“Оддын академи”-ын ялагчийг 100 сая төгрөгөөр шагнана Энэ онд гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно Маркус Рэшфорд талбайд гарахад бэлэн Фэйсвүүкээр танилцан, бусдыг дээрэмддэг бүлгийг илрүүллээ Зепп Блаттер В.Путины урилгыг хүлээн авчээ Нойтон цас орж, сэрүүснэ УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжлээ “Эрдэм” асрамжийн төвд 18 сая төгрөг хандивлалаа ХНХ-ын сайд С.Чинзориг тамгаа гардаж авлаа Хөгжлийн харандаа экспод урьж байна Хөөрхөн ГАРЦ Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 94 хувьтай байна Дипломат паспортыг энгийн иргэнд олгосон зөрчлийг АТГ онцлов Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар дэвшүүлжээ У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна Цэрэг татлага эхэллээ Ж.Энхбаяр нар УИХ-ын дэд даргад өрсөлдөж байна Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана
Улаанбаатар -5°
Террорист болсон Британи эмэгтэй амиа алджээ
2017.10.12

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлд элссэн Их Британийн иргэн Сэлли Жонес гэх эмэгтэй цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Эмэгтэй өнгөрсөн 2013 онд хүүгийнхээ хамтаар хил давж, улмаас Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй тус бүлэглэлд элссэн байна.

 

АНУ-ын сөнөөгч онгоцууд өнгөрсөн амралтын өдөр Сири-Иракийн хил дээр байрлах террористуудын байршилд агаараас цохилт өгчээ. Энэхүү цэргийн ажиллагааны үеэр тэрээр амиа алдсан байна. Түүний 12 настай хүү амьд эсэхийг албаныхан тодруулахаар ажиллаж эхэлжээ.

 

Тэрээр өнгөрсөн хугацаанд Британийг айлган сүрдүүлсэн мэдэгдэл нэг бус удаа хийж, тус улсын эрх баригчдын “толгойны өвчин” болоод байжээ. Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камерон түүнийг “урвагч” хэмээн тодотгож, амьдаар нь баривчлахыг албаныханд даалгасан удаатай.

 

Б.Дэлгэрцэцэг

Террорист болсон Британи эмэгтэй амиа алджээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 22, Ням гараг