Пёнчан 2018: АНУ-ын хоккейн баг мултарлаа Хүүгээ чемоданд нууж, хил давахыг завдсан эрийг суллажээ Вашингтоны саналаас Ким Чен Уны дүү татгалзлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү Жастин Биберийн аав хуримаа хийжээ Увс аймагт 4.12 магнитудын газар хөдлөлт болжээ Жерар Депардье дахин иргэншлээ сольж, Алжирийн иргэн боллоо “Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийлээ Том Круз: Миний амьдрал бүтэлгүйтдэг нь урлагтай холбоотой Монгол сэтгүүлчийг дэлхий үнэлэв Фэйсбүүкээр танилцсан бүсгүйгээ хөнөөжээ Эх хэлний олон улсын өдөр тохиож байна БНХАУ хөлбөмбөгийг удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх тал дээр анхаарч байна Оросын хакерууд Монголыг онилж эхэлжээ Гар утаснаасаа хувьцаа худалдаж аваарай Пёнчан 2018: Францын баг алтан медалийн тоогоо ахиуллаа ШУУД:“ЛэндМН”-ийн хувьцааны нээлт болж байна Майкл Жексоны охин ижил хүйстэн болжээ Есөн аймгийн 15 суманд хорио тогтоожээ Ассадын цэргүүд 250 орчим иргэнийг хөнөөлөө
Улаанбаатар -14°
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө
2017.10.12

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа нар хэвлэлийн бага хурал хийв. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

 

-МАН-ын бүлэг даваа гаригт хуралдсан. Өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцлээ. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, АТГ-т албан бичиг хүргүүлнэ. Хариу ирүүлсний дараа УИХ-аар өргөн барьж хэлэлцүүлнэ хэмээлээ.  Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Дэд сайд нарын асуудал яригдсан болов уу?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй өнөөдрийн байдлаар Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг ярилцсан.

 

-Дан парламентаас бүрдүүлж байна. Үүнд тогтвортой байдлыг харгалзсан уу?

 

-Дан дээл, давхар дээл гэдгийг хуулиар зохицуулж, хориглосон зүйл байхгүй. Хамгийн гол нь бид тогтвортой байдлыг харгалзаж, нухацтай хэлэлцсэн.  Засгийн газрыг гишүүдийг сонгохдоо нэлээд нухацтай хэлэлцсэн. Бид олон түмний зүгээс ирсэн санал шүүмжлэлийг нягталж үзсэн. Мэдлэг, чадвар, ажлын дадлага  харгалзан үзсэн. Засгийн газарт өөр өөрчлөлт орохгүй.

 

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд болж байна. УИХ-ын дэд даргаар хэнийг томилох бол?

-Бид энэ удаад зөвхөн Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцсэн. Сайд нар томилогдсоны дараагаар дараагийн асуудлаа хэлэлцэнэ.

 

-Засгийн газрын гишүүд цалингүй ажиллана гэж байсан. Энэ тал дээр?

 

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болоход аль нэгнийхээ цалинг авдаг байсан хуучин жишигтэй. Энэ жишгээрээ явна.

 

-ҮХЦ-ийн гишүүнд Р.Бурмааг томилох асуудал хэлэлцэж байна. Танай бүлэг дэмжиж байгаа юу?

 

-Бид энэ асуудлаар завсарлага аваад хугацаа нь дууссан. Тиймээс байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

Тодруулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим дараах бүрэлдэхүүнтэй байхаар нэр дэвшүүлээд байгаа юм.

 

Яам

нэр

Шадар сайд

Ө.Энхтүвшин

ЗГХЭГ-ын дарга

Г.Занданшатар

Гадаад харилцааны сайд

Б.Цогтбаатар

Сангийн сайд

Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайд

Ш.Раднаасэд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 

С.Чинзориг

Эрчим хүчний сайд

Ц.Даваасүрэн

Эрүүл мэндийн сайд

Д.Сарангэрэл

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

Б.Батзориг

Батлан хамгаалахын сайд

Н.Энхболд

Барилга хот байгуулалтын сайд

А. Баделхан

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

Ц.Цогзолмаа

Зам тээвэр, хөгжлийн сайд

Ж.Бат-Эрдэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Н.Цэрэнбат

 

Н.Энх

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 21, Лхагва гараг