Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Уимблдоны аварга теннисчин амьсгал хураалаа МАН-ын даргыг сонгох санал хураалт явагдаж байна Шойгу сайдын туслах олны харцыг булаав “Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв Сайхан хотын төлөө сайн бизнесийг дэмжинэ Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа Г.Майцэцэгийн гомдол Сүрьеэгээр өвчилсөн 4000 хүн шинээр оношлогдож байна Ч.Ганжавхланд ХЭҮК-ын дарга зөвлөхийн ажил санал болгов Хятадын хамгийн алдартай хуульч ял сонслоо МАН: Ж.Мөнхбат нэрээ татлаа МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ Премьер лигийн баг тав дахь дасгалжуулагчаа халлаа Хорьдол Сарьдагийн 10 жилийн хувьслыг харуулна Хүнд жингийн аварга асан Хэй гэмтлээ Хүүхдүүдийн IQ муудсан нь усны савтай холбоотой Ж.Энхбаяр: У.Хүрэлсүхэд улс төрийн эрх мэдэл өгөх ёстой Каприо шинэхэн дурлалтайгаа учирчээ Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг судална
Улаанбаатар -12°
“Өмхий усны газар”-т десант буулаа, ЮУ болоод байна...
2017.10.25

Засаг өндөр итгэл тээхийн хажуугаар хүнд цохилт авч ажлаа эхэллээ.

 

 

Сайдын томилгооны баяр хүргэлт, хацар шүргэсэн үнсэлт Сараа гишүүний хацрыг цоохорлож эхэлж байтал эмч нар нэгдсэн журмаар ажил хаялаа. Оршлоо тавьсан цалин нэмүүлэх тэмцлүүд оргил үедээ ирэхэд Засаг солигдож, сайд нар тамгаа солилцсон нь зарим талаар АЗ болов.

 

Ц.Цогцолмаа сайд багш нарын шаардлагад хүйтэн жин тавьж, он гарахаас өмнө гучин хувийн нэмэгдэл амалж түрдээ амьсгаа авсан. Энэ нь сошиал тивд энэ сарын ялалтын мэдээгээр тодорч, шинэ сайдын рэйтенгийг сошиалд суга өсгөв. Хойно нь сулхан дэмжиж, хургаж суусан ҮЭ-ийнхэн энэ тэмцлээс нэгийг санаж сэрсэн байх болтугай.

 

Харин Д.Чинзориг сайд яаравчлан гурван талт хэлэлцээрийн ширээ засаад ажил хаягчдын фронтынхонтой ширээний ард сууж зөвшилцөл эхлүүлэв. Засгийн эрчимд түр дарагдсан Их хурал төсвийн тодотголыг барьж авлаа. Үүнтэй зэрэгцээд гурван талынхан уулзалт дээр 192 мянган төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянга төгрөгөөр тэтгэлэг олгох санал Засгийн зүгээс гэнэт орж ирсэн нь анхаарал татаж эхэллээ. Үүнийг  ОУВС дэмжинэ гэсэн итгэлтэй байгаа юм гэж нэмжээ. Ирэх оны төсөвт 55 тэрбум төгрөгийг нэг удаа хаяж цалин нэмэх шалаанаас мултрах энэ арга нь бараг ил цагаан тул шүүмжлэл дагуулж эхэллээ.

 

Яагаад... ? Сонгуулиас хойш Хүүхдийн мөнгө нь өнөө хүртэл бүтэн орж ирээгүй, ямар ч орлого эх үүсвэргүй, цөвдөл  цувдай идэж, цаас хог түлж дулаацаж суугаа 100 мянга давсан нэн ядуу айл өрхийн 300 гаруй мянган хүүхэд балчир эхчүүд байгаа. Тэдний өмнүүр хаях ажилтай боох юмтай төрийн албан хаагчид орж ийнхүү “тусгай хангамж” нэн хурднаар хүртэх болчихов.

 

Ингээд л намын нөөлөг, сонгуулийн оноо цуглуулсан явцуу шийдвэрээр төсвөө хүндрүүлж, зорилтод хэсгээсээ тойрч тэнэдэг төрийн төөрөгдөл дахих маягтай болж эхэлснийг шүүмжлэх сануулах үүрэг сэтгүүлчдэд бий.  Дөрөв дэх, тав дах асуудал болчихоод байгаа нэн ядуу бүлгийн туйлдсан эрх ашгийг хөндсөн дөрвөн талт гэрээг хэнтэй хийх вэ  гэсэн асуулт урьдын адил хойш тавигдсан харагдав. Шинэ жил, цагаан сараар гар тэнийх өдрийн “ОД” гишүүдийнхээ  цаг үеийн халамжинд нэн ядуус дахиад үлдэхээр байна.

 

Ерөнхий сайд нийслэлийн “өмхий усны” газарт десант буулгажээ. Анх 500 мянган хүний ус цэвэрлэхэд  зориулсан “Цэвэрлэх байгууламж” нэртэй байсан боловч одоо өмхий үнэр түгээгч болчихоод байгаа. Шийдэл нь шууд гарчихаагүй ч  БХБ-ын будагтай сайд Х.Баделхан “над дээр л буулаа даа, шийднэ дээ ” гэж хүндээр санаашран зурагтаар гарлаа.

 

Нүүрсний зам дээрх түмэн зовлонгийн мэдээ сурвалжлага гарсаар... Хятад таталтаа хязгаарласан хэвээр. Урд хөршийн Элчин сайдыг Ерөнхий сайд ордондоо урьжээ. Инээд алдаж байгаад нүүрс экспортоо нэмж, сайн хөрш болохоо харуулахыг найзархгаар хүсчээ. Араас нь хойд хөршийн элчин ахыг урьж бас гар атгалцав. Хоёр хөрштэйгээ манай засаг гоё ажилланаа гэж гар барилцлаа. Дипломат харилцаанд Ерөнхий сайдын жирийн байдал, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлж буй нь шинэлэг харагдлаа.

 

Зурагтын мэдээнүүдийн нэгэн хэвийн уйтгартай хэмнэл өөрчлөгдөж “тэглээ ингэлээ” гэсэн хурал чуулганаар эрээлж, төр засгийн амь орсныг харуулсан мэдээ пиг болж эхлэв.

 

Хэл ам ихтэйхэн гэнэт тодорсон Шадар сайд том шалгалтад дуудагджээ. Отгонтэнгэр хайрханы догшин оргилд олон уулчид амиа алдав.  Уулчдын тухайн цагт гаргасан шийдвэр, алдаа онооны дэнсэн дээр олон дүгнэлт байвч Монгол гэр бүл өм цөмөөр нь залуусаа алдав. Төрийн туг  бөхийгөөгүй ч  алга болсон иргэдийнхээ араас төр хүн хүч хаяж, зүтгэл гарган ажиллав. Хэрэг явдлын ард харамсахын цаана өнөөх л хууль журмаа  сахих, иргэний үүргээ биелүүлэх санамжийг Очирваань хайрханы өвөрт үүрд үлдсэн залуус  амиараа бичлээ. 

 

Пүрэвжавын Баярхүү  / тоймч /

“Өмхий усны газар”-т десант буулаа, ЮУ болоод байна...
Shuud.mn
сонин хачин
2017 оны 11-р сарын 21, Мягмар гараг