Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
Нүүрсний замаар: Ерөнхийлөгч буруутай
2017.10.16

 

Тавантолгойн нүүрсийг хятадууд хэдэн доллараар авч байгаа болоод монголчууд түүнээс ямар ашиг олж, алдагдал хүлээж буй тухай энд өгүүлэхгүй. Зөвхөн Тавантолгойн нүүрсийг дагаж амьдралаа залгуулж буй хэсэг бүлэг хүний асуудлыг хөндөж буйг та бүхэн өмнөх цувралуудаас анзаарсан байх. Монголын төр монгол хүнээ ажилтай байлгах ёстой. Тиймдээ ч төр засаг солигдох бүрт ажлын байрны асуудал тэргүүн эгнээнд тавигддаг. Гэвч бодит байдал дээр хүмүүсийг хийж байгаа ажлаар нь боомилж, амьдралаа залгуулах боломжийг нь хааж байгаад хэн буруутай вэ?

 

Тавантолгойн нүүрс тээвэрлэсэн машинууд яагаад 120 км урт цуваа үүсгэж, жолооч нар юунаас үүдэн зам дээр 7-14 хонох болов?!

 

Х.Баттулга манай тал биш

 

Дэлхийн хамгийн урт түгжрэл Монголын говьд үүслээ гэх яриа өнгөрсөн зургаадугаар сараас хойш гарч эхэлсэн. Дэлхийн хэвлэлүүд ч ингэж бичсэн. Жолооч нарын хэлж байгаагаар өмнөх жилүүдэд ийм түгжрэл үүсч байгаагүй аж. Эрдэнэс Тавантолгойн орд, Энержи ресурс, орон нутгийн Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж буй жолооч нар сардаа 4-8 рейс хийдэг байснаа дурсаж байна. Учир нь өдгөө тэд зам дээр очерлон байж, сард 2 удаа гарч байгаа.

 

Энэ очер дараалал хэзээнээс эхлэв гэсэн асуултад жолооч нар дуу нэгтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш гэж хариулна. Зарим нь Х.Баттулгаас асуу гэж ёжилно.  Хэдэн ч жолоочоос асуусан ийм хариултыг түгдрэхгүй өгнө. Уурхайнхан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн шууд нөлөөлснийг хэлж байна.

 

Зургаадугаар сараас өмнө хятадууд өдөрт 1 000 машин татдаг байсан гэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш өдөрт 500 машин татахгүй, одоо бүр өдөрт 300 машин гаргах тухай ярьж байна. Зам дээр хэт түгжрэл үүсээд буй учраас уурхайгаас өдөрт 300 машин ачна. Үлдсэн нь уурхай дээрээ дугаарлана. Жолооч нарын хувьд бол чанарын ялгаагүй, адилхан л очерлоно.

 

УИХ-ын сонгуулийн дараа Ганц модны боомтны хятадууд “Манай нам гарсан” гээд гуяа алгадаж явсныг жолооч нар ярьж байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “Манай тал биш ээ” гээд ярвайж эхэлсэн гэнэ.

 

Хятадын талын Монголын нүүрсэнд тавьсан албан бус хориг хэзээ дуусахыг таах боломжгүй. Ямар ч байсан энэ ондоо ийм байдалтай үргэлжилнэ байх, хятадуудыг л царайлж байна шүү дээ гэж жолооч нар урамгүйхэн зам дээр сууж байна.

 

 

У.Хүрэлсүх ээ, хүрээд ир

 

Жолооч нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Тавантолгойн нүүрсний зам дээр ирэхийг урьж байна. Гэхдээ хэнд ч мэдэгдэхгүйгээр, олон хүн дагуулахгүйгээр, чимээгүй ирж, бодит байдлыг нүдээрээ харж, асуудлыг чихээрээ сонсохыг хүсч байна.

 

Олон дагуултайгаар, маяктай машинтай “Сайд ирлээ” гээд очихоор бүгд шинэ халаадаа өмсч, ширээний бүтээлгээ сольдог гэнэ. Өнгөрсөн зургаадугаар сард, сонгуулийн дараа нэгэн сайд Тавантолгойд айлчлах үеэр жинхэнэ гайхамшиг болсныг жолооч нар инээд наргиан болгож байна. Зам дээр  очерлож байсан мянга, мянган машин илбэдүүлсэн мэт алга болсон гэнэ. Нэг хэсгийг нь Хятадын тал шуурхайлан татаж, бүр өдөрт 1600 машин хилээрээ нэвтрүүлсэн байна. Монголын хил гааль, Тавантолгойн удирдлага Хятадын талтай хэл амаа ололцох үедээ чаддаг аж. Заримыг нь хулгайн гэж нэрлэсэн Оюутолгойн замаар явуулж, замаа чөлөөлж. Харин үлдсэнийг нь монголчууд буцааж татан, уурхай дээрээ парклуулаад, нуучихсан. Ингээд Гашуунсухайтын зам эзгүйрч, сайд нь ч хоосон зам дээр давхиж, “ямар ч асуудал алга” гээд буцжээ.

 

Мөн сайд, дарга ирэхээр жолооч нарыг “Кабинаасаа битгий буугаарай” гэдэг гэнэ. Түгжирсэн зам, халтартсан жолооч нарыг сайд, даргадаа харуулах дургүй, асуудлыг шийдэх чадваргүй төрийн төлөөлөл тэнд ажиллаж байна.  

 

Гарцгүй түгжрэл гэж үү

 

Зам тээврийн хөгжлийн яам, Гаалийн Ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК, Тавантолгой ХК-ийн төлөөллүүд энэ сарын 5-нд Улаанбаатар хотод хуралджээ. Тэр хурлаас нүүрсээ хэрхэн түгжрэлгүй гаргах тухай хэлэлцсэн аж. Тэгээд Эрдэнэс Тавантолгой ХК-д 45 хувь, Энержи Ресурс ХХК-д 40 хувь, орон нутгийн Тавантолгой ХК-д 15 хувийн квот олгохоор ярилцсан байна.

 

Харин энэ квот хэр оновчтой гарц болохыг газар нь ярилцсан уулзалт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн кемпэд болсон юм. Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК, Тавантолгой ХК-ийн төлөөллүүд болон нүүрс тээврийн компанийн 20 орчим хүн энэ уулзалтад оролцов.

 

Уулзалтад оролцогчдын ихэнх нь Хятадын нүүрс тээврийн компаниудыг цэгцэлвэл монголчууд өөрсдөө учраа олчихно гэсэн байр суурьтай байлаа. Нүүрс тээврийн 7000 орчим машины 4000 нь Хятадынх аж. Нүүрс тээврийн компанийн эзэн “Монголчууд Цагаан хаданд нүүрсээ хүргэе. Цаашаа яаж авахаа хятадууд өөрсдөө мэдэг. Бид өнөөдөр Хятадын эрх ашигт үйлчилж байна” гэсэн саналыг хэлж байв. Мөн зарим нь “компаниуд түр зогсъё” гэсэн санаа гаргалаа. Харин Эрдэнэс Тавантолгой ХК зогсвол төрийн эсрэг үйл ажиллагаа болно гэдгийг төлөөлөл нь хэлж байсан юм.

 

Жолооч нарын дунд ч ч түр зогсолт хийж, хилээ хаагаад асуудлыг шийдэх саналтай хүмүүс бий. Энэ уулзалт шийдвэр гаргах эрх мэдэлгүй. Зөвхөн ярилцах л чиглэлтэй. Ийм уулзалт өмнө нь олон удаа болсон ч ямар шийдэлд хүрдэггүйг оролцогчид хэлж байна.

 

Цгаан хад, Гашуусухайтын хилийн дунд байрлах Гурван шар. Энэ гурван байшин Ханбогд сумын Хайрхан багийг удирдаж байсан нэг даргын хувийн өмч. Харин одоо дарга гурван байшингаа сумандаа шахах сонирхолтой байгаа. Энэ гурван байшинг түшиглэн, "Адууны хашаа" барьж, том машинуудыг парклуулах яриа бий. Адууны хашаа гэдэг нь Ганц модны боомтод байрлах том хашаа. Монголын жолооч нар адуу шиг дайрч, орж гардаг учраас ийн нэрлэжээ.

 

Одоо яах уу? Түгжрээд зогсоод байх уу эсвэл болиод буцах уу? Хэн ч буцахыг хүссэнгүй. Харин Монголын төр энэ асуудлыг шийднэ гэсэн итгэл найдвар тээгээд зам дээрээ зогсч байхыг жолооч нар илүүд үзэв. Тэд амьдралаа залгуулах ажилтай байхыг чухалчилж байна.

 

Харин ажил нь хэзээ тайлагдах нь үл мэдэгдэх түгжээ, түгжрэл.

 

Нүүрсний замаар: Гашуунсухайтыг чиглэсэн ДАЖИН сурвалжлагыг энд дарж уншина уу. 

Нүүрсний замаар: Сааралтан дуниартах ЦАГААН ХАД сурвалжлагыг энд дарж уншина уу. 

 

В.Батцэцэг

Ийм осол байнга шахуу гарна. Олон өдөр хоногоор очерлосон жолооч нар нүүрсээ буулгаад буцахдаа ухаангүй мэт давхидаг. Нэг машины өмнө ч болтугай очиж, уурхайд очерлох хүсэлтэй.
Цагаан хад, Гашуунсухайт орчин байгаль орчны доройтолд орсон. Тэнд өвс ургамал ч үгүй. Намар цаг байтал бургас модод нь өлөн цагаанаараа.
Нүүрсний замаар: Ерөнхийлөгч буруутай
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг