Оффшорын тухай шинэ мэдээлэл гаргалаа Ц.Энхжин: Өөрийгөө хөгжүүлсний үр дүн гарлаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд хорио цээр тогтоожээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо Гадаадын иргэн үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно Хил орчмын аргалийн тоо өсчээ Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая Ж.Мөнхбат: Хамгийн чухал асуудал бол эвдэрсэн намаа эвлүүлэх 20-29 насныхны дунд бэлгийн замын халдвар их байна С.Батболд: Тогтвортой байдал, эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно Д.Сумъяабазар Налайх, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа АТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллав Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэд хэлэлцлээ МАН: Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө Оффшор данстай монголчуудын нэрсийг зарлалаа Пак Ын Хэг ирэх долоо хоногт шүүхээр боллоо Фам Бинь Минь Элчин сайд Д.Билэгдоржийг хүлээн авч уулзлаа Н.Энхбаяр, О.Баасанхүүг С.Ганбаатараар солилоо НҮБ хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй байхыг Засгийн газарт санууллаа Ерөнхийлөгчийн туслахыг авлигын хэргээр баривчилжээ
Улаанбаатар -15°
Сөрөг хүчнээ бүү бас, эрх баригчид аа
2017.10.18

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхимын сайд нарыг өнөөдөр томилно.    Зөвшилцөлд  Ерөнхийлөгч  хариу өгч,  Засгийн танхимын бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барьсанаар  өчигдөр байнгын хороодоор  сайдад нэр дэвшигч 15 эрхэм  томилох дэмжлэг аваад байна.

 

Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохын хүлээн зөвшөөрөөгүй  Ерөнхийлөгч хийгээд танхимаа 100 хувь “давхар дээл”-тэй сайд нараар бүрдүүлж байгааг эсэргүүцэж байгаа сөрөг хүчний байр суурь  Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнийг томилоход сөргөөр нөлөөлөхгүй. Учир нь эрх баригчид энэ удаад нэг эрх ашиг, нэгдсэн зорилготойгоор Засгийн танхимаа бүрдүүлж байгаа.

 

Энэ нь ч байнгын хороодын хуралдаанаар сайдад нэр дэвшигчийг хэлэлцэхэд ч тод харагдсан. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ирц бүрдүүлэн сууж, нэр дэвшигчийг 60-100 хувийн саналаар томилохыг дэмжиж кноп дарж байна лээ. Ерөнхийлөгч болон сөрөг хүчний эсэргүүцлэгтэй тулж, дэмжлэг авахгүй байгаа Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар гэхэд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн дэмжлэгийг авсан. Учир нь Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүны томилгоог хэлэлцэхэд сөрөг хүчний төлөөлөл байгаагүй.

 

Харин Засгийн газрын гишүүний томилгоог хэлэлцэхэд харъяалагдах байнгын хорооны  хуралдаан дээрээ АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ж.Эрдэнэбат,  парламент дахь гуравдагч хүчний төлөөлөл О.Баасанхүү нар Ерөнхий сайд болоод нэр дэвшигчид холбогдох асуултыг тавьж, захиасаа ч хэлж харагдсан.

 

Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэхэд МАН-ын бүлэг Засгийн газрын бүрэлдэхүүн дээр  нэгдсэн зорилгод хүрч чадахгүй, эрх ашгийн зөрчил үүсч, талцсан.  Энэ  үед сөрөг хүчний  бүлгийн дэмжлэгтэйгээр  У.Хүрэлсүх олонхийн санал авч Ерөнхий сайдаар томилогдсон  УИХ-ын тогтоол бүхий албан бичгийн цаасны ирмэг өнөө ч  нугалараагүй шив шинэхнээрээ байгаатай адил олон  нийтийн  ой санамжинд ч мартагдаагүй байгаа. Хэдийгээр Ерөнхий сайдын томилгоонд улс төрийн тохироо явагдсан хэдий ч сөрөг хүчин АН  төр засгийг тогтвортой байлгах шийдвэр гаргаснаа  тухайн үед онцолж байсан.

 

Харин энэ удаагийн Засгийн газрын танхимыг  сайд нарын томилгоонд сөрөг хүчин эсрэг байр суурьтай байгаа ч эрх баригчид ирцээ бүрдүүлэн оролцох нь  тодорхой боллоо. Хэдийгээр сөрөг хүчин АН-ын 9 дээр МАХН-ын нэг, бие даагч нэгийг нэмэгдээд ч үнэмлэхүй олонхийн эсрэг хүч дутна.

 

Тиймээс  жирийтэл зэрэгцэн суугаад, дэмжсэн кнопыг зэрэг дарах эрх баригчид өнөөдөр сайд нараа томилж,  У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ ажиллана.  Ер нь МАН дотроо хагаралдчихгүй бол парламентын бүрэн эрхийн хугацаанд төрийн бодлого тэдний гарт байгаа нь үнэн. Энэчлэн МАН өөрсдөдөө  хүч дутсан үед АН-ыг  “ашиглаад”, байр суурийг нь үл хүндэтгэсэн байдал сөрөг хүчнийг бус олон нийтийг басч байгаагийн илрэл.   

 

Хэдийгээр өнөөдөр АН парламентад цөөнхийн цөөнх байгаа ч тэдний ард сонгогчид бүхэлдээ байгаа.

 

Тиймээс хааны суудал халаатай, эзний суудал ээлжтэй гэдгийг эрх баригчид өдөр бүр санаж сэрэх хэрэгтэй биз. 

Н.Энхлэн

 

Сөрөг хүчнээ бүү бас, эрх баригчид аа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг