Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -22°
З.Энхболд ОХУ-ын Екатеринбург хотын захирагчтай уулзлаа
2017.10.12

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ОХУ-ын Екатеринбург хотын захирагч, тус хотын Думын дарга Е.В.Ройзманыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нь Екатеринбург, тухайн үеийн Свердловск хот дахь Уралын Политехникийн дээд сургуулийг Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр  төгссөн, Уралын Холбооны их сургуулийн хүндэт доктор юм.

 

Уралын Холбооны их сургуулийг бүрдүүлсэн Уралын Их сургууль, Уралын Политехникийн дээд сургууль болон Уралын консерваторийг олон монгол оюутан төгсч, улс орныхоо хөгжилд эрдэм ухаан, соёл, боловсрол, хичээл зүтгэлээрээ хувь нэмэр оруулсан байдаг. Эдгээр төгсөгчдийн төлөөлөл болгон ОХУ-ын Екатеринбург хотын захирагч, хотын Думын дарга Е.В.Ройзман Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Уралын Холбооны их сургуулийн хүндэт доктор З.Энхболдтой уулзсан юм.

 

Тэд монгол оюутнууд хэрхэн сурч, зуны амралтаараа оюутны барилгын отрядад ажилладаг байсан талаар дурсан ярилцацгаав. Екатеринбург өнөөдөр Москва, Санкт-Петербургийн дараа ОХУ-ын гурав дахь том хот болтлоо хөгжсөн байна.  

 

ОХУ-ын Екатеринбург хотын захирагч, хотын Думын дарга Е.В.Ройзман Сэлэнгэ аймагтай гурван чиглэлээр хамтран ажиллах зорилгоор Монголд ирээд байгаа юм байна.

 

Сэлэнгэ аймагтай хамтран аялал жуулчлал хөгжүүлэх, хаягдал хог боловсруулах туршлагаасаа хуваалцах, мөн өнөөдөр ховордоод байгаа нарийн мэргэжлийн токарьчин, слесарь бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тус аймгийн удирдлагуудтай уулзаж ярилцаж байгаа талаараа уулзалтын үеэр ярилаа.

 

Тэрээр түүхч хүн бөгөөд гэргий нь Чингис хааны талаар сонирхон судалдаг, барималч хүн ажээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.president.mn

З.Энхболд ОХУ-ын Екатеринбург хотын захирагчтай уулзлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 11, Даваа гараг