Шадар сайд Ө.Энхтүвшин урчуудын төлөөлөлтэй уулзлаа Авлига авсан байцаагч нарыг цагдан хорьжээ Оросын тамирчид Олимпын наадамд оролцох хүсэлтээ илэрхийллээ БОХХААБХ хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв “Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ Хоёр өөр жинд аварга болмогцоо зодог тайлсан Жорж Сен Пьер Хойд Солонгос руу оргож байсан Америк цэрэг нас баржээ Ц.Хулан: Эдүгээ цагийн сод гансаг Г.Пүрэвбат танаа хүндэтгэн мэхийе “Алтан бөмбөг”-ийн алс холын, хүндэт зочин Д.Чойжамц: Шүтээн урлагийг Г.Пүрэвбат сэргээж байна Д.Сумъяабазар сайдын багц 73 хувийн гүйцэтгэлтэй байна Уул уурхайн салбар 1.4 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ Мэтт Барнэс зодог тайлна Олон улсад ”Эрдэнэт үйлдвэр”-ийн шүүхийн шийдвэрийн тухай шуурч байна Хью Жекмэн: Хайраар чи тэжээгдэж, хайраар чи гэрэлтэх ёстой Жолигийн найруулсан бүтээл Алтанбөмбөрцөгт нэр дэвшжээ Монголчуудын сарын дундаж цалин 955.9 мянган төгрөг байна Элэгний С вирустэй байсан 112 хүн бүрэн эдгэрчээ Монцемент төсөл нь Хөгжлийн банкны хамгийн сайн хэрэгжсэн бүтээн байгуулалтын төсөл юм Майкл Дугласын аав 101 нас хүрлээ
Улаанбаатар -21°
Хилари Дафф: Урлаг миний хүүхэд насыг хулгайлчихсан
2017.10.13

Дуучин, жүжигчин Хилари Даффийн “Teen Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та 30 настай. 9 настайгаасаа олны танил болж, олон гайхалтай дүрийг бүтээсэн. Таныг холливуудын од гэхээсээ илүү өсвөрийн од гэдэг. Энэ бүхэн танд ямар санагддаг вэ?

 

-Надад хүүхэд нас гэж байхгүй. Их жоохон байхаасаа л алдартай болсон учир тоглож, зугаалах цаг хугацаагаа студи, зураг авалтын талбайд өнгөрүүлсэн. Өнгөрснөө эргээд харахад хүүхэд насны дурсамжгүй нэг л их ажил хийсэн нэгэн хувирсан гэдгээ мэдсэн. Надад хүүхэд нас гэж байгаагүй. Урлаг миний хүүхэд насыг хулгайлчихсан. Би хангалттай жилийн уран бүтээлд зориулсан. Намайг том болсон гэдгийг хүмүүс мэдэхгүй байгаа нь дарамт учруулдаг. Би ээж хүн. Гэтэл үзэгчид намайг 9, 10 настай үеийн Даффаар хүлээн авах нь таалагддаггүй.

 

-Энэ бүхэн таны амьдралд ямар дарамт учруулав?

 

-Жишээлбэл дүр. Би адал явдалт, түүхийн, уянгын киноны гол дүр бүтээхийг хүсдэг. Гэтэл найруулагчид 20 жилийн өмнө тоглож байсан дүрийг минь дахин санал болгодог. Би хөгжиж, дэвшмээр байна. Үргэлж инээдмийн жанрын кинонд тоглож, нэгэн хэвийн дүр бүтээхээсээ залхаж байна.

 

-Гэхдээ таны бүтээсэн дүрүүд гайхалтай хэзээ ч мартагдашгүй байдаг?

 

-Учир нь би тэр дүрүүдийг байнга бүтээж, дэлгэцийн өмнө гардаг болохоор үзэгчид миний төрхийн андахаа больсон байх. Хэрвээ Хилари Дафф хэзээ ч бүтээж байгаагаагүй сэтгэцийн өвчтэй, биеэ үнэлэгч, алуурчны дүр бүтээвэл гайхалтай шүү дээ. Үзэгчид надаас олон зүйлийг хүсдэгийг би мэддэг.

 

-Тоглохыг хүссэн дүрийнхээ төлөө тэмцсэн үе бий юу?

 

-Мэдээж хэрэг найруулагчид гол болон туслах дүрийн сонгон шалгаруулалтыг мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зарладаг. Харамсалтай нь би харъяа агентлагтай учир дүрийн сонгон шалгаруулалтад оролцдоггүй. Гэхдээ би өөрийн тоглосон дүр, ирсэн саналаа үл хүндэтгэсэн хэрэг биш. Зүгээр л 30 настай эмэгтэй бяцхан охины дүрийг бүтээхээс залхсан юм.

 

 

-Та өөрийгөө азтай гэж боддог уу?

 

-Тиймээ. Миний амьдрал үлгэр шиг байгаагүй. Гэхдээ өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна.

 

-Хүүхэд байхдаа ямар амьдрал мөрөөддөг байв?

 

-Би гурван хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан. Нэг хүү, хоёр охин. Харин төсөөллийн ханхүү минь өндөр, хөмсөг нь их гоё. Би ийм л залуутай сууж, хүүхдийг нь төрүүлэх болно гэж боддог байлаа. Төсөөллийн ханхүүтэйгээ учирсан ч бид салцгаасан. Харамсахгүй байгаа. Нөхрөөсөө салсаны дараа бүгд л намайг өрөвдөх болсон. Гэхдээ би цоглог, шаналаагүй гэдгээ батлахын тулд бусдын өмнө жүжиглэхийг хүсээгүй. Би гунигласан үедээ уйлсан. Жинхэнэ төрхөө хэнээс ч нуухыг хүсээгүй. Би хүүтэй. Ганцаардах үед минь түшэх хүү надад байна.

 

-Нөхөр Майк Комригоос салаад нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Та хоёрыг эргэн нийлсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн ч таны ярианаас сонсоход үгүй бололтой?

 

-Бид найзууд болсон. Хүүгийнхээ төлөө найзууд болохоор шийдсэн. Мэдээж хэрэг  амаргүй л дээ. Гэхдээ найз болох саналыг би эхэлж тавьсан.

 

-Та нөхрөөсөө салсны дараа “Tinder” гэх танилцах сайтад бүртгүүлсэн санагдаж байна. Тэр юу болсон вэ?

 

-Үнэхээр хөгжилтэй зүйл болсон. Нэг үгээр алдаа гэхэд болно. Найзууд маань манайд ирэх үедээ танилцах сайтын тухай ярьж байсан. Бид танилцах сайтад ямархуу залуус бүртгүүлж, ирээдүйн ханиа хайдаг тухай мэдээллийг уншаад их гайхсан. Сайтад бүртгүүлсэн залуусын ихэнх нь өндөр боловсролтойгоос гадна их царайлаг. Би “Олны танил биш байсан бол энэ сайтад бүртгүүлэхгүй юу” гэж хэлэхэд найзууд минь “Хилари чи үнэхээр хүсч байна уу. Хамгийн гол нь чи ганц бие. Асуудал гэх зүйл байхгүй. Азаар чамайг насаараа хайрлах залуутай ч танилцах ч юм уу. Зориг гарга” гэсэн. Би эхлээд найзуудаа тоглож байна гэж бодсон. Гурван хоногийн дараа “Tinder” сайтаас нэг майл ирчихсэн байсан. Нээгээд үзсэн ч надтай танилцахыг хүссэн залуусын мэдээлэл, зураг байсан. Тэр үед л найзууд минь тоглоогүй гэдгийг ойлгосон.

 

 

-Танилцах сайт, залуус гээд л олон асуудалд экс нөхөр чинь уурласан уу?

 

-Үгүй ээ, уурлаагүй. Бид нэг нэгнийхээ хувийн амьдралд оролцохгүй байхаар шийдвэрлэсэн.

 

Б.Дэлгэрцэцэг

Хилари Дафф: Урлаг миний хүүхэд насыг хулгайлчихсан
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 12, Мягмар гараг