Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
ИТГЭЛ хүнд ачаа
2017.10.24

Гадаад өрийг яриад яахав, хүүхэд хөгшидгүй цээжилсэн. Өвлийг бас хөөрөгдөөд яахав. Цаг жамаараа болно. Харин ч тэнгэр харж, үзэж нэмэх градустай 10 сарыг ардаа хийлээ. Засаг гацаанаас гарсан. Томилгооноос баярлаж, гомдогсод аль аль нь тайвширсан. Ингээд МАН-ын их хурал хүртэл чих амар улс төр түр унтана. Харин засагт гар амар суух цаг байхгүй гэж Ерөнхий сайд нь зарлалаа. Тэд шөнө дөл болтол хуралдлаа гээд их зүйл шууд өөрчлөгдөхгүй. Суурь шинэчлэлээ л хойш тавилгүй хийх ёстой. Урьд засгуудын далд санаатай хийсэн зарим төсөл хөтөлбөрүүдийг эргэн харж,  халтай заримыг нь яаралтай цуцлах хүлээлт У.Хүрэлсүхийн засагт хаяглагдаад байна.

 

 

 

Энд Засгийн газрын дотоод өр мөн уул уурхайн  лицензтэй холбоотой хоёр асуудлыг товч харья.

 

Төр бонд босгож банкнаас зээл шахдагийг зогсооно гэсэн Сангийн сайдын үг байгаа оносон. Манай хэдэн арилжааны банк ардаа улстөрчидтэй цус нэг тул хүү нь тэнгэрт гарч зээл нь мафижсан гэж болохоор.  АН-ын үед бүтээн байгуулалтаар овоглосон 888 гэсэн шидэт тоотой төсөл хэрэгжихэд бондын мөнгийг банкууд базаж, зээл гаргах эрхийг атгаж байв. Мөн ядуу төр нь бонд босгохоор арижлааны банкууд хамаад авчихдаг. Энэ нь байнгын үйлчилгээ болсон тул Төр гэдэг найдвартай зээлдэгч байхад бусад бизнес эрхлэгч нарт жижиг барьцаатай зээл өгч, бага хүү амалж суух ямар ч шаардлагагүй болно. Өнгөрсөн хугацаанд төр 1 их наяд 440.0₮ бонд гаргаад байна. Энэ 7 хоногийн хугацаанд гэхэд 12 тэрбумын Засгийн газрын үнэт цаас арилжих чиглэлийг Хөрөнгийн бирж авчихаад байна. Төр ингэж хөөсөрсөн төсвийн шархаа  нөхөж гаргадаг бонд үнэт цаас гаргах арилжааны банкууд уралдаад авчихдаг сурцтай болсон. Засгийн газрын дотоод өр ийнхүү байнга өсч, үндсэндээ хяналтаас гарчихсан байгаа харагддаг. Мэдээж үүнийг цэгцлэх эхний алхам нь төсвөө эрүүлжүүлэх. Үүний дараа засгийн үнэт цаас бонд гаргадаг циклийг хязгаарлачихвал өндөр хүү гаргасан зээлэндээ хамраа сөхчихсөн байгаа банкууд томоохон бүтээн байгуулалтад зориулж ААН-үүдэд гаргах зээлийн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх  байх. Ингэснээр арилжааны банкууд зээлийн чөлөөт эх үүсвэрээ бизнес эрхлэгчидэд гаргаж,  үндэсний компаниуд сэргэхэд суурь хүчин зүйл болох төсөөлөл яригддаг. Энэ нь хэрэгжвэл эерэг тусгал нь Үндэсний үйлдвэрлэгч нарт тусна. Зээлийн шинэ боломж нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болсноор эдийн засаг, уул уурхайн хараат байдлаас гарах эхлэлийг тавина.

 

Үүний дараа урьдах төр засгийн зарим нэг хуудуутай тогтоол байгааг мөн шинэ засаг эргэн харах боломжтой. Улсын төсөв хүндэрч, эдийн засаг хямарсан валютын нөөц нэмэгдүүлэх ам.долларын ханшийг барих үүний тулд алтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нэрээр АЛТ-2 хөтөлбөрийг “тунхагласан”.  Талх тарианы сүүний мөртэй Атрын аян биш “АЛТ” гэсэн болохоор ардаа хар, цагаан хос мөртэй.

 

Үүнд Засгийн газрын Засгийн газрын 2017 оны 37-р тогтоол гэгч байна. Утга нь алт олборлолтыг нэмэгдүүлэх зорилгын үүднээс алттай хэрнээ хайгуулын лицензнээс аврагдаж  үлдсэн газар нутгийг дахин “аттестачилж”  лицензжүүлэх. Үүнийгээ их зөөлнөөр тайлбарлаж... сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг нийтэд мэдээлж байна...  гэж тогтоолдоо тусгасан. Нийт талбайн хэмжээ: 1.61 сая гектар. Нийт 51665 солбицолтой алтбүхий талбайг лиценцжүүлэх тухай шийдвэр юм. Ийм их цар хэмжээгээр газар нутгаа сэндийчих шийдвэрийг төр засаг бие даан гаргаж,агентлагууд нь маш шуурхай хэрэгжүүлж эхэлсэн байдаг.  Одоо байгаа 3400 давсан уул уурхайн лиценз дээрээ нэмээд 1.61 сая гектар  талбайгаа тавьж өгөхөд ямар зайдгайрсан байдал үүсэх вэ. Бүх нутгаа тултал лицензжүүлэхээр тийм арчаагүй дээрээ бид тулчихаагүй гэж захын Монгол бардамнана.

 

Үүний цаана бэлчээр ус хомдохын цаагуур малчдын нүүдэл дайжилт болон амьдрал ахуй нь бүрэн чирэгдэж байгаа дүр зураг их. Баянхонгорт болж буй нутгийн иргэд, алтны компаниудын зөрчил, зэвсэгт мөргөлдөөн болоход тун ойрхон  байгааг сэтгүүлч сошиал орчинд түгээсэн. 30 жил ухуулсан Заамар дахин хүнд техникийн хөлд дайрагдаж эхэлсэн.

 

Засгийн газрын 37 тогтоолыг магнайдаа залсан төрийн байгууллагын шийдвэр, түүнийг өмнөө барьсан алт олборлогчид бэлчээр нутгаа өгөхгүй гэсэн малчдын сөргөлдөөн даамжирвал эрдэнэт хүний амь олноор эндэх  ойрхон байгааг орон нутгийн эх сурвалжууд сануулсаар байгаа. Эвдрэлцэл талцал   хэзээ ч багаддаггүй. Атга шороо алга дарам газрын  тэмцэл тэлж орон нутгаа хамарч магад. Ийм их эрсдэл, ирээдүйдээ халтай өндөр үнээр алт ухуулж байх тийм онцгой хэрэгцээ төрд байгаа юу..

 

Хямралаар бид өлсөж болох ч газар нутгаа ухаж таллаад зарчихаж болохгүй эрхэм зарчмыг Төр баримтлаасай гэж иргэд нь хүсч байгаа. Үүнийг их итгэлээр хүнд ачаа үүрсэн шинэ засагт уламжилъя даа.

 

Пүрэвжав Баярхүү / тоймч /

ИТГЭЛ хүнд ачаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг