“Оддын академи”-ын ялагчийг 100 сая төгрөгөөр шагнана Энэ онд гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно Маркус Рэшфорд талбайд гарахад бэлэн Фэйсвүүкээр танилцан, бусдыг дээрэмддэг бүлгийг илрүүллээ Зепп Блаттер В.Путины урилгыг хүлээн авчээ Нойтон цас орж, сэрүүснэ УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжлээ “Эрдэм” асрамжийн төвд 18 сая төгрөг хандивлалаа ХНХ-ын сайд С.Чинзориг тамгаа гардаж авлаа Хөгжлийн харандаа экспод урьж байна Хөөрхөн ГАРЦ Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 94 хувьтай байна Дипломат паспортыг энгийн иргэнд олгосон зөрчлийг АТГ онцлов Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар дэвшүүлжээ У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна Цэрэг татлага эхэллээ Ж.Энхбаяр нар УИХ-ын дэд даргад өрсөлдөж байна Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана
Улаанбаатар -5°
Найруулагч эр Кара Делевиньд бэлгийн дарамт үзүүлдэг байжээ
2017.10.12

АНУ-ын “Weinstein Co” компанийн үүсгэн байгуулагч, нэрт найруулагч Харви Уэйнштэйнийг 1990-2013 оны хооронд 13 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, улмаар хүчээр бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгаж байна.

 

 

Уг хэргийг цагдаагийнхан шалгаж буй бөгөөд найруулагч эрийн бэлгийн дарамт үзүүлсэн гэгдээд буй эмэгтэйчүүдийн ихэнх нь холливуудын алдартай уран бүтээлчид байгаа нь олны анхаарлыг татаж байна.

 

 “Оскар”-ын шагналт, жүжигчин Анжелина Жоли, Гвинет Пэлтроу нарт найруулагч эр бэлгийн дарамт үзүүлж байсныг өчигдөр уран бүтээлчид баталжээ.

 

Тэгвэл найруулагч эрийн бэлгийн дарамт үзүүлсэн гэгдээд буй бүсгүйчүүдийн тоонд загвар өмсөгч, залуу жүжигчин Кара Делевинь нэмэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Кара Делевинь “Харви Уэйнштэйн надад нэг бус удаа бэлгийн дарамт учруулж байсан. Нэг удаа киноны талаар ярилцах хэрэгтэй хэмээн намайг буудлын өрөөндөө дуудсан. Өрөөнд ороход нэг эмэгтэй байсан. Найруулагч намайг тэр эмэгтэй болон өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг тулган шаардсан. Би түүнийг ийнхүү хэлэхэд “Би одоо явах хэрэгтэй байна” гэж хэлээд өрөөг орхин гарсан. Энэхүү үйл явдлын дараа тэр над руу нэг бус удаа залгасан” гэж ярьжээ.

 

Харви Уэйнштэйнийн найруулсан “Paper Towns” болон “Tulip Fever” гэх уран бүтээлийн гол дүрийг Кара Делевинь бүтээсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Найруулагч эр Кара Делевиньд бэлгийн дарамт үзүүлдэг байжээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 22, Ням гараг