Шадар сайд Ө.Энхтүвшин урчуудын төлөөлөлтэй уулзлаа Авлига авсан байцаагч нарыг цагдан хорьжээ Оросын тамирчид Олимпын наадамд оролцох хүсэлтээ илэрхийллээ БОХХААБХ хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв “Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ Хоёр өөр жинд аварга болмогцоо зодог тайлсан Жорж Сен Пьер Хойд Солонгос руу оргож байсан Америк цэрэг нас баржээ Ц.Хулан: Эдүгээ цагийн сод гансаг Г.Пүрэвбат танаа хүндэтгэн мэхийе “Алтан бөмбөг”-ийн алс холын, хүндэт зочин Д.Чойжамц: Шүтээн урлагийг Г.Пүрэвбат сэргээж байна Д.Сумъяабазар сайдын багц 73 хувийн гүйцэтгэлтэй байна Уул уурхайн салбар 1.4 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ Мэтт Барнэс зодог тайлна Олон улсад ”Эрдэнэт үйлдвэр”-ийн шүүхийн шийдвэрийн тухай шуурч байна Хью Жекмэн: Хайраар чи тэжээгдэж, хайраар чи гэрэлтэх ёстой Жолигийн найруулсан бүтээл Алтанбөмбөрцөгт нэр дэвшжээ Монголчуудын сарын дундаж цалин 955.9 мянган төгрөг байна Элэгний С вирустэй байсан 112 хүн бүрэн эдгэрчээ Монцемент төсөл нь Хөгжлийн банкны хамгийн сайн хэрэгжсэн бүтээн байгуулалтын төсөл юм Майкл Дугласын аав 101 нас хүрлээ
Улаанбаатар -21°
Австрали боксчин төрийн дээд одон авлаа
2017.10.13

 

Домогт Мэнни Пакьяаог ялсан Австралийн боксчин Жэфф Хорн Австралийн спортын салбарын хамгийн өндөр төрийн одон медалиар шагнууллаа. Тэрбээр 7 сард болсон тулаанд Филиппиний домгийг буулган авсан юм.

 

Алдарт крикетчин Дон Брэдмэний нэрээр нэрлэгдсэн Доны одонг өнөөдөр Австралийн спортын алдрын танхимаас гардуулан өгсөн байна.

 

Долоон сард болсон тулаанд Хорн нь өрсөлдөгчөө шүүгчдийн оноогоор буулган авч, дэлхийн боксын ертөнцөд сенсац дэгдээсэн билээ. Ингэснээр тэрбээр мэргэжлийн боксын WBO холбооны аваргын бүсийг эзэмших болсон юм. Уг тулаанд 3-1 гэсэн шүүгчийн оноогоор Австрали эр ялалт байгуулсан.

 

Уг тулааны болон шагнал гардан авсан талаараа Хорн “Би түүнийг үнэхээр ялчихсан гэж үү? гэж дотроо маш олон удаа бодсон. Тур тулаанаас хойш нэг л итгэж өгөхгүй байлаа. Гэхдээ энэ шагналыг гардан авсан нь юу болсныг ойлгоход маань тусалж байна. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрж  байна. Мөрөөдөл биелсэн юм шиг л санагдаж байна. Олимпын аваргууд болох Кэти Фримэн, Иан Торп нарыг уг одонг авахыг хараад, ийм болно гэж мөрөөдөж байсан хүүхэд үеэ сайн санаж байна. Өөрөөсөө хойч үеийн хүүхэд залуусыг энэ агуу хүмүүсийн надад өгсөн шиг урам зориг, хүсэл мөрөөдлөөр тэтгэх болсноо мэднэ гэдэг үнэхээр агуу мэдрэмж байна” хэмээжээ.

 

Уг шагналыг сүүлийн нэг жилийн хугацаанд болсон спортын гол үйл явдлуудаас шилж, иргэдийг хамгийн их цэнгүүлсэн тамирчинд олгодог төрийн дээд одон медаль юм.

 

Хорнтой хамгийн сүүлийн шатанд энэ шагналын төлөө халхтай гүйлтийн тамирчин Салли Пиэрсон, Австралийн эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг, усанд сэлэгч Эмили Сийбом, болон сюрфингийн спортын дэлхийн аварга Тайлэр Райт нарын тамирчид өрсөлдсөн байна.

 

Өдгөө 29 настай Хорн энэ үеэрээ мөн дараагийн тулааны товоо зарласан юм. Тэрбээр энэ оны 12 дугаар сард Брисбэн хотод Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын тамирчин Гари Коркорантай тулалдахаар болжээ.

 

Б.Энх-Амгалан

 

Австрали боксчин төрийн дээд одон авлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 12, Мягмар гараг