг бүтээх шаардлага байна. Тиймээс   хулгайн эд зүйлсийг авч барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулж буй “ломдард”-ны үйл ажиллагааг өөрч­лөх, стандартыг шинэч­лэх шаардлага бий болсон гэдгийг өчиг­дөр Нийслэлийн иргэний танхимд болсон Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалтын үеэр хөндөж ярилцсан юм.

 

Нийслэлд гарч байгаа гэмт хэргийн ихэнхийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Нэг ломбардад ойролцоогоор 4-5 телевизор байдаг. Хэн ч өдөр тутамд мэдээлэл авдаг эд зүйлсээ ломбардад тавина гэж байхгүй. Харин зурагт, эд зүйлсээ алдсан дуудлага өдөрт ойролцоогоор  10 гаруй ирдэг. Шалгаад, мөрдөөд үзэхээр ломбарданд байж байдаг . Тэгэхээр ломбардын мэдээллийг цахимжуулах нэгдсэн санд нэгтгэх шаардлага гарч байна гэж Нийслэлийн Цагдаагийн мөрдөн байцаах, шалгах хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б.Даваажав ярьж байв. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд мөрдөх МHS5274 2003 оны стандарт байдаг. Өнөөдрийн нөхцөл байдалд тохируулан энэхүү стандартыг шинэчлэх хэрэгцээ шаардлага байна.

 

Санхүүгийн түргэн тусламж үзүүлдэг барьцаат зээлийн үйлчилгээ нь аль ч улс оронд байдаг. Хамгийн гол нь иргэдийг хохироохгүй байхаар хууль эрх зүйн орчныг  бүрдүүлж, стандартыг мөрдүүлэх нь чухал болжээ. Түүнчлэн Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахгүй бол тэд гэмт хэргийн золиос болж байгаа нь энэ салбарын хууль  эрх зүйн орчин сул байгаатай холбоотой гэдгийг энэ үеэр хөндөж байв.  Нөгөө талаар нэгдсэн нэг бодлого, тогтсон хүү, хугацааг зааж өгөөгүйгээс зээлийн хүү нь 5-15 хувьтай,  7-10 хоногийн хугацаатай байгаа нь банкны зээлийн сарын хүүгээс илүү байгаа зэрэг нь  иргэдийг хохироож байгаа үзүүлэлт гэдгийг дурьдав. Тиймээс нэгдсэн мэдээллийн санд оруулж, эмхэлж цэгцэлвэл хулгайн гэмт хэрэг буурч, тогтсон хүү хугацаатай болсноор энэ салбарын хөгжил шинэ шатанд гарна гэж Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны гүйцэтгэх захирал Ц.Эрхэмбаатар онцолсон.

 

Уулзалтыг Стандарчлал хэмжил зүйн газар, Нийслэлийн  Цагдаагийн газар , Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо хамтран зохион байгуулж байна. Удахгүй “Ломбард”-ын нэгдсэн мэдээллийн санг боловсруулж цахимжуулах юм байна. Уулзалтад  100 орчим Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид оролцож стандартад оруулах саналаа хэллээ. Мөн нэгдсэн  мэдээллийн санд мэдээллээ оруулахыг дэмжиж байв.

 

Сүхбаатар дүүргийн “Sovar” ломбардын эзэн Б.Ганзориг “Хулгайн эд зүйл гэдгийг таних боломжгүй. Харин нэгдсэн мэдээллийн сантай болчихвол боломж нэмэгдэнэ. Хулгайн эд зүйл авсан тохиолдолд Цагдаагаас хурааж авдаг. Энэ тохиололд ломбард хохироод үлддэг. Мөн ихэвчлэн эвдэрхий утас ирдэг. Стандарт шинэчлэгдвэл эмх замбараагүй энэ олон ломбард цэгцлэгдэж хумигдах нь тодорхой” гэв.

Ц.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хулгайч нарыг санхүүжүүлдэг “ломбард”-ыг цэгцлэх болжээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 22, Ням гараг