“Оддын академи”-ын ялагчийг 100 сая төгрөгөөр шагнана Энэ онд гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно Маркус Рэшфорд талбайд гарахад бэлэн Фэйсвүүкээр танилцан, бусдыг дээрэмддэг бүлгийг илрүүллээ Зепп Блаттер В.Путины урилгыг хүлээн авчээ Нойтон цас орж, сэрүүснэ УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжлээ “Эрдэм” асрамжийн төвд 18 сая төгрөг хандивлалаа ХНХ-ын сайд С.Чинзориг тамгаа гардаж авлаа Хөгжлийн харандаа экспод урьж байна Хөөрхөн ГАРЦ Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 94 хувьтай байна Дипломат паспортыг энгийн иргэнд олгосон зөрчлийг АТГ онцлов Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар дэвшүүлжээ У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна Цэрэг татлага эхэллээ Ж.Энхбаяр нар УИХ-ын дэд даргад өрсөлдөж байна Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана
Улаанбаатар -5°
ЭМЯ “Д” вирусын эсрэг судалгааг гацаасан уу?
2017.10.12

Монголчууд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд С вирусыг бүрэн устгах шат руу явж байна. Гэсэн ч сэтгэл амар сууж болохгүй нь. Учир нь хүний элгэнд илэрдэг  10 гаруй төрлийн вирус дотроос хамгийн хүнд хэлбэрт тооцогддог  Д вирусын аюултай нүүрлээд  байна. Үүнийг шийдэхийн тулд АНУ-тай хамтарсан  судалгааны ажил  эхлүүлье гэсэн  “Оном” сангийн саналыг  ЭМЯ, салбарын сайдаар ажиллаж байсан А.Цогцэцэг  гацаасан гэх мэдээллийн мөрөөр тодруулж өгөх хүсэлтий  уншигчдаас манай редакцид  ирүүлсэн юм.  Үйл явдлын  мөрөөр   сурвалжилснаа  хүргэе.

 

 

ЭМЯ: СУДАЛЖ ҮЗЬЕ ГЭСЭН, ГАЦААСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

 

Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад   “Оном” сангаас маш олон чиглэлээр  санал, хүсэлт тавьдаг. Эм оруулж ирэх зөвшөөрөл хүссэн албан бичгүүд ч  ирж байсан. Гол нь судалж үзэж байж асуудлыг шийдье хэмээн  түр түдгэлзүүлсэн байгаа. Түүнээс  боож хаасан, зогсоосон, гацаасан юм байхгүй” гэсэн хариу өгөв.

 

Харин вирусын идэвхжил тодорхойлох, судлах, илрүүлэг, эмчилгээний чиглэлд хийж буй ажлынхаа талаар ЭМЯ-ны мэргэжилтэн С.Энхзаяа “Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийг баталж, мэргэжил арга зүйгээр хангаж, зохицуулалт хийж ажиллахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих “Элэгний вирусын идэвхжил” тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалтыг ЭМНДЕГ-аас зарласан. Үүнд 31 лаборатораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Саяхан ДЭМБ-тай хамтран дээрх лабораториудад үнэлгээ хийсэн. ДЭМБ-аас манай улсын вирустэй тэмцэх, устгах чиглэлээр ажиллаж байгаа энэ ажлыг маш их сайшааж байгаа, бидэнд ажил сайжруулах хэд хэдэн зөвлөмжийг өгсөн”  гэлээ.

 

Элэгний Д буюу дельта вирус нь  хүний элгэнд илэрдэг  вирусын дотроос хамгийн хүнд хэлбэр нь юм. Учир нь маш хурдацтайгаар элэгний хатуурал, хорт хавдарт хүргэдэг. Гэхдээ Д  вирус  зөвхөн В вирусийн архаг халдвартай хүмүүст л халддаг. Тэгвэл  манай улсын гуравхан  сая хүн амтай атал Д  вирусын халдвартай 150  орчим   мянган хүн бүртгэгджээ. Тэгэхээр В вирусын халдвартай хүмүүс Д вирусын шинжилгээнд яаралтай хамрагдах шаардлагатай. Харамсалтай нь манай улсад  элэгний Д вирусын эсрэг эмчилгээ дутагдалтай байдаг аж.

 

Статистик

 

♦ ЭМЯ-аас  гаргасан тоо баримтаас үзэхэд  Монгол Улсад элэгний хорт хавдраар жилд 1600 гаруй хүн, элэгний хатуурал буюу циррозын улмаас жилд 1000 гаруй хүн нас бардаг. Нийтдээ  2600 гаруй монгол хүн зөвхөн элэгний өвчин эмгэгээс болж нас барж байгаа нь өдөрт долоон хүн хорвоог орхиж байна гэсэн үг юм.

 

♦ Хавдар судлалын үндэсний төвд  судалгаагаар 100 хүн элэгний хорт хавдар, хатууралтай байхад, тэдний 90 нь элэгний вирусийн архаг халдвартай байна.

 

♦ Халдварт өвчин судлалын үндэсний төвд жилд 800 орчим хүн В, 150 орчим хүнд С вирусийн цочмог байдлаар өвдөж эмчлүүлдэг. Гэтэл үүний цаана шинж тэмдэг нь илэрдэггүй өчнөөн тохиолдол бий. Мэдэгдэхгүйгээр хэчнээн хүн халдвар авч байгааг тогтоох боломж алга.

 

♦ “Оном” сан болон “Элэгний төв”-ийн эрдэмтэн судлаачид  2013 онд санамсаргүй түүврийн аргаар үндэсний хэмжээнд судалгаа  хийсэн. Элэгний В вирусын архаг халдвар бүх насны ангилалд дунджаар 10 хувьд нь илэрчээ.

 

♦ В вирусийн хамгийн өндөр халдвартай ангилалд 28- 32 насныхан багтаж байна. Энэ насныхны 16 хувь нь В вирусийн архаг халдвартай байна.

 

 
Д.Наранбаатар: ЭЛЭГНИЙ ВИРУСЫН ЭСРЭГ АЖЛУУД А.ЦОГЦЭЦЭГЭЭС БОЛЖ ХҮЛЭЭЛТИЙН БАЙДАЛД БАЙНА 
 
 
 
“Оном” сангийн захирал Д.Наранбаатараас Д вирусын тархалт, энэ талаарх судалгаа  Монголд ямар төвшинд байгаа болон ЭМЯ-д ямар чиглэлээр хүсэлт тавьсан талаар  тодруулав.
 
 
 
–Манай улс элэгний С вирусыг тархалтыг хазаарлаж чадсан ч залгуулаад Д вирусын өвчлөл  тулгамдсан асуудал болж байгааг   эмч мэргэжилтнүүд ч, иргэд ч хэлж байна. Мөн манай редакцид хандсан уншигчид “Оном” сан асуудлыг шийдэхээр ЭМЯ-нд хандсан ч гацаажээ,  тодруулж өгнө үү гэсэн юм. Энэ талаар  тайлбар өгнө үү?
 
 
– Д вирус  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хамгийн сэтгэл зовоосон асуудал юм. Монгол Улсын элэгний В вирусын архаг халдвартай хүний 60 хувь нь Д вирусын  давхар халдвартай байна. 250 орчим мянган хүн элэгний В вирусын халдвартай байгаа. Энэ нь ойролцоогоор 150 орчим мянган хүн гэсэн үг. Энэ маш том тоо. Д, В вирус давхарын халдвартай бол маш хүнд хэлбэрт тооцогддог. Тэр тусмаа залуу хүмүүст тусвал өвчний явц маш хурдацтай байдаг. Элэгний вирус дунджаар 20-25 жилийн хугацаанд элэгний хатуурал, хорт хавдар болдог бол Д, В вирусын давхар халдвартай хүн 10 орчим жил болоход, амьдралын хэв маяг буруу, архи дарс уудаг бол 5-6 жил болдог. Сүүлийн үед элэг шилжүүлэн  суулгах шаардлагатай 25-30 орчим насны залуус олширсны гол шалтгаан энэ.
 
 
 
 
 
 
Д ВИРУСЫН ТАЛААРХ МЭДЛЭГ СУЛ БАЙНА
 
 
–Д вирусын эсрэг эмчилгээ байна уу?
 
 
-Олон улсад байгаа ганц эмчилгээ нь Интерферон гэж тариаг дангаар нь хийдэг.  Энэ нь хүний биед сөрөг нөлөөтэй, үр дүнгийн хувьд ойролцоогоор 30 орчим хувьтай байдаг. Хамгийн багадаа 18 сар хийлгэх ёстой. Монголд энэ тариа асар өндөр үнэтэй. Иймээс асуудал төвөгтэй байгаа. С вирустэй хүмүүсийн хувьд шинжилгээ, оношилгоо, эмчилгээ нь бүх талаар хөнгөлөлттэй, даатгалаар зохицуулагдаж байна. В, Д вирустэй хүмүүсийн хувьд огт байхгүй байгаа. Иймд нөхцөл байдал төвөгтэй бөгөөд хүнд  байна.   “Оном” сан, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачилсан хүмүүсийн хувьд энэ байдлыг маш сайн мэдэж байгаа. Энэ чиглэлээр даатгалын газар, холбогдох бүх газарт албан бичгээр хүсэлт өгч хандсан. ЭМЯ даатгалын талаас асуудлыг маш сайн ойлгож байгаа. Төр, засаг эмхлэгдээд ирэхээр ядаж эмийн үнэ, эмчилгээний зардал дээр Интерфероны үнийг хямдруулах талаас хийх зүйл асар их байна. Нөгөө талаас, Монголын нийгэмд Д вирусын талаарх мэдлэг маш муу байгаа.   Үүнээс болж С вирусын эмийг уугаад эдгэчих юм шиг сэтгэдэг, ийм асуулт тавьдаг. В, Д вирустэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах, аюултай юм байна гэж ойлгох асуудал бас их байна. Энэ нь хүмүүсийг өвчнөө нуух, энэ чиглэлд санаа зовох байдалд хүргэдэг. Тиймээс Д вирусын чиглэлд хийх зүйл асар их байна. Зарим тохиолдолд өдрийн 24 цаг хүрэлцэхгүй, санасан хэмжээнд ажиллаж чадахгүй зүйлүүд байгаа. Төрийн төвшинд ойлгуулах,  асуудал тавихад шийдвэр гаргагчид ойлгохгүй, дэмжихгүй учраас хүлээж авахгүй удаан байх тал байгаа. Элэг судлалын олон улсын сэтгүүлд мэдээлснээр Монгол Улс элэгний Д вирусын тархалтаар хамгийн өндөр байна гэж гарсан. С вирусын өвчлөл, нас баралт буураад ирэхээр В, Д вирусын асуудал хүчтэй хөндөгдөж эхлэхээр байгаа.
 
 
–ЭМЯ энэ талаарх танай сангийн тавьсан хүсэлт, хийх гэж байсан ажлыг гацаасан юм уу?
 
 
-Дэлхийн хэмжээнд элэгний Д вирусын эсрэг хийж буй гурван янзын эмчилгээ байгаа. АНУ, Турк, Шинэ Зеланд зэрэг улсад явагдаж байгаа судалгаа бий. Энэ судалгааны ажлыг Монголд оруулж ирье, хүмүүстээ хамгийн түрүүнд эмчлэгдэх боломжийг олгоё гэсэн зорилгоор “Оном” сангаас тодорхой  ажлыг зохион байгуулж байгаа. Намайг ингэж хэлэхээр Наранбаатар доктор биднийг туршлагын туулай болгох нь гэж зарим хүн шүүмжлэх тал бий. Үнэнийг ний нуугүй хэлэхэд, монголчууд маань элэгний хорт хавдар, хатуурлаас болж Сибирийн хар хорхойны, бөөсний, аргал, адууны хомоолны хүртэл туршилтын туулай болоод явж байгаа. Сайн гэсэн болгоныг хэрэглэж байна. Иймд бид  шинжлэх ухааны үндэстэй эмчилгээ, оношилгоог судалгаатайгаар хийгээд  явбал цаашид хэрэгтэй. Энэ үүднээс хүмүүс надаас судалгаа хэзээ орж ирэх гэж байна гэж асуудаг. Түүнээс хэрэгцээгүй, буруу зүйл хийх гэж байна гэж хэн ч хэлж байгаагүй. Энэ судалгааны ажил нь АНУ-аас бүх улс оронд батлагдсан журмаар явдаг. Нууж хаалгүй шуудхан хэлэхэд, бид А.Цогцэцэг сайдтай олон төрлийн асуудлаас болж маргаж байсан. Үүнээс үүдэж ЭМЯ дээр бидний хийх гэж байсан судалгааны ажлуудыг гацаасан юм их бий. Ганц энэ асуудал ч биш, зүгээр  судалгааны ажлыг хүртэл гацаачихсан. Тархалтын судалгаа юм уу, хүн амын дундах судалгааны ажлыг гацаасан тохиолдол бий. Иймд тэртэй тэргүй АНУ-аас судалгаа оруулж ирэхэд А.Цогцэцэг сайд  гацаах учраас  хүлээгдэж байгаа асуудал юм. Одоо шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газар, салбарын сайдад асуудлаа тавина. Монголд Д, В вирусын эсрэг том хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилгыг бид гаргаад явж байна.
 
Ч.ЗОТОЛ
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ЭМЯ “Д” вирусын эсрэг судалгааг гацаасан уу?
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 22, Ням гараг