“Оддын академи”-ын ялагчийг 100 сая төгрөгөөр шагнана Энэ онд гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно Маркус Рэшфорд талбайд гарахад бэлэн Фэйсвүүкээр танилцан, бусдыг дээрэмддэг бүлгийг илрүүллээ Зепп Блаттер В.Путины урилгыг хүлээн авчээ Нойтон цас орж, сэрүүснэ УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжлээ “Эрдэм” асрамжийн төвд 18 сая төгрөг хандивлалаа ХНХ-ын сайд С.Чинзориг тамгаа гардаж авлаа Хөгжлийн харандаа экспод урьж байна Хөөрхөн ГАРЦ Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 94 хувьтай байна Дипломат паспортыг энгийн иргэнд олгосон зөрчлийг АТГ онцлов Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар дэвшүүлжээ У.Хүрэлсүх: Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулна Цэрэг татлага эхэллээ Ж.Энхбаяр нар УИХ-ын дэд даргад өрсөлдөж байна Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана
Улаанбаатар -5°
Хөгжлийн харандаа экспо болно
2017.10.12

 

Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 3 дахь жилдээ “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулах гэж байна.

 

Энэ удаагийн экспод

 

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд
Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон улсын, төрийн бус байгууллагууд
Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд
Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага
Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан
Өдөр өнжүүлэн, сайн дурынхны клуб, хөдөлгөөн
Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд
Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцож хүүхэд гэр бүлд зориулсан хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулах болно.

 

Экспо энэ сарын 20, 21 өдрүүдэд МҮЭСТО өглөөний 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Хөгжлийн харандаа экспо болно
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 22, Ням гараг